Хамгийн нууцлаг бөгөөд айдас хүргэм 10 археологийн олдвор

Бидний амьдарч буй дэлхий ертөнц тайлагдашгүй, нууцлаг зүйлсээр дүүрэн хэвээр байна. Археологичдын илрүүлсэн нууцлаг олдворууд тэдэнд хариултаас илүү тоолж баршгүй олон асуулт л үлдээдэг. Та бүхэнд тэрхүү хачин жигтэй, цочирдмоор археологийн  олдворуудыг хүргэж байна.

Хамгийн нууцлаг бөгөөд айдас хүргэм 10 археологийн олдвор
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Архелогичид Тутанхамон хааны бунханг тайван орхисон нь

Эртний Египетийн ихэнх бунхан дээр хараалын үгс сийлээстэй байдаг. Үүний нэг нь “Хэрэв Фараоны амгалан тайван байдлыг алдуулбал тэр хүн хэний ч анагааж чадахааргүй өвчнөөр тарчилж үхэх болно” гэсэн байжээ. Тиймдээ ч Хаан Тутанхамоны булшийг малтсаны дараа олон хачирхалтай үхэл тохиосон нь гайхмаар зүйл биш юм.

1923 онд археологич Ховард Картер, Жорж Герберт нар анх удаа Тутанхамоны бунхныг нээж байв. Гэтэл ердөө 6 хоногийн дараа Герберт шумууланд хазуулан халдвар авч нас барсан. Малтлагын ажилд оролцосон бусад хүмүүс ч тааварлашгүй үхлээр нас барцгааж, зарим нь гунигт амьдралыг туулсан юм. Жишээлбэл Картер нэг найздаа занданшуулсан гар бэлэглэсний дараа найзынх нь байшин шатаж, дараа дахин засварласан ч байшин нь үерт автсан байна.

Архелогичид Тутанхамон хааны бунханг тайван орхисон нь

2 Төрийн эргэлт хийхээр оролдсон хүмүүсийн цогцос

2016 онд Грек улсад бугуйндаа төмөр гинжтэй 80 ширхэг араг яс олджээ.  Малтлагын  багийн ахлагч Стелла Криссулакийн хэлснээр тэд цаазлуулах үедээ бүгд залуухан, цоо эрүүл байжээ. Тэднийг оршуулсан байдал нь энгийн гэмт хэрэгтнүүдийнхээс харгис байснаас нь үзвэл МЭӨ 640 оны үед Афинд төрийн эргэлт хийхийг оролдсон тамирчин Цилон болон түүнийг дэмжигч, холбоотнуудын цогцос  байж магадгүй гэнэ.

Төрийн эргэлт хийхээр оролдсон хүмүүсийн цогцос

3 Египетээс эртний 20 гаруй модон авс олджээ

Археологичид Египетийн Нил мөрний баруун эрэгт байрлах Луксор хотын Аль-Асасиф гэх оршуулгын газраас 20 гаруй эртний модон авс олжээ.

Египетийн Соёлын Яамны мэдээлснээр эдгээр авснууд нь сүүлийн 10 жилд байхгүй хамгийн чухал олдворууд болсон бөгөөд будаг, сийлбэр нь маш сайн хадгалагдсан байжээ. Луксор хотын энэ оршуулгын газарт Эртний Египетийн 18-р хаант улсын үед үед язгууртан болон төрийн өндөр албан тушаалтнуудыг оршуулдаг байв.

Египетээс эртний 20 гаруй модон авс олджээ

4 Испанийн архелогичид аарцгандаа шүдтэй эмэгтэйн цогцос олжээ

2013 онд Испаниас аарцаг хэсэгтээ чулуужсан шүд гэмээр зүйлтэй, 1600 жилийн өмнө нас барсан ром эмэгтэйн булшийг олджээ. Архелеогичид түүнд эртний домогт өгүүлдэг “vagina dentata” гэх өвчтэй байсан буюу өндгөвчний хавдраас болж илүү яс ургах өвчнөөс болж нас барсан гэж таамаглажээ. Үр хөврөлийн болон өндгөвчний эсүүдэд үүсэх уг хавдар нь хоргүй боловч үс, шүд, яс ургах зэрэг хачин гаж нөлөөтэй гэнэ.

Испанийн архелогичид аарцгандаа шүдтэй эмэгтэйн цогцос олжээ

5 Модны доороос залуу хүүгийн цогцос олдов

2015 онд Ирландын Слиго хотод модны доороос 1000 жилийн настай 17-20 насны эрэгтэйн цогцос олджээ. Хүүхдийн  хавирганаас хутганы шарх олдсоноор судлаачид хүчирхийллээс болж амиа алдсан байж магадгүй гэж тайлбарлаж байгаа юм. Олон жилийн турш модны үндсэнд булаастай байсан учраас модыг унагаах үед цогцос нь голоороо хуваагдсан байна.

Модны доороос залуу хүүгийн цогцос олдов

6 Францаас хүүхдийн ясаар дүүрсэн нүх олдов

2012 онд Франц-Германы хил дагуу оршдог Бергейм тосгонд шинэ байшингийн суурь тавихаар ухах үед хүний ясаар дүүрсэн нүх олджээ. Үүнд хүүхдүүдийн бүтэн гар, хуруу, хөлийн яснууд байсан бөгөөд бүгд ямар нэгэн өвчнөөс болж гар хөлөө тайруулсан байж магадгүй гэнэ. Гэхдээ яагаад бөөнд нь нэг дор хийсэн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Францаас хүүхдийн ясаар дүүрсэн нүх олдов

7 2600 жилийн настай тархи Англиас олджээ

2008 онд архелогичид Англи улсаас 2000 гаруй жил хадгалсан өнөө цагийн хамгийн урт настай тархи олжээ. Уг тархи нь дүүжлүүлж, эсвэл толгойгоо цавчуулж нас барсан 26-45 насны эрэгтэй хүний тархи бөгөөд яагаад алуулсыг нь хараахан тогтоогоогүй ч зарим нэг эртний зан үйлээс улбаатай байж магадгүй гэнэ.

2600 жилийн настай тархи Англиас олджээ

8 Харь гаригийн хүнийх гэмээр гавлын яснууд

Эдгээр харийн мэт гавлын яснуудыг Мексикийн оршуулгын газраас олсон бөгөөд судлаачид нийт олдсон 25 хүүхдийн гавлын ясны 13 нь хачин бүтэцтэй байсан гэжээ. Хэдийгээр  уг яснууд харийн амьтных шиг харагдаж байгаа ч үнэндээ эртний зан үйлээс улбаалж санаатайгаар хэлбэрийг нь өөрчилсөн байж магадгүй гэж тайлбарлав.

Иймэрхүү төрлийн гавалнууд урд өмнө нь олдож байсан ч Төв болон Өмнөд Америкаас анх удаа олдож байгаа нь энэ гэнэ.

Харь гаригийн хүнийх гэмээр гавлын яснууд

9 Неандертальчууд нэг нэгнээ барьж иддэг байсан уу?

Неандертальчууд ойрын төрөл төрөгсдөө оршуулахдаа хачин жигтэй зан үйл үйлддэг байсан нь судлаачдын анхаарлыг ихэд татдаг. Археологичдын илрүүлсэн 40000 жилийн настай 4 том хүн, 2 хүүхдийн булшнаас тэднийг гарцаагүй каннибалист буюу хүний махан идэштэн байсан гэдгийг тогтоожээ. Учир нь тэдний биеийн ясыг нь хутгаар хугалсан, чөмгийг нь авахаар ухсан байдалтай байсан аж.

Неандертальчууд нэг нэгнээ барьж иддэг байсан уу?

10 Польш цус сорогчийн шарил

Польшоос олдсон 14-р зууны үеийн шарилуудаас цус сорогчоос сэргийлэх эртний зан үйлийн шинж тэмдэг илэрсэн байна. Тус шарилуудын толгой нь тасарч, нуруу нь хугарсан, заримынх нь толгой том чулууны завсар хавчуулагдсан байдалтай олджээ.

Эртний аман зохиолуудад вампируудыг дахин амилахаас сэргийлж иймэрхүү байдлаар хөнөөдөг байсан тухай гардаг. Тэдгээр үхэгсэд нурууны яс бөгтийж гаждаг "kyphosis" гэх өвчтэй, зарим нь булчин задрах тахал туссан байсан бөгөөд түүнээс нь болж хүмүүс тэднийг цус сорогчид гэж үзэн хөнөөсөн байх магадлалтай аж.

Польш цус сорогчийн шарил

93
таалагдаж байна

31
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()