Өөрийн бүтээсэн дүрээ үзэн яддаг жүжигчид

Жүжигчин бүр л хүмүүсийн сэтгэлд хоногшсон гайхалтай дүр бүтээхийг хүсдэг. Холливудын зарим одуудад энэхүү аз завшаан тохиолдож дэлхий даяар нэрээ цуурайтуулж, үзэгчдийн сэтгэлд дүрээ мөнхөлж чадсан ч өөрсдөө тус дүрдээ тийм ч дуртай байдаггүй бололтой. 

Өөрийн бүтээсэн дүрээ үзэн яддаг жүжигчид
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe)

"Харри Поттер" киноны гол дүрийн шидтэн хүүгийн дүр удаан хугацааны туршид Дэниел Рэдклифийн амьдралын нэг хэсэг байсан билээ. Тэрээр киноныхоо дүртэй хамт өссөн учир хүмүүс түүнийг “сонгогдсон хүү” хэмээн нэрлэдэг. Харин Даниел намайг одоог хүртэл Харри хүүгээр хүлээж авдаг нь надад таалагддаггүй гэж хэлж байжээ. Одоо тэрээр хүмүүсийн төсөөлөлд үлдсэн бяцхан шидтэн хүүгийн дүрийг арилгахын тулд өөр сонирхолтой дүрүүдэд хүч үзэж байгаа гэнэ.

Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe)

2 Питер Динклейж (Peter Dinklage)

“Хаан ширээний тоглоом” кинонд Тирион Ланнистерийн дүрийг бүтээсэн Питер өөрийнхөө энэхүү дүрийг зурагтаар харж чаддаггүй гэжээ. Тэрээр НВО сувгийг үздэггүй гэдгээрээ үүнийгээ батласан байна. Хэдийгээр энэ нь наргиа байж болох ч түүний шүтэн бишрэгчдийн үзэж байгаагаар Питер энэ дүрдээ дургүй байдаг бололтой.

Питер Динклейж  (Peter Dinklage)

3 Роберт Паттинсон (Robert Pattinson)

“Өөрийгөө үзэн яддаг сэтгэл санааны гүн хямралтай дүрийг бүтээхэд өтгөн хаталттай, ядарсан байхад л хангалттай” хэмээн Роберт Паттинсон өөрийнхөө дүрийг тайлбарлажээ. Хэдийгээр энэхүү дүр жүжигчинд ихээхэн алдар нэр авчирсан ч тэрээр өөрөө уг дүрээ шилдэг  гэж үздэггүй байна.

Роберт Паттинсон (Robert Pattinson)

4 Кейт Уинслет (Kate Winslet)

“Титаник” киноны ачаар жүжигчин Кейт Уинслет дэлхий даяар алдартай болсон билээ. Уг киноны шүтэн бишригчид одоог хүртэл Кейтээс түүний нүцгэн зураг дээр гарын үсэг авахыг хүсдэг бөгөөд киноны төгсгөлд хоёр хүн амь аврагдах боломжтой байхад яагаад ганцхан Кейт амьд гарсан талаар асуудаг байна.

Кейт Уинслет  (Kate Winslet)

5 Шон Коннери (Sean Connery)

Шон Коннери бол хамгийн шилдэг Жеймс Бондуудын нэг боловч тэрээр өөрийнхөө дүрийг шилдэг тагнуулч биш хэмээн үздэг аж. “Би хараал идсэн Бондыг үзэн ядаж байна. Би түүнийг алмаар байна” хэмээн тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Шон Коннери (Sean Connery)

6 Дакота Жонсон (Dakota Johnson)

“Грейн амьдралын 50 сүүдэр” киноны Анастасиагийн дүр Дакотаг алдар нэрийн оргилд хүргэсэн ч тэрээр энэхүү дүрийг өөрийнх нь бодит амьдралтай огтхон ч нийцдэггүй хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Кристиан Грейгийн дүрийг бүтээсэн Жейми Дорнаны хувьд ч энэ нь түүний бодит амьдралаас тэс өөр гэнэ. 

Дакота Жонсон (Dakota Johnson)

7 Жорж Клуни (George Clooney)

“Би ижил хүйстний дүр бүтээж байсан билүү? Тиймээ, нэг удаа ийм зүйл тохиолдож байсан юм байна. Би бариу резинэн хослол өмсөж, хиймэл хөхний товчтой явж байсан” хэмээн Жорж Клуни өөрийн Бэтмений дүрийг тодорхойлжээ. Тэрээр энэхүү дүрийг өөрийнхөө хамгийн амжилтгүй дүр гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Жорж Клуни  (George Clooney)

52
таалагдаж байна

39
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()