Энэ өвөл трэнд болох хувцаслалтууд

Хүйтэн цаг агаарт таны хэв маягийг тодорхойлох ганц зүйл бол гадуур хувцас байдаг. Тийм ч учраас охид, бүсгүйчүүддээ зориулан гадуур хувцаснуудаа хэрхэн орчин үеийн чиг хандлагатай хослуулан өмсөж, загварлаг харагдах талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Энэ өвөл трэнд болох хувцаслалтууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолойтой цамц

Гадуур хувцасныхаа дотуур жирийн эсвэл хоолойтой цамц өмсвөл маш тухтай байдаг. Шар, мөнгөлөг шар, зосон болон биеийн өнгөтэй нимгэн ноосон эсвэл хөвөн даавуун хоолойтой цамцнууд нь ямар ч загварын гадуур хувцастай гайхалтай зохицдог.

Хоолойтой цамц

2 Савхин гутал

Энэ улиралд метал оруулгатай байкер гутлууд трэнд болж байна. Гутал загвар зохион бүтээгчид бие биеэсээ илүү гарахын тулд гинж, зангуу, цагираг, бүр жижигхэн уутны хэсгээр хүртэл гутлаа тоноглох болжээ. 

Савхин гутал

3 Жийнсэн өмд

Жийнсэн өмд үргэлж сайн сонголт байсаар ирсэн. Гадуур хувцас дотроо сонгодог загвартай цагаан цамц, нарийн эсвэл өргөн жийнс, сникер болон топыг хослуулах нь маш загварлаг харагддаг. Мөн биед маш эвтэйхэн байдгийг санах нь зүйтэй.

Жийнсэн өмд

4 Тод өнгө

Намар болон өвлийн улиралд бид цэнхэр, хүрэн улаан, мөнгөлөг болон хар зэрэг бараан өнгөнүүдийг илүүд үздэг. Гэхдээ гадуур хувцасны хувьд олон өнгийн байх нь илүү тохиромжтой байдаг аж.

Үүн дээр ягаан, үзмэн ягаан, цайвар ногоон, шар, гүн цэнхэр гэх мэт тод өнгийн нэмэлт гоёл чимэглэлүүдийг хослуулж болно. Эдгээр өнгөний хослолууд таныг намрын улиралд уусгаж гэгээлэг бас загварлаг харагдуулна.

Тод өнгө

5 Том үүргэвч

Том үүргэвч энэ улирлын бас нэгэн трэнд юм. Үүргэвч нь зай ихтэй, барьж явахад эвтэйхэн учир та халуун уух зүйлээ байнга авч явах боломжтой юм.

Том үүргэвч

11
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()