"Эхлээд өрөөгөө цэвэрлэ!" - Амьдралд хөлөө олох гэж ядаж буй залууст хүргэх зөвлөгөө

2019-10-23, 12:31
4,074

Жо Роганы алдарт подкастад Канадын сэтгэл судлаач, Торонтогийн их сургуулийн доктор, профессор Жордан Б.Петерсон оролцож, өнөөгийн дэлхийн мөн чанарын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн билээ. Түүний хэлсэн “Улс төр хөөсөн залуучууд өрөөгөө ч цэвэрлэж чадахгүй байж нийгэм, эдийн засгийн асуудалд оролцох гээд байдаг нь тун хачирхалтай юм” гэсэн өгүүлбэрээс өөрийнх нь баримталдаг зарчим, философи тодорхой харагдсан юм.

"Эхлээд өрөөгөө цэвэрлэ!" - Амьдралд хөлөө олох гэж ядаж буй залууст хүргэх зөвлөгөө
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр “Эдийн засгийн талаар юу ч мэдэхгүй байж түүнд битгий оролц арван наймтуудаа. Та нарыг  өөрсдийнхөө асуудалтай хутгалдаж байх хооронд эдийн засагт хэн бүхний ойлгож чадахааргүй асар өргөн хүрээтэй үйл ажиллагаа явагддаг. Та нар ядаж өөрсдийнхөө өрөөг цэвэрлэдэг билүү? Үгүй. Зүгээр л бодоод үзээрэй. Зүгээр л бод. Өөрийнхөө өрөөг ч цэвэрлэж чадахгүй байж яаж дэлхийн эдийн засаг, нийгмийн бодлогод нөлөөлөх гэж зүрхэлнэ вэ?" гэжээ.

Түүнчлэн эдийн засгийн философич Людвиг фон Мизес, Ф.А.Хейек, Леонард Рэд нар "Зах зээлийн эдийн засаг бол бүхнийг мэдэгч, эрдэмтэн, бүр дээд төвшний төлөвлөгөө боловсруулагч ч бүрэн төгс төлөвлөж, өргөжүүлэхэд хэцүү, эргэлзээ төрүүлэм зүйл. Ийм байхад өрөөнийхөө шүүгээг ч цэгцэлж чадахгүй хүнээс ямар зөвлөгөө, төлөвлөгөө хүлээх билээ?” хэмээн түүний хэлснийг бататгасан юм.

Хүмүүс өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд ямар ч хайхрамжгүй ханддаг хэрнээ бүхэл бүтэн дэлхий ертөнцийг өөрчлөх талаар байнга ярьж, зарим нь санал бодлоо хурц ширүүн, бухимдалтайгаар илэрхийлдэг.

Ийм хандлага нь тэд өөрсдөө сэтгэлийн хямрал гутралтай байгаагийн илрэл. Өөрсдийнхөө шийдвэрлэж удирдаж өөрчилж чадахгүй зүйлд санаа тавих нь уур уцаартай, бүр сул дорой байдалд хүргэдэг бол шийдвэрлэж чадах зүйлээ тоолгүй орхих нь таныг ирээдүйгүй, зогсонги, цаашлаад хямралд ч хүргэх талтай. 

 Доктор Петерсоны залуучуудад өгөх зөвлөгөө :

“Дэлхий ертөнцийг өөрчилмөөр байвал өөрөөсөө л эхэл. Ажилла. Ийм аргаар л чадвараа бий болгож чадна”

Түүний энэ баримтлал нь Күнзийн “Дэлхий ертөнцийг эмх цэгцтэй байлгая гэвэл улс орныг цэгцтэй байлга. Улс орон цэмцгэр байхын үндэс нь өрх гэрийн цэмцгэр байдал. Өрх гэр цэмцгэр байх нь хувь хүний амьдралын хөгжлөөс хамаарна. Тиймээс бид эхлээд өөрсдийн сэтгэл санаа, хандлагаа зөв болгохыг эрхэмлэх ёстой” гэсэн үзлээс улбаатай юм. 

Петерсон үргэлжлүүлэн :

"Хорвоо ертөнц  яг л эвлүүлдэг тоглоом шиг. Эхэндээ төвөггүйхэн эвлүүлдэг ч сүүлдээ төөрөгдөж эхэлдэг. Урд чинь эвлүүлээгүй үлдээсэн олон  хэсгүүд нь тараастай байсаар байхад заримдаа та зүгээр л орхихоор шийднэ. “Би үнэхээр хийх ёстой..” гэж боддог мөртлөө хийхгүй орхидог. Үнэндээ бидний хийж дуусгаагүй зүйлс уур уцаар, сэтгэл гутрал, залхууралтай л холбоотой.

Дотор хүнтэйгээ ярих үед тэрбээр “зүгээр дээ, энд хийх зүйл нээх их алга” гэдэг. Тэр үед нь шууд л цэвэрлэж, цэмбийлгээд эхэл. Угаасаа л чадах юм чинь. Эргэн тойрон  цэвэр цэмцгэр болоод эхэлмэгц өөрт чинь ч сайхан санагдаад эхэлнэ.  

"Магадгүй та юмыг ингэж хийж сурснаар гэр бүлдээ нөлөөлж эхэлнэ. Дараа нь бага багаар ажил төрөл, нийгмийн тодорхой хүрээнд, дэлхий ертөнцөд ч нөлөөлөхүйц сайн  бие хүн болж төлөвшинө." 

Петерсоны өрөөгөө цэвэрлэх тухай сэдэв залуучуудыг сэрээж , тэдэнд ихээхэн нөлөөлж чаджээ. Түүний мянга мянган сонсогчид амьдралын хэв маягаа өөрчилж, өрөөгөө хичээнгүйлэн цэвэрлэдэг болсон тухайгаа илэрхийлсээр байгаа юм.

Залуучуудын энэ өөрчлөлт тэдний хувь хүний хөгжил, нэр хүнд, карьерийн өсөлтийг асар ихээр дэмжээд зогсохгүй эдийн засаг, дэлхий дахинд тун үр өгөөжтэй байгаа аж. 

Ерөнхийдөө Петерсоны зөвлөгөө их энгийн: “Багаас нь эхэл”. Хялбар зүйлсийг ч багаас нь хийж эхэл. Жишээ нь өрөөний нэг жижигхэн буланг цэвэрлэх таны хувьд хамгийн амар зүйл байж болох ч  энэ нь цаашдаа илүү их, том зүйл бүтээхийн эхлэл болдог. Энэ мэт жижиг зүйлээс л илүү томыг хийж бүтээх эрч хүч, хүсэл зоригийг авч өөртөө итгэлтэй болж чадна. Энэ хандлагыг хэвшүүлснээр бүх салбарт “жинхэнэ бие хүн” шиг тогтвортой, чадвартай болж, ирээдүйн амьдрал, нэр хүнддээ томоохон хувь нэмэр оруулна. Энэ л миний яриад байгаа “оюун санааны хүч” юм шүү дээ. 

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()