Бодит амьдрал дээрх "Нойрсож буй гүнж"-ийн нууц

Нойрсож буй үзэсгэлэнт гүнжийн үлгэрийг мэдэхгүй хүн үгүй байх. Харамсалтай нь, бодит амьдрал дээр энэ нь тийм ч таатай зүйл биш бөгөөд Өмнөд Калифорнийн нэгэн бүсгүй нойрсох өвчнөөр удаан хугацаанд шаналж байгаа аж. Тэрээр өөрийнхөө нойрыг дийлж сэрж чаддаггүй бөгөөд үлгэрээс ялгарах онцлог нь түүнд хэн ч тусалж чадахгүйд байгаа юм.  Бүсгүй хэдэн долоо хоног, хэдэн сарын турш унтдаг бөгөөд энэ хугацаанд юу болж өнгөрснийг огт санадаггүй байна. 

Бодит амьдрал дээрх "Нойрсож буй гүнж"-ийн нууц
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Аланна Вонг хэмээн бүсгүй нэг удаа хамаатнуудын хамт амралтанд явсан боловч тэрээр тус амралтын хугацаанд огт сэрэлгүй унтсан байна. Үүний дараа тэрээр бүтэн  8 сарын турш сэрэхгүйгээр унтаж, бүхий л өвлийг унтаж өнгөрөөжээ. 

Өмнөд Калифорнийн оршин суугч 30 настай бүсгүй Аллана Вонг нь Клейн-Левины синдромоор шаналж байгаа бөгөөд энэхүү өвчнийг “нойрсож буй гүнжийн синдром” гэж нэрлэдэг гэнэ. Ийнхүү бүсгүй удаан хугацааг унтаж өнгөрүүлж байгаа нь нэг төрлийн өвчин ажээ. Уг өвчин нь тархины унтах процессыг хариуцдаг хэсгийн эмгэгийн үед илэрдэг байна. Энэ төрлийн өвчтэй амьдрах гэдэг хэцүү болохыг  Аллана бие сэтгэлээрээ мэдэрч яваа нэгэн. 

Тэрээр маш идэвхтэй хүүхэд, сурах тэмүүлэлтэй хүүхэд байж. Аллана аз жаргалтай, найрсаг гэр бүл, найз нөхдийн дунд өссөн. Өвчний анхны шинж тэмдэг түүнийг 10 настай байхад илэрчээ. Энэ үед тэрээр нагац нартайгаа амрахаар явсан бөгөөд биеийн байдал таагүй байсан учир бүхий л амралтыг унтаж өнгөрүүлсэн аж. Ингээд л охины өвчин эхэлж тэрээр хамгийн багадаа сард нэг удаа 3 хоногийг унтаж өнгөрүүлдэг болжээ.

13 насанд нь охины нойрсох өвчин  хэсэг намжсан боловч 15 насанд нь дахин сэдэрсэн байна. Ийнхүү түүний олон хоногоор унтах хугацаа улам л ойртсоор байж. Энэ нь Алланагын сурлагад муугаар нөлөөлөх болсон гэнэ. Тухайн үед гэрээсээ хичээл хийх гэдэг боломжгүй зүйл байсан юм. Үүгээр ч зогсохгүй охин бараг бүхий л найзуудаа алдсан байна. Тэрээр ихэни хугацааг унтаж өнгөрүүлэх учир найз нөхөдтэйгөө уулзаж чаддаггүй байжээ.

Тэрээр тодорхой шалтгаангүйгээр нэг л мэдэхэд нойронд автдаг. Ханиад, согтууруулах ундаа, өвчин намдаах эм, дутуу унтах зэрэг нь өвчнийг сэдрээх гол хүчин зүйл болдог учир Вонг согтууруулах ундаа хэрэглэдэггүй, амин дэм ууж, эрүүл амьдралын хэв маягаар амьдрахыг хичээдэг байна.

Охины оношийг 8 жилийн турш тогтоож чадаагүй аж. 2007 оны 4 сард Аланна өөрийн өвчний шинж тэмдгийг хүргэн ахынхаа шинж тэмдэгтэй адил гэж хэлжээ. Ингээд ээж нь Клейн Левин хэмээх синдромын талаар интернетээс уншиж, өвчний шинж тэмдэг охинд нь илэрч байгаатай адилхан болохыг тогтоосон байна. Ингээд эмч нар ч тэдний таамаглалыг баталжээ. Бүсгүйн удаан хугацаагаар унтаж буй шалтгааныг олсон гэр бүлийнхэн бага зэрэг тайвширч чадсан гэнэ.

Нэгэн удаа Аллана 2009 оны 6 сарын 29 – 2010 оны 2 сарын 11 хүртэл унтжээ. Тэрээр энэ 8 сарын хугацаанд юу болсныг огт санахгүй байгаа гэнэ. 

Ихэнхдээ гүн нойрсох хугацаа 10-14 хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд тэрээр 18-22 цаг унтаж, зөвхөн хоол идэх, ариун цэврийн өрөө орохын тулд л босдог гэнэ. Эцэг эхийн нэг нь байнга гэртээ үлдэж, охиныхоо биеийн байдлыг үргэлж хянадаг аж.

Гүн нойронд автахын өмнө Аллана уур уур уцаартай болохоос гадна орон зайн баримжаа алдаж, ухаан санаа нь балартаж барьсан бүхий л зүйлээ унагадаг байна. Түүний эрч хүч суларч, архаг ядаргаанд ордог аж. Тэр шүдээ угаах, гутлаа ч үдэж чадахаа больдог гэнэ. Тэр бодит байдал болон нойрны ялгааг ч гаргаж чаддаггүй. Түүний нүдний өмнө бүх зүйл жирэлздэг байна.

Вонгын нойр хэсэгхэн хугацаанд сэргэж, дараа нь дахин хагас нойрмог байдалд шилжинэ. Хөндлөнгөөс харахад тэрээр сэтгэцийн асуудалтай, эсвэл согтууруулах ундаа, хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн мэт харагддаг бөгөөд үнэн хэрэгтээ тэрээр өөрийгөө захирах чадваргүй болдог гэнэ. Эцэст нь Аллана бүрэн гүйцэд сэрдэг ч унтаж өнгөрүүлсэн өдрүүддээ юу болсноо огт санадаггүй. Энэ бол түүний хувьд хамгийн аймшигтай зүйл аж.

Вонгыг сэрүүн байх үед болон нойронд автсан үед тархины зураг авчээ.  Сэрүүн байх үед нь түүний тархи хэвийн ажилладаг бол нойрмог байх үед нь тархины нойр хариуцдаг хэсэгт мэдэгдэхүйц өөрчлөлт орж байсан аж. Үүнийг Клейн-Левины синдромын шинж тэмдгүүд баталж байгаа юм.

Тиймээс Аллана сэрүүн байх өдрүүдээ аз жаргалтайгаар, дурсамж дүүрэн өнгөрүүлэх гэж хичээдэг. Тэрээр өөрийн бүх эрч хүчийг бусдад туслахын тулд зориулдаг. Бүсгүй өөртэй нь ижил өвчтэй хүмүүстэй уулзаж, энэ өвчний шалтгааныг олох тал дээр сайн дурын ажил хийдэг. Бүсгүй хэзээ нэгэн өдөр өөрийн ханхүүтэй учирч, өвчнөө эдгээж чадна гэдэгт итгэлтэй байдаг гэнэ.

Мөн энэ төрлийн өвчнөөр Английн иргэн 11 настай Мейсон Хау хүү шаналаж байгаа аж. Тэрээр өвчин нь сэдэрсэн үед олон хоногийг унтаж өнгөрүүлдэг байна.

18
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()