Архины хорионы хууль ямар том асуудал дагуулсныг харуулсан түүхэн зургууд

1920 оны 1 сарын 17-ны өдөр АНУ-д согтууруулах ундааг тээвэрлэх, худалдаалах, үйлдвэрлэхийг албан ёсоор хориглосон “Хуурай хууль”- ийг баталж байжээ. Энэ хууль гарснаар архи дамлан наймаалагчид сая сая литр нэрмэл үйлдвэрлэж, нууцаар зарах болсноор зохион байгуулалттай гэмт хэрэг цэцэглэж, улс орон даяар нууц  клубууд мянга мянгаараа үүсч ерөнхийдөө Америкийн архины үйлдвэрлэл тэр чигтээ далд болсон юм. 

Архины хорионы хууль ямар том асуудал дагуулсныг харуулсан түүхэн зургууд
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

Хотын төвөөс илүү захын хорооллуудад архины мухлаг, шөнийн клубүүд олширсон бөгөөд тэднийг “Шивнэгсэд” гэж нэрлэдэг байв. Учир нь эдгээр газар луу орохын тулд үйлчлүүлэгчид нь хаалган дээрх жижиг нүхээр маш чимээгүй эсвэл шивнэлдэж ярьдаг байсныг доорх зурган дээр буулгажээ.

Нью Жерсигийн Камден дахь нууцаар архи зарж байсан газрыг нэгжлэг хийн илрүүлж доторх лангууг нь нурааж байна.

Архины наймаачид гадуур явж ажлаа хийдэг байсан учир цагдаа нараас мөрөө баллахын тулд нэгэн ухаалаг арга олжээ. Тэд модыг үхрийн туруу шиг хэлбэртэй болгож зороод гутлын уландаа бэхлэн хүн явсан гэх мөр үлдээлгүйгээр явж, сэжиг төрүүлдэггүй байсан байна.

Хуурай хуулийн үеэр Америкчууд архиа нуух олон арга сэдэж байв. Энэ зурганд ном шиг хэлбэртэй дашмагийг хэрхэн хэрэглэж байгааг харуулж байна.

1932 оны энэхүү зурагт лааны суурь гэх мэт гэрийн эд хэрэгслүүдийг архины лонхоо нуух газар болгон тааруулж байгааг харуулж байна.

2 гуяндаа архи хийх том тугалган хувин байрлуулаад, гадуураа пальто өмсөхөд юу ч мэдэгдэхгүй байгааг харуулжээ.

Зарим овсгоотой хүмүүс нь эдэлж хэрэглэдэг зүйлсдээ архи нуудаг байсан байна. 1922 оны энэ зурган дээрх эмэгтэй таяган дотроо архи хийн ууж байна.

Хуурай хуулийг эхэндээ Сангийн Яам хэрэгжүүлдэг байсан бол дараа нь Хууль Зүйн Яам хариуцах болсон. Виржиниагийн Норфолк дахь боомтны зогсоол дээр нэгэн усан цэргийн орон дороос 90л орчим лонхтой архийг шалгалтаар илрүүлжээ.

АНУ даяар хууль бусаар архи үйлдвэрлэж зардаг шаглагчид их хэмжээгээр бий болжээ. 1926 оны энэхүү зурагт тэвш дүүрэн ачсан банз харагдах ч холбооны ажилтан архины үнэрээр нь шалгалт хийж, улмаар банзан дотор нуусан 70 шил Шотланд вискиг илрүүлж байна.

Зарим шаглагчид гэртээ нэрмэл үйлдвэрлэдэг байв. Энэхүү зурагт Нью-Иоркийн Лонг Бич дэх Шайны гэрт нэгжлэг хийсний дараа илэрсэн лонхнууд байх бөгөөд дотор нь 20,000 доллароор үнэлэгдэх нэрмэл байжээ.

32
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()