Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд

2019-10-27, 16:28
11,053

46 дахь удаагийн "Tokyo Motor Show" үзэсгэлэн саяхан болж өнгөрлөө. Тоёота, Ниссан, Хонда, Мазда зэрэг Японы тэргүүлэгч брэндүүд өөрсдийн шинэ төслүүдээ танилцуулсан бол гадны үйлдвэрлэгчдийг төлөөлж зөвхөн Рено, Мерседес компаниуд оролцжээ. Цаашдаа цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд нийгэмд онцгой байр суурь эзлэхтэй холбогдуулан "Ирээдүйг нээх нь" сэдвийн доор уг шоу зохион байгуулагдсан байна.

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Токиогийн авто шоугаар "Хонда" компани зөвхөн лити-ион батерейгээр явдаг "E" гэсэн нэртэй шинэ машинаа танилцуулсан нь хэвлэлийнхний анхааралд байлаа. Харин "Ниссан"-аас суудлын "IMk", бага оврын жийп "Ariya" гэсэн хоёр цахилгаан машиныг нэг дор толилуулсан байна. "Мазда" иргэдийн хэрэглээнд зориулсан өөрсдийн анхны цахилгаан машин болох "MX-30"-ийг танилцуулсан бол "Тоёота" жолоочгүй технологи, авсаархан цахилгаан машинуудад гол анхаарлаа хандуулжээ.

 

1 "Lexus LF-30" цахилгаан хөдөлгүүртэй машин

"Lexus LF-30" цахилгаан хөдөлгүүртэй машин

2 "Nissan Ariya" цахилгаан хөдөлгүүрт жийп

"Nissan Ariya" цахилгаан хөдөлгүүрт жийп

3 "Suzuki Hanare" жолоочгүй гэр бүлийн машины төслийн загвар

"Suzuki Hanare" жолоочгүй гэр бүлийн машины төслийн загвар

4 "Suzuki Hustler" жийпний төслийн загвар

"Suzuki Hustler" жийпний төслийн загвар

5 "e-Palette" цахилгаан хөдөлгүүрт минибус

"e-Palette" цахилгаан хөдөлгүүрт минибус

6 "Toyota e-Racer" цахилгаан хөдөлгүүрт уралдааны машины төслийн загвар

"Toyota e-Racer" цахилгаан хөдөлгүүрт уралдааны машины төслийн загвар

7 "Lexus LF-30" машины дотор салон

"Lexus LF-30" машины дотор салон

8 "Mazda MX30" цахилгаан хөдөлгүүрт жийп

"Mazda MX30" цахилгаан хөдөлгүүрт жийп

9 "Nissan IMk" цахилгаан хөдөлгүүрт машин

"Nissan IMk" цахилгаан хөдөлгүүрт машин

10 "Mitsubishi Mi-Tech" хайбрид машины төслийн загвар

"Mitsubishi Mi-Tech" хайбрид машины төслийн загвар

23
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()