Нидерландын завин дээрх биеэ үнэлэгчид

Саяхныг хүртэл Нидерландын Утрехт хотын хамгийн сонирхолтой газруудын нэг бол завин дээрх хөвдөг байшингууд бүхий "улаан дэнлүүний гудамж" байв. Голын эрэг дагуу 40 гаруй  лицензтэй эмсийн хүрээлэнд, 143 эмэгтэй хууль ёсны дагуу биеэ үнэлдэг байна. Жолоочид замын хажуугийн байшингуудын цонхоор харагдах биеэ үнэлэгчдийг ажиглан удаанаар явах бөгөөд 24 цагийн турш иймэрхүү байдаг нь хотын замын хөдөлгөөнд саад учруулж байсан аж. Иймээс хотын захиргаа тус газрын үйл ажиллагаанд хориг тавихаар шийджээ. Харин биеэ үнэлэгчид захиргааны төв байрны өмнө жагсаал хийж эсэргүүцэл илэрхийлжээ. 

Нидерландын завин дээрх биеэ үнэлэгчид
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Нидерландын Утрехт хотын биеэ үнэлэгчид Улаан гүүрний ойролцоох эмсийн хүрээлэнг хаахыг эсэргүүцэн жагсаал хийсэн байна.  

 

Биеэ үнэлэгчид хотын захиргааны ойролцоо байрлаж, суулт хийж байна. Тэд ажлын байрандаа дахин ажиллах зөвшөөрөл олгох хүртэл  явахгүй гэдгээ мэдэгджээ. 

"Улаан гүүр" -ийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг газрууд нэлээд өндөр орлого олдог. 

Хотын төвийн бараг бүх хэсэгт үйлчлүүлэгчид байдаг. 

Хүмүүсийн мэдүүлснээр бол шөнийн цагаар 50 орчим машин энд зогсож үйлчлүүлдэг аж. 

Жолооч нар хэрхэн сонголтоо хийдэг нь одоо ч гайхмаар хэвээр. Ямартай ч тэд хажуугаар өнгөрөх машинуудад байшингийн цонхоор ил тод харагддаг. 

Тэд маш тохь тухтай байрладаг. Ус, ариутгах хэрэгсэл, цахилгаан, агааржуулагч, гал тогооны өрөө гэх мэт бүх зүйлсээр бүрэн хангагдсан. 

Энд ажилладаг биеэ үнэлэгчид 24 цаг ажилладаг байв. 

Харин Утрехт хотын захиргаанаас энэхүү үйлдлийг зогсоож, биеэ үнэлэхийг хориглох шийдвэр гаргажээ.

10
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()