7 настай хүүгийнхээ хүйсийг солихоор шийдсэн ээжийн эсрэг аян өрнөж байна

Техас мужийн оршин суугч, хүүхдийн эмч Анна Жоржулас 7 настай хүүгээ охин болгож хүйсийг нь солиулахаар шийдсэн тухай мэдээ  дэлхий даяар тарж, олны анхаарлыг татаад байна. Тэрээр хүү Жэймсээ "Луна" хэмээн дуудаж, ягаан даашинз өмсгөж, хумсыг нь буддаг аж.

7 настай хүүгийнхээ хүйсийг солихоор шийдсэн ээжийн эсрэг аян өрнөж байна
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Хүүгийн эцэг Жеффри Янгер үүнийг нь болиулахын тулд бүхнийг хийж байгаа аж. Гэвч  түүнийг хүйс солиулах мэс засалд саад учруулахаас сэргийлж Анна дөрвөн өмгөөлөгч хөлсөлсөн учир, аав нь хүүгийнхээ эрхийн төлөө тэмцэж чадахгүй байгаа аж. 

Аав нь хууль эрх зүйн үйлчилгээнд одоогоор 250 мянган доллар зарцуулаад байгаа бөгөөд цаашид ч энэхүү ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэх эрх авахад нэлээд санхүүжилт хэрэгтэй юм байна.

Мөн олон нийтийн сүлжээнүүдээр "Жеймсийг аваръя" нэртэй хөдөлгөөн өрнөж, хандивын сан аль хэдийнэ байгуулагдсан аж.

Аав нь хүүгийнхээ хүйсийг солиулахыг хүсээгүй учир давхар асран хамгаалагчийн эрхийн дагуу эл асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр болжээ. 

Гэхдээ урьдчилсан байдлаар шүүх ээжийнх нь талд шийдвэр гаргах хандлагатай байгаа аж. Хүүгийнхээ хүйсийг солих эрх зүйн боломж Аннад хангалттай байгаа тул ойрын өдрүүдэд болох шүүх хурлын дараагаар Жеффри "охинтой болох" магадлал тун өндөр аж.

Жеффригийн өмгөөлөгчдийн үзэж байгаагаар хүүгийн хүйсийг солиход ирээдүйд илэрч болох гаж нөлөөлөл олон, жишээлбэл үргүй болох, бэлгийн харилцаанд жирийн байдлаар орох боломжгүй болох, нас богиносох гэх мэт эрсдэлтэй аж. Жеффри ч гэсэн хүү нь энгийн эрэгтэй хүүхэд шиг аавтайгаа тоглох дуртай, өөрөө эмэгтэй хувцас өмсөх дургүй хэмээжээ.

Харин ээж нь "хүүгээ охин шиг санагддаг тул бие мах бодыг нь эртнээс үүнд дасан зохицуулах боломжтой" хэмээн няцаасан байна.

Аннагийн өмгөөлөгчид хүүг трансжендер гэж мэдэгдэж, нэрийг нь Луна хэмээн өөрчилсөн байна. Хүү одоогоор энэ нэрээр сургуульд явдаг аж. Ээжийнх нь дагуулж очсон сэтгэл зүйч Жэймсийг трансжендер гэдгийг батлаад 8 нас хүрэхээр нь хагалгаанд оруулахыг зөвлөжээ. Харин энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцээд байгаа нөхрөөсөө салахаар шийдсэн байна. 

Барууны орнуудад трансжендер байх нь тийм ч ноцтой асуудал биш. Харин ч сүүлийн жилүүдэд трансжендерүүд моодонд ороод байгаа. Хүүгийн хүйсийг дур мэдэн солих нь буруу гэж Америкийн хэвлэл мэдээллийнхэн, цахим хэрэглэгчдийн дийлэнх нь үзжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()