Хятад эмэгтэйн сүйт бүсгүй болох мөрөөдөл нас барсных нь дараа биелжээ

Хятадын иргэн 35 настай Шу Шинан хөхний хорт хавдраар нас барсан сүйт бүсгүйдээ үнэнч гэдгээ баталж оршуулгынх нь үеэр цогцостой нь гэрлэжээ. Сүйт залуу ийм хачирхалтай хуримын ёслол хийснээр хайртай эмэгтэйнхээ сүйт бүсгүй болох мөрөөдлийг нь биелүүлж байгаа хэрэг гэсэн байна.

Хятад эмэгтэйн сүйт бүсгүй болох мөрөөдөл нас барсных нь дараа биелжээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Сүйт бүсгүйд гоёмсог хуримын даашинз өмсгөж, 169 баглаа сарнай цэцгэн дунд хэвтүүлсэн байжээ. Түүнийг Ян Лиу гэдэг байсан бөгөөд Шу Шинантай 12 жилийн турш хамт амьдарсан аж.

Тэр хоёр 2007 онд их сургуульд нэг ангид сурч байхдаа нэг нэгэндээ дурласан бөгөөд 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн хэдий ч Ян хорт хавдартай болох нь тогтоогдсон учраас хуримаа хийж чадаагүй гэнэ.

Уг тусгай хуримын ёслол өнгөрөгч бямба гарагт Хятадын зүүн хэсэгт орших Далянь хот дахь оршуулах ёслолын танхимд болж, хосуудын гэр бүл, найз нөхөд гэрчээр оролцсон байна.

“Хайрт эхнэр минь, бүү санаа зовоорой. Амьдрал минь тэр чигтээ зовлон шаналалаар дүүрэх үед ч би бууж өгөхгүй ээ!” хэмээн Шу хэлсэн юм.

Түүний эхнэр Ян 5 жилийн турш хөхний хавдартай тэмцсэн ч 10-р сарын 14-ий өдөр 34 насандаа таалал төгсчээ.

2017 онд Яны биеийн байдал харьцангуй дээрдсэн тул хос хоёр байр авах мөнгө цуглуулж, хурим хийхээр бэлтгэж эхэлсэн байна. Харамсалтай нь Яны биеийн байдал энэ оны 5-р сард дахин муудаж, улмаар Даляны төв эмнэлэгт хэвтэх болжээ.

Эмгэнэлт явдлын дараа Шу эхнэрийнхээ цогцосны дэргэд 7 хоногийн турш нэг ч холдолгүй байсан бөгөөд энэ нь хорвоог орхисон нэгэндээ гүн хүндэтгэл үзүүлж байгаа Хятадын эртний уламжлалт зан үйл ажээ.

Түүнчлэн тэрбээр эхнэрээ нас барсных нь дараа интернетийн түүхийг нь үзэж байгаад онлайн дэлгүүрээс хуримын даашинз авахаар сонгож, хадгалсныг нь олсон аж. Үүнийг нь сонссон дэлгүүрийн эзний сэтгэл хөдөлж, Шу-д сонгосон даашинзаа 1 юаны үнээр авахыг санал болгосон байна.

"Сүүлдээ тэр маань намайг танихаа ч больсон тул бид хоёр салах ёс гүйцэтгэж чадаагүй" хэмээн залуу харуусан ярьсан байна. 

Тэдний гайхалтай хайрыг биширсэн цахим хэрэглэгчид хойд насандаа тэр хоёр дахин учирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

128
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()