Монгол залуу “Nike Air Max 1” пүүзний загварыг гаргажээ

АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй "Nike" брэндтэй монгол залуу хамтран ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл, монгол хүний загварыг нь гаргасан “Nike Air Max 1” пүүз ирэх арван нэгдүгээр сарын 1-ээс 10  хүртэл "Nike" вебсайт дээр худалдаанд гарах гэж байна.

Монгол залуу “Nike Air Max 1” пүүзний загварыг гаргажээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

"Nike"-тай хамтран гаргаж байгаа гутлаараа өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой тус хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуус оролцсон бөгөөд нэгэн монгол залуу ч өөрийгөө сорьсон байна. Улмаар "Nike"-ийн "Tell your story with shoes"-д сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэн шалгарчээ. Ийнхүү тэрбээр "Nike" брэндтэй хамтран ажиллаж, өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны монгол хүн болж байна. "Nike"-тай хамтрах нь түүний хувьд хамгийн том мөрөөдөл, зорилгуудын нэг нь байсан гэнэ.

Энэ тухай Б.Тэмүүлэн “Би өөрийнхөө тухай түүхийг товчхон бичээд “Nike”-руу явуулсан. Хэзээ хариу нь гарахыг ч мэдэхгүй байсан. Гэтэл нэг өдөр санаандгүй "Instagram feed" хараад байж байхад "Сонгогдсон хүмүүс рүү мэйл явуулсан” гэх мэдэгдлийг нийтэлсэн байсан. Өөрийгөө сонгогдсон байж магадгүй гэж найдаад мэйлээ шалгатал хариу ирээгүй байсан. Гэхдээ яагаад ч юм сонгогдчихсон мэт зөн совин төрөөд спамаа шалгатал “Nike” гэсэн мэйл хаягаас “Баяр хүргэе. Та хэдэн мянгаар бүртгүүлсэн хүмүүс дундаас өөрийнхөө түүхийг пүүзээр илэрхийлэх хүмүүсийн нэгээр сонгогдлоо” гэсэн зурвас ирсэн байсан ” хэмээв.

Б.Тэмүүлэнгийн түүхийг шигтгэж урласан “Nike” брэндийн "Air max 1" загварын пүүз худалдаанд гарахад бэлэн болсон бөгөөд ирэх арван нэгдүгээр сарын 1-10-ны хооронд худалдаалагдах аж.

Энэ тухай Б.Тэмүүлэн "Пүүз бүтээх үйл явц маш хурдан байсан. Цоо шинээр биш харин "Nike"-тай хамтран надад өгсөн 5 загвараас сонгож өнгө, материал болон 3 үсгээр түүх, санаагаа илэрхийлэх байсан. Миний хүсэл зорилго орчин үеийн урлагийг хөгжүүлэх, түүнийг сурч мэдээд цаашид түгээх явдал. Би нэг газраа удаан байх, нэг зүйлийг удаан хугацаагаар хийдэггүй. Нэг юмыг хийж байгаа ч түүнийгээ нэг хэвээр нь хийсээр байхгүй үүнийг давчихвал цаана нь юу байгаа бол гэж үргэлж тэмүүлдэг. Тийм болохоор пүүзээ хийгээд “Бадарчид” гэж нэр өгсөн. Англиар “Wanderers” гэж нэрлээд явуултал ийм нэртэй өөр гутал байна гэсэн. Одоо “Бадарчид” нэрийг нь шалгаж байгаа. Хариу хараахан ирээгүй байна” гэж хэллээ.

Ийнхүү Б.Тэмүүлэн гэх монгол залуу дэлхийн алдарт “Nike” брэндтэй хамтран ажиллаж буй анхны монгол хүн боллоо. Тэрбээр хип хоп хөгжим, гудамжны урлаг, график дизайн, пүүз, хувцас загвар, урлаг соёл сонирхдог бөгөөд энэ чиглэлээрээ Лос-Анжелес хотод гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа  аж.

99
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()