"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал

Манай оронд байрны үнэ үнэтэй санагдах ч үнэн хэрэгтээ Хятадад маш өндөр үнэтэй байдаг гэнэ. Учир нь Хятадад байргүй эрэгтэй гэрлэх боломжгүй байдаг бөгөөд Хятад эмэгтэйчүүд тэднээс үнэтэй бэлэг хүсэж, анхны болзоон дээрээ цалингийнх нь хэмжээг асуудаг байна. Бусад орнуудын хувьд энэхүү байдал нь зүй бус мэт санагдаж болох ч Хятадын хувьд бол энгийн зүйл аж.

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Асуудал 1: Байргүй бол эхнэргүй

Нэгдүгээрт, байргүй хятад эр эхнэртэй болох боломжгүй байдаг. Яагаад?

Хятад улс нь бусад орнуудыг бодвол 300 жилийн өмнөх ёс заншил, уламжлалаа хадгалсаар ирсэн билээ. Гэрлэхгүй байх нь нэр хүндгүй болно гэсэн үг юм. 30-аас хойш гэрлээгүй залууг гэр бүлийнхэн нь зэмлэж, эхнэрийн эрэлд бүгд гарах болно. Хүүхдээ төрөхөөс нь өмнө эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол болон шинэ байранд мөнгө цуглуулж эхэлдэг байна.

Харин бүсгүйчүүдийн хувьд 27-оос дээш нас хүртлээ хүнтэй гэрлэхгүй байх нь асуудал дагуулдаг. Гэхдээ Хятадад бүсгүйчүүд эрчүүдийг бодвол цөөхөн байдаг учир хэт илүүдэл жинтэй бус, цайвар царайтай л бол цэцэг, бэлэг барьсан залуус түүнийг хүлээж л байх болно.

Эрчүүдийн хувьд харин бүх зүйл өөр. Нэгдүгээрт, байргүй эрчүүд гэрлэх боломжгүй. Хоёрдугаарт гэр бүл зохиох насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа 55/45 байгаа юм. Үүнээс харахад 30 сая залуу эхнэргүй үлдэнэ гэсэн үг .

Хятадууд гэр бүлийн амьдралд маш их анхаарал хандуулдаг. Гэр бүл гэдэг тэдний хувьд хамгийн үнэ цэнэтэй, ариун зүйл байдаг юм. Ажил, өндөр албан тушаал, бизнес эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт зүйлсийг эрчүүд эхнэртэй болж гэр бүл зохиохын тулд л хийдэг. Үр удмаа үлдээх нь хятадуудын хувьд маш чухал зүйл байдаг аж.

Өөрийгөө хүндэлдэг Хятад эмэгтэй хэзээ ч байргүй, машингүй, сайн ажилгүй, хадгаламжиндаа хангалттай хэмжээний мөнгөгүй эрэгтэйтэй гэрлэхгүй. Харин зүгээр цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд уулзаж болох юм.

Асуудал 1: Байргүй бол эхнэргүй

2 Асуудал 2: Байргүй бол хүүхэдгүй

Хятадад өөрийн гэсэн байргүй бол түүний хүүхэд Хятад улсын иргэний бүртгэлийг авч чадахгүй.  Учир нь Хятадын иргэн болж ID авахын тулд “хукоу” хэмээх бичиг хэрэгтэй бөгөөд энэ бичгийг зөвхөн хувийн орон сууцтай хүн л авч болно.

Өөрөөр хэлбэл, таны хүүхэд иргэншилгүй хүн болно гэсэн үг. Хукоу болон ID байхгүй бол цэцэрлэгт орох, сургуульд  сурах, их сургуульд орох, ажил хийх боломжгүй. Эмчийн тусламж ч авч болохгүй.

Тиймээс л ухаалаг хятад эмэгтэй хэзээ ч байргүй залуутай гэрлэж, хүүхэд төрүүлэхгүй гэсэн үг юм. Байргүй бол гэр бүлгүй гэсэн баримтлал Хятадад байдаг нь ийм учиртай. Харин гэр бүлгүй Хятад эрэгтэйг хэн ч ойлгохгүй. Хятадын уламжлалаар бол эхнэртэй, дээрээс нь нууц амрагтай байх нь төгс эрийн шинж чанар байдаг боловч хятадын эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байгаа учир эхнэртэй байхад л та амжилтанд хүрсэн гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, гэр бүлтэй болохын тулд хамгийн түрүүнд мөнгө л хэрэгтэй аж. Хятад эрэгтэй гэр бүлтэй болохын тулд нэн түрүүнд орлого олох хэрэгтэй байдаг бөгөөд баяжвал бүр сайн гэсэн үг. Тиймээс л Хятад эрчүүд, эмэгтэйчүүд бүгд зөвхөн мөнгө боддог байна.

Асуудал 2: Байргүй бол хүүхэдгүй

3 Асуудал 3: Хүссэн газраа байр худалдаж авах боломжгүй

Та Бээжинд амьдардаг хэдий ч өөр мужаас ирсэн бол Бээжинд байр худалдаж авч чадахгүй. Мөнгө байсан ч энэ боломжгүй зүйл юм.

Хукоуг эзэмших үндсэн 3 арга:

  1. Таны эцэг эх, эсвэл аль нэгэн таны байр худалдаж авахыг хүссэн хотод хукоутай байх
  2. Та төрийн байгууллагад ажиллаж, карьертай болсноор хукоу авах эрхтэй болсон байж болно. Гэхдээ энэ бол маш урт хугацааны хөдөлмөр бөгөөд энэ төрлийн эрхийг ашиглаж боломж ховор байдаг юм.

Хукоутай хүнтэй гэрлэх. Энэ тохиолдолд таны хүүхдүүд хукоутай болох болно.

Асуудал 3: Хүссэн газраа байр худалдаж авах боломжгүй

4 Асуудал 4: Байрнаас хөөхгүй гэсэн баталгаа үгүй

Танд маш их аз тохиож, та хукоутай, байр худалдаж авах мөнгөтэй байж болно. Ингээд та байр худалдаж авч байгаа мэт боловч үнэндээ төрөөс түрээслэж байгаа гэсэн үг юм. Өмнө нь 99 жил түрээслэдэг байсан бол одоо энэ нь 70 жил болжээ. Хятадад одоог хүртэл коммунист үзэл ноёрхож байгаа учир хувийн үл хөдлөх хөрөнгөтэй болно гэдэг нь асуудал болж байгаа юм.

70 жилийн хугацаа дуусах үед таны түрээсийн хугацааг сунгаж ч магадгүй үгүй ч байж магадгүй.

Хятад бүх зүйл маш хурдан өөрчлөгддөг. Өнөөдөр нэг дүүрэг байж болох ч жилийн дараа үгүй болох магадлалтай. Ингээд 2 жилийн дотор барилга баригдаж, 3 жилийн дараа гэхэд дахин шинэ дүүрэг бий болсон ч байж болно. Учир нь таны байшин байгаа газар нь төрийн өмч бөгөөд таны байшинг хүссэнээрээ нураах эрхтэй байдаг гэнэ. Онцгой тохиолдолд танд нөхөн төлбөр өгнө.

Асуудал 4: Байрнаас хөөхгүй гэсэн баталгаа үгүй

5 Асуудал 5: Байрны бодит талбай нь гэрээнд дурдагдсанаас бага байдаг

Ингээд та хятадын нэгэн томоохон хотод байр худалдаж авсан гэж бодъё. Гэтэл үнэн хэрэгтээ 65 кв.м гэж худалдаж авсан байр тань 45 кв.м байх магадлал өндөр.

Учир нь Хятадын хувьд нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг хүртэл айлуудад хувааж боддог байна. Өөрөөр хэлбэл, байрны хамтаар та шатны хэсгийг ч худалдаж авсан гэсэн үг юм. Гэхдээ энэ шатны хэсэг таны хувийн бус харин нийтийн эзэмшил юм.

Асуудал 5: Байрны бодит талбай нь гэрээнд дурдагдсанаас бага байдаг

6 Асуудал 6: Үнэ

Хятад улсад үл хөдлөх хөрөнгө маш үнэтэй байдаг бөгөөд жил ирэх тусам үнэ нь нэмэгдсээр л байна. Гэхдээ аливаа зүйлийн үнэ өсөхийн хамтаар цалин ч өсөж байгаа юм.

Хэдийгээр цалин нэмэгдэж байгаа ч Хятадын иргэд үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй байна. Жишээлбэл, 1.5 тэрбум хүн амтай улсын байр хямд байна гэж үгүй. Хотын захад байрлах байр ч маш өндөр үнэтэй байдаг аж. Бээжин болон Шанхайд бүхий л амьдралынхаа туршид 40 кв.м байрны мөнгийг ч цуглуулж чадахгүй байх магадлалтай. Дундаж хугацаагаар тооцоход Бээжингийн дундаж цалинтай хүмүүс 90 жилийн турш мөнгө цуглуулах хэрэгтэй болдог.

Асуудал 6: Үнэ

19
таалагдаж байна

29
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()