Холливудын кинонд дуу оруулахад ашиглагддаг санаанд оромгүй аргууд

Архирч буй мангасын дууг шаар үрж, бороон дуслыг гахайн мах шарах зэргээр төрөл арга ашиглан кинонд дуу оруулдаг гэнэ. Киноны жижиг хэсгүүдэд оруулах дууны эффектийг гар доорх материал ашиглан бүтээдэг хүмүүсийг “foley artists” гэж нэрлэдэг аж. Учир нь ямар ч  кинонд ийм байдлаар дуу оруулах шаардлага тулгардаг байна. Тэгвэл фоли артистууд юуг ашиглан хэрхэн дуу оруулдгийг мэдэж авцгаая.

Холливудын кинонд дуу оруулахад ашиглагддаг санаанд оромгүй аргууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Бороон дусал - Гахайн мах шарах

Фоли артистууд киноны үед бороон дуслын чимээ гаргахын тулд заавал бороо орохыг хүлээдэггүй аж. Мөн зарим үед гадаа орж буй жинхэнэ борооны чимээ кинонд дуу оруулахад хангалттай чанга биш байдаг учраас шарсан гахайн махыг хайруулын тавган дээр шарж дууг нь хураан авдаг байна. 

Бороон дусал - Гахайн мах шарах

2 Яс хугарах дуу - Хатуу ногоо хазах

Хугарч байгаа ясны чимээг гаргахдаа хэн нэгнийг гэмтээж бус харин ч бүр хүнсний ногоонд тооцогдох цоохор майлзыг хэрэглэдэг гэнэ. Цоохор майлзыг базаж бутлахад гарах чимээ, хүний яс хугарч байгаатай маш адилхан сонсогддог аж. 

Яс хугарах дуу - Хатуу ногоо хазах

3 Морины алхах, давхиа чимээ - Наргил модны самар

Хатуу гадаргуу дээр наргил модны самар унагахад морин төвөргөөний чимээтэй ижил сонсогддог гэнэ. Энэхүү арга нь фоли артистуудын  гаргасан бас нэг өвөрмөц санаа юм. 

Морины алхах, давхиа чимээ - Наргил модны самар

4 Мангасын архираан - Үлээсэн шаар үрэх, чахруулах

Аймшигтай архирах дуу гаргахын тулд хамгийн энгийн шаарыг ашигладаг гэнэ. Жишээлбэл, 2014 оны Годзилла кинонд түүний архирах чимээг  гаргахдаа үлээсэн шаар үрж байжээ. 
 

Мангасын архираан - Үлээсэн шаар үрэх, чахруулах

5 Нум сум харвах - хулс

Киноны зураг авалтын үеэр харваж байгаа сумны дууг  хурааж авах нь тийм ч амар ажил биш аж. Тиймээс нарийхан хулсан савааг ашиглан, шунгинан өнгөрч байгаа сумны чимээг гаргадаг гэнэ.  

Нум сум харвах - хулс

6 Буудах чимээ - Үдээсний машин

Томоохон хэмжээтэй үдээсний машинаар буун дууг гаргадаг гэнэ. Ингэж үдээсний машин ашиглах нь ажиллагаа багатайгаас гадна дуу чимээ гаргахад хүртэл амар байдаг байна. Хурааж авсан дуунуудаа дүрстэйгээ тааруулах  продюсерын  ажил л үлддэг байна. 

Буудах чимээ - Үдээсний машин

7 Цасан дээр алхах - Эрдэнэ шишийн цардуул

Шинэхэн орсон цасан дээр алхах цаанаа л нэг сайхан. Тэгвэл энэхүү чимээг студид гаргахын тулд эрдэнэ шишийн цардуулыг ашигладаг байна. Эрдэнэ шишийн цардуулыг маш том саванд хийж байгаад дээрээс нь гишгэхэд цасан дээр гишгэх чимээнээс ялгарахааргүй чимээ гардаг аж. 

Цасан дээр алхах - Эрдэнэ шишийн цардуул

8 Аянга цахих - Мөнгөлөг цаас сэгсрэх

Мөнгөлөг цаасыг сэгсрэх, сэвэх маягаар шуурганы чимээг гаргадаг гэнэ. Эхлээд цаасныхаа дууг хурааж авсны дараагаар бага зэрэг эффект оруулаад л цаг агаарын хэцүүхэн үзэгдлийн чимээг хялбархан гаргадаг аж. 
 

Аянга цахих -  Мөнгөлөг цаас сэгсрэх

9 Өшиглөх, цохих - Мах

Хүмүүсийн хоорондын зодоон, нэг нэгнээ алгадах чимээг түүхий, нойтон махыг алгадах, цохих байдлаар гаргадаг аж. Зарим тохиолдолд газарт унах чимээг нь ном унагаж байгааг бичиж аван гаргадаг байна. 

Өшиглөх, цохих - Мах

10 Савлуурын чимээ - Хаалганы зэвэрсэн нугас

Киноны эвгүй, аймшигт хэсгүүдэд савлах, хяхарсан дуу явдаг шүү дээ. Тэгвэл энэ дууг зэвтэй гинж ашиглан гаргадаг аж. Зарим тохиолдолд энэхүү гинжний дуугаар хуучирч, гажсан хаалганы чимээг ч гаргадаг. 

Савлуурын чимээ - Хаалганы зэвэрсэн нугас

11 Зүрхний цохилт - Хогийн сав

Сонор сэрэмж хэрэгтэй үеийг кинонд харуулахдаа зүрхний цохилтын чимээг оруулж өгөх шаардлагатай болдог. Харин зүрхний цохилтыг хогийн сав ашиглан дуу оруулдаг гэнэ. Ингэхдээ хогийн саваа доош нь харуулж тавиад, ёроолынх нь хэсэг дээр чанга чанга дарахад яг л зүрхний цохилт шиг сонсогддог аж.  

Зүрхний цохилт - Хогийн сав

12 Үнсэлт - Гараа үнсэх

Үнсэлцэх чимээг гаргахын тулд фоли артистууд өөрсдийнхөө гарыг үнсэх хэрэг гардаг гэнэ. Зарим тохиолдолд илүү гал халуухан үнсэлтийг гаргахын тулд гараа бага зэрэг норгож байгаад үнсдэг байна. 

Үнсэлт - Гараа үнсэх

13 Газарт унах чимээ - том номнууд унагах

Газар луу юм унах чимээг хурааж авна гэдэг бас л амаргүй. Тиймээс фоли артистууд том том номнуудыг олон дахин газарт унагасны эцэст яг тохиромжтой чимээгээ гарган авдаг аж. 

Газарт унах чимээ - том номнууд унагах

14 Гал гарч байгаа чимээ - Бөмбөлөгтэй гялгар уут

Жинхэнэ галын чимээг дуу бичлэг болгон хураахад хүндрэлтэй байдаг. Тиймээс юм ороодог, бөмбөлөгтэй гялгар уут, хүнс жигнэхэд зориулагдсан цаасыг шажигнуулан, бөмбөлгийг нь хагалан дууг нь хурааж авдаг аж. Ингэж уут хагалах нь фоли артистуудад тийм ч таатай ажил биш гэнэ. 

Гал гарч байгаа чимээ - Бөмбөлөгтэй гялгар уут

15 Өндөг хагарах чимээ - Зайрмагны гаднах торх

Зайрмагны хатсан торхыг хагалан, өндөг хагарч байгаа чимээг гаргадаг. Олон ч кинонуудад олон ч амьтны өндөг хагарах үзэгдэл гардаг. Энэ тохиолдолд артистууд тарвас бяцлахын зэрэгцээ шингэн саванд резинэн бээлийг хийж үрдэг аж. 

Өндөг хагарах чимээ - Зайрмагны гаднах торх

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()