Цэцэрлэгийн багшийн заасан хөгжилтэй хичээл эцэг эхчүүдийн талархлыг хүлээжээ

Цэцэрлэгийн хүүхдүүдэд бүх л зүйлсийг хэрхэн зөв хийхийг зааж сургах хэрэгтэй байдаг. Үүнд хүн бүхний бусдын өмнө тэр бүр дэлгээд байдаггүй чухал сэдвүүд ч багтана. Тэгвэл Хятадын нэгэн багш хүүхдүүддээ хүндээр бие зассаны дараа хонгоо хэрхэн зөв арчих ёстойг заасан бөгөөд харин эцэг эхчүүд бүх цэцэрлэгт үүнийг заах хэрэгтэй гэж үзсэн байна. 

Цэцэрлэгийн багшийн заасан хөгжилтэй хичээл эцэг эхчүүдийн талархлыг хүлээжээ
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

Бүтээлч, шинэлэг сэтгэлгээтэй энэ багш өөрөө буруу харж суугаад ариун цэврийн цаасаа хэрхэн зөв барихыг харуулан, цааш нь нугалж, дахин арчих байдлаар харуулсан байна. Ийнхүү практикаар үзүүлэхэд үлээсэн шаар ашиглах нь төгс арга байв. 

Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт авч дэлхий даяар түгжээ. Твиттерийн олон мянган хэрэглэгчид "манайд ч гэсэн ингэж заах хэрэгтэй" гэсэн сэтгэгдэл бичиж байсан бол үүнийг эцэг эхчүүд гэртээ заах ёстой гэж үзэж байгаа хүмүүс ч цөөнгүй байна. 

Хүүхдийн зан авирын мэргэжилтэн, ёс зүйн сургалтын багш Аманда Женнер "Би үүнийг эцэг эхчүүд хүүхэддээ гэрт нь заах ёстой гэж боддог байсан. Гэхдээ энэ арга үр дүнтэй санагдлаа" гэжээ. 

Тэрээр "Энэ багшийн үйлдлийг шүүмжлэх зүйл алга. Учир нь хүүхдүүд аливаа зүйлсийг нүдээр харж байж илүү сайн сурдаг. Үүнээс гадна тэд бие махбодын ажиллагааны талаар нээлттэй болж төлөвшихөд ч эерэг нөлөө үзүүлж болох юм" хэмээн дүгнэсэн байна. 

BBC Future-ын эрдэмтэн судлаачдын дүгнэснээр хүндээр бие зассаны дараа ариун цэврийн цаасаар цэвэрлэгээ хийх нь эрүүл ахуйн шаардлагаас нэлээн хол зүйл гэнэ. Сонирхолтой нь Америк, Англи болон тэдний соёлын нөлөөг авсан зарим орнуудад ариун цэврийн цаасыг ашигладаг бол дэлхийн хүн амын ихэнх нь усаар цэвэрлэх, эсвэл "биде" ашигладаг аж. Барууны орнуудад очсон Араб, Энэтхэг хүмүүс энэ талаар "Би үүнийг ойлгохгүй байна. Та нар чинь дэлхийн өндөр хөгжилтэй орны соёлтой иргэд биз дээ" хэмээн хошигнодог гэнэ.

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()