“SILK ROAD Fashion Week” Макаод зохион байгуулагдах гэж байна

2019-10-24, 11:36
1,176

БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Торгоны замын олон улсын загварын долоо хоног” (Silkroad Fashion Week) 2017 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. Тус загварын 7 хоног нь давхар Азийн олон улсын супер модель тэмцээнтэй давхар болдгоороо онцлог юм. Энэ жил Макао хотноо арван нэгдүгээр сарын 6-10 хооронд болох гэж байна.

“SILK ROAD Fashion Week” Макаод зохион байгуулагдах гэж байна
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн жил тус тэмцээнд 15 улсын 71 эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид оролцсоноос Монгол олон Улсын моделийн холбоог төлөөлөн оролцсон эмэгтэй загвар өмсөгч Ж.Мөнгөнцацралт "Сэтгэл татам модель", "Торгоны замын супер стар" гэсэн хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болсон.

Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд “Mongolian International Model Association”-ийн тэргүүн А.Уянга нар багтаж, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн билээ. “Торгоны зам” олон улсын загварын долоо хоногт оролцож буй моделиуд дэлхийн нэр хүндтэй, шилдэг дизайнеруудын зохиосон хувцсыг өмсч, амилуулдгаараа онцлог аж. Тус тэмцээнд түрүүлсэн моделиуд Азийн Олон улсын супер модель шагналтан болохоос гадна олон улсын загварын агентлагуудтай хамтран ажиллах, нэр хүндтэй загварын шоунд уригдан оролцох боломжтой болдог юм байна.

Энэ жил Макаод болох загварын шоу болон тэмцээнд Монголын олон улсын моделийн холбооноос загвар өмсөгч Н.Мишээлт, Г.Билгүүн мөн Румын улсын загвар өмсөгч  Вилканиу Даниело Роксана (Vilceanu Danielo Roxana) нар оролцохоор сонгон шалгарсан байна.

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.