Гал тогооны хутгаар өөртөө кесар хагалгаа хийсэн Мексик бүсгүй

Ихэнхдээ кесар хагалгааг байгалийн жамаараа төрж чадахгүй байгаа бүсгүйчүүдэд хийдэг. Энэ төрлийн хагалгааг хийх шийдвэрийг эмч гаргадаг бөгөөд үүнийг хэсэгчилсэн эсвэл бүтэн мэдээ алдуулалттайгаар хийдэг юм. Харин түүхэнд нэгэн эмэгтэй гэрийн нөхцөлд, мэдээ алдуулах тариагүй, мэс заслын багаж хэрэгсэлгүй, бусдын ямар ч туслалцаагүйгээр өөртөө өөртөө кесар хагалгаа хийсэн тохиолдол бүртгэгджээ.

Гал тогооны хутгаар өөртөө кесар хагалгаа хийсэн Мексик бүсгүй
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Инес Рамирес нь 1960 онд Мексикийн Оахака мужийн жижиг тосгонд төржээ. Тэрбээр бүхий л амьдралынхаа туршид газар тариалан эрхэлж, хүүхэд төрүүлж байсан гэнэ. 40 насандаа Инес 7 хүүхэдтэй байсан ба төрөхийн хүндрэлээр 2 хүүхдээ алдаж байсан аж.

Инес болон түүний гэр бүлийнхний амьдардаг тосгонд эмнэлэг, эмч байдаггүй байсан учир нөхөр нь эх баригчийн ажлыг гүйцэтгэдэг байжээ. Гэтэл түүний 10 дахь төрөлт нөхрийг нь гэртээ байхгүй үед эхэлсэн учир бүсгүй өөрөө арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Төрөх өвдөлтийн хугацаа ойртсон ч дүлэлт эхлэх болоогүйг Рамирес ойлгож байв.

Инес Рамирес

Бүсгүй бүх зүйлийг өөрөө хийх ёстойгоо ойлгож байлаа. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тэрбээр төрөхийн өвдөлтөөс болж ухаан алдах магадлалтай байсан төдийгүй өөрийнхөө болон хүүхдийнхээ ч амийг алдаж мэдэх байсан гэнэ. Ингээд асуудлыг шийдвэрлэх цор ганц арга нь кесар хагалгаа хийх явдал байжээ. Инес энэ төрлийн хагалгаа хэрхэн хийгддэг талаар мэдэхгүй байсан ч түүнд өөр ямар ч сонголт байсангүй.

Мэс заслын багажийг орлуулсан гал тогооны хутга

Бүсгүйд мэс заслын багаж, тоног төхөөрөмж, мэдээ алдуулагчийн аль нь ч байсангүй. Рамирес өвчин мэдрэлтээ багасгахын тулд 3 стакан гэр аргаар хийсэн ликёр ууж, мэс заслын хутганы оронд ахуйн хутгыг хэрэглэжээ.

Тэрбээр 17 см-ийн урттай босоо зүсэлтийг 3 удаагийн оролдлогоор гэдсэн дээрээ хийж, ухаан алдахынхаа  өмнө  гараараа хүүхдээ гаргаж, хүйгээ хайчилсан байна.

Гэрийн нөхцөлд хийсэн хагалгааны дараа цэвэрхэн сорви үлджээ

Хагалгаа дуусах үед азаар 6 настай хүү нь нутгийн малын эмчийг дагуулж ирсэн бөгөөд тэрбээр бүсгүйд анхны тусламж үзүүлж, гэдсийг нь оёдлын утсаар оёжээ. Тэгээд бүсгүйг тосгоноос 80км-ийн зайд байрлах эмнэлэг рүү хүргэв.

Эмч нар бүсгүйн ярьсан түүхэнд шууд итгээгүй бөгөөд ийм явдал урьд өмнө нь тохиолдож байгаагүй гэнэ. Инес болон түүний бяцхан хүү Орландо амьд гарсан нь бурхны аврал байжээ. Учир нь хагалгаа хийснээс хойш тэд эмнэлэгт очих хүртлээ 16 цагийг өнгөрсөн юм.

Инесийн хагалгаа хийсэн барилга

Тэрбээр өөрөө өөртөө кесар хагалгаа хийж байхдаа гэдэс дотроо гэмтээсэн байжээ. Эмч нар энэ асуудлыг хялбархан шийдэж Инеса 10 хоногийн дараа гэхэд гэртээ хүүхэдтэйгээ харьсан байна. Уг үйл явдлын дараа бүсгүй дэлхий даяар алдартай болж, сэтгүүлчид мексик бүсгүйн гэрт өдөр бүр зочлох болсон гэнэ шүү.

89
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()