Цагаан хоолтон, анчин хоёрын хайрын түүх

Ижил үзэл бодол, сонирхолтой хосуудын харилцаа илүү бат бэх оршин тогтнодог гэж үздэг. Гэвч анчин, цагаан хоолтон бүсгүй хоёрын сонирхолтой хайрын түүх үүнийг эрс няцаасан юм. Хосууд "хооллох" тал дээр тэс өөр үзэл баримтлалтай ч энэ нь тэднийг нэгэн дээвэр дор, хамт амьдрахад огтхон ч саад болдоггүй аж. Үүгээр ч зогсохгүй, тэд хоорондоо бараг маргалддаггүй гэнэ шүү. 

Цагаан хоолтон, анчин хоёрын хайрын түүх
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Тэнди, Митчелл Ролен нар бие биенээ эртнээс мэддэг байжээ. Эмээ нь хорт хавдраас болж нас барсны дараа Тэнди цагаан хоолтон болохоор шийдсэн байна. 

"Би хүүхэд байхдаа Америк маягаар хооллодог байсан. Боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол, мах ихээр иддэг байлаа. Харин би веганизмын талаар олж мэдсэнээсээ хойш амьтны гаралтай бүтээгдэхүүн идэхээс цээрлэх болсон" хэмээн бүсгүй ярьжээ. Тэрээр махнаас татгалзсанаар илүү эрүүл, хөнгөн байдлыг мэдэрч эхэлсэн байна. 

Цагаан хоолтон болохоор шийдсэн бүсгүйн амьдрал хэвийн үргэлжилж байсан ч, эртний танил Митчелл хэмээх ан хийх сонирхолтой залууд хайртай болж, тэд бүүр гэрлэхээр шийджээ. 

Гэрлэсний эхний жилүүдэд хосууд маань багагүй хүндрэлтэй тулгарчээ. Нөхөр нь мэдээж хооллох зуршлаа өөрчлөх хүсэлгүй байснаас гадна өөрийн хобби болох загас барих, ан хийх зэргээсээ хэзээ ч татгалзаж чадахгүй байв. 

"Хүмүүс буруу зүйл хийж байгаагаа өөрийн биеэр мэдрэхээс нааш өөрчлөгддөггүй" гэдгийг ухаарах хүртлээ бүсгүй ихэд бухимдалтай явдаг байлаа. "Чи ухамсартайгаар нигүүлсэнгүй нэгэн байх ёстой" гэж Тэндиг шаардахад нөхөр нь түүнийг "бүх зүйлсэд объектив бус хандаж байна" хэмээн шүүмжилжээ. 

Хосууд хэн хэнийхээ үзэл бодлыг хүндэтгэхээр тохиролцсон аж. Митчеллийн ан хийхийг эхнэр нь эсэргүүцэхээ больсон ба тэрээр харин буугаар биш нум сумаар ан хийх болжээ. Тэрээр хийсэн ангаа хөлдөөж удаан хугацаанд хадгалдаг байна. 

Жирэмсэн байхдаа Тэнди хүүхдээ өөрөө мах идэх үгүйгээ шийдэх хүртэл нь цагаан хоол өгөхөөр шийдсэн байна. Одоо тэдний хүүхэд 4 сартай бөгөөд түүнийг эхийн сүү болон ургамлын гаралтай тэжээлээр хооллодог аж. 

"Бид амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх тал дээр эсрэг байр суурьтай байдаг ч энэ нь бидний харилцаанд саад болохгүйгээс гадна  бид хүсвэл анчин, цагаан хоолтон хоёр хэн хэнээ ойлгож, хамт амьдарч болдгийн баталгаа" хэмээн Тэнди ярьсан байна. 

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()