Хосуудын харилцааг улам бэхжүүлдэг 6 үйлдэл

Хосуудын харилцаа анхандаа “урт удаан, аз жаргалтай” үргэлжлэх юм шиг л эхэлдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон олон асуудал тулгарч, үл ойлголцоход хүрдэг. Хайртай хүнтэйгээ урт удаан, аз жаргалтай байхыг хүсвэл та хоёр зүрх сэтгэл нэгтэй байж, аливаа асуудлыг цаг тухайд нь хамтдаа шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Ингээд хосуудын харилцааг бэхжүүлэх аргуудыг та бүхэнтэй хуваалцъя. 

Хосуудын харилцааг улам бэхжүүлдэг 6 үйлдэл
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Үнэнч байдал

Үнэнч байдал бол аз жаргалтай хосын харилцааны үндэс юм. Найз залуу, найз эмэгтэйдээ үнэнч байхаас гадна өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй. Хайртай хүндээ хэзээ ч битгий худал ярь. Хэрвээ найзуудтайгаа гадуур гарахаар шийдсэн бол ажил дээрээ илүү цаг суухаар боллоо гэж худал хэлэх хэрэггүй. Харин үүний оронд би найзуудтайгаа гарах төлөвлөгөөтэй байгаа хэмээн үнэнээ хэлээрэй. Мөн хэдэн цагт ирэх талаараа ч хэлэх нь зүйтэй. Энэ тохиолдолд тэр таныг хүлээхгүйгээр тайван унтаж амарч чадна шүү дээ.

Харин өөрөө өөртөө үнэнч байхын тулд өөрийнхөө бодол, зүрх сэтгэлийг чагнаад үзээрэй. Хэрвээ хамтрагч тань танд таалагдахгүй, та энэ байдлыг нь хүлээж авч чадахгүй байвал та хоёр хамт амьдрах тавилангүй бололтой. Тиймээс өөрийгөө хүчлэх хэрэггүй. Харилцааны бас нэгэн чухал хэсэг болох секст анхаарал хандуулж өөрийгөө хуурах шаардлагагүй юм. Хэрвээ тухайн хүний хажууд тухгүй, сэтгэлд чинь нийцэхгүй байвал та хэн нэгэнд би чамайг насан туршдаа хайрлана гэж амлах хэрэггүй. Түүнийг насан туршид нь хайрлана гэдэгтээ өөрөө итгэлтэй байх ёстой. 

Үнэнч байдал

2 Хэмжээ хязгаартай золиос гарга

Хэн нэгэнтэй хамт байхын тулд заавал ямар нэгэн золиос гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ таны гаргаж буй золиос хэмжээ хязгаартай байх хэрэгтэй гэдгийг санаарай. Эс тэгвээс та өөрийгөө алдах болно. Ихэнхдээ эмэгтэйчүүд хайртдаа бүх зүйлээ  зориулсандаа харамсдаг.

Хэрвээ түүнд хамт кино үзэхээр амласан бол хамт яв. Гэхдээ чухал ажлаа хойш нь тавих хэрэггүй. Жишээлбэл: Та долоо хоногийн өмнө энэ баасан гаригт найзуудтайгаа саун орно гэж төлөвлөсөн байж болно. Гэтэл таны хайртай эмэгтэй пүрэв гаригийн орой баасан гаригт надтай хамт дэлгүүрээр явах хэрэгтэй байна гэж хэлжээ. Энэ тохиолдолд та дэлгүүрийн ажлыг амралтын өдөр хүртэл хойш нь тавих нь зүйтэй. Хос байна гэдэг зөвхөн хэн нэгний төлөө бүхнээ зориулах ёстой гэсэн үг биш юм. 

Хэмжээ хязгаартай золиос гарга

3 Сэтгэл хөдлөлөө хяна

Та тухайн эрэгтэй, эмэгтэйд маш их хайртай байсан ч сэтгэл хөдлөлөө хянах нь чухал. Түүнээс хаагуур явсан, юу хийсэн талаар нь тогтмол асууж, цаг үргэлж тандаж, хардах хэрэггүй. Хамтрагчаа тогтмол хардах нь түүнд итгэхгүй байгаад бус харин таныг өөртөө итгэлгүй байгааг илэрхийлнэ. Тиймээс та өөртөө би бол хамгийн шилдэг нь харин миний найз эмэгтэй, найз залуу үнэхээр азтай нэгэн гэж хэлээрэй. Ингээд л таны хардах сэтгэл үгүй болно. Үүнээс гадна бүсгүйчүүд ч гэсэн залуучуудын адилаар ямар нэг хязгаарлалтад дургүй байдаг.

Мэдээж, зарим нэг онцгой нөхцөл байдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Санаандгүй байдлаар хуучин эрэгтэй найзтайгаа эсвэл экстэйгээ таарсан тохиолдолд хардалт байх нь хэвийн үзэгдэл. Бусад тохиолдолд хайртай эмэгтэйдээ итгэх нь чухал. Ер нь итгэл гэдэг гол зүйл гэдгийг бүү мартаарай.

Сэтгэл хөдлөлөө хяна

4 Асуудал шийдвэрлэх чадвар

Ямар нэг асуудлыг шийдвэрлэхгүй орхих нь хосуудын харилцааг хөндийрөхөд хүргэдэг гол хүчин зүйл. Тулгарсан асуудлыг шийдвэрлэхээс та нэг удаа зугтаж болох ч дараагийн удаа тухайн асуудал илүү гүнзгийрсэн байх болно. Тиймээс бага дээр нь аливаа асуудлыг шийдэж байх нь зөв юм. 

Бүх асуудал дээр нүдээ аниад өнгөрөөх хэрэггүй учир нь жижиг асуудлууд цугларсаар л нэг мэдэхэд том асуудлыг үүсгэж, та хоёр асуудлын гол шалтгааныг ч олж чадахаа болино. Харилцаагаа урт удаан хугацаанд үргэлжлүүлэхийг хүсвэл хэн хэн нь асуудал шийдвэрлэх чадвартай, зоригтой байх хэрэгтэй. Энэ маш энгийн бөгөөд тайвшраад хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. 

Асуудал шийдвэрлэх чадвар

5 Анхаарал халамж

Энэ бол аз жаргалтай амьдралд шаардлагатай чухал зүйлсийн нэг. Та хайртай хүндээ анхаарал халамж дутуу тавьснаар араар тавилт, салалт үүсдэг. Бүх дутагдсан анхаарлыг секс нөхнө гэж бодож байвал энэ буруу ойлголт юм. Та болзооны үеийн талаар мэднэ биз дээ. Ер нь бүхий л цаг үед анх болзож байгаа мэт хандах хэрэгтэй бөгөөд ямар ч шалтгаангүйгээр хайртай эмэгтэйгээ баярлуулж түүнд бэлэг өгч байгаарай. Энэ нь таныг хайртай эмэгтэйгээ үнэлж байгааг илтгэнэ.

Хайртай эмэгтэйтэйгээ хамт кино үз, гадуур алх, үзэсгэлэн үз, хааяа ч болов кафе, ресторанд хооллож байгаарай. Үүнээс гадна түүний өдөр хэрхэн өнгөрсөн талаар асууж болно. Мөн сексийн дараа түүнд ашиглуулсан мэт мэдрэмжийг битгий төрүүлээрэй. Зүгээр л тэврээд таатай үг хэлэхэд болно.

Анхаарал халамж

6 Бие биенээ байгаагаар нь хүлээн авах

Нас ахих тусам хүмүүсийн зан ааш өөрчлөгдөж, анхных шигээ байхаа болино. Энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид  ч гэсэн өөрчлөгддөг. Анх болзож байх үедээ бид зөвхөн тухайн цаг үед байгаа биенийгээ таних бөгөөд ирээдүйд түүнээс ямар зан авир гарч болохгүй таашгүй. Тиймээс нэг нэгнийгээ байгаа чигээр нь хүлээж авах нь л хамгийн зөв сонголт байх болно. Хэн ч төгс биш, хэн нэгнийг өөрчилнө гэдэг утгагүй бас аюултай зүйл. Үүнийг шийдвэрлэх цор ганц арга бол ойлгох, уучлах, хүлээн зөвшөөрөх явдал билээ. Өөрөөр хэлбэл,“хүлээж ав, тайвшир” гэсэн дүрмийг баримтлаарай.

Бие биенээ байгаагаар нь хүлээн авах

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()