Хүүхэд насны тань дурсамж болон үлдсэн жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бага балчир ч гэсэн чамлахааргүй авьяастай бяцхан одод хайр татам дүрээрээ олон хүмүүсийн сэтгэлд мөнхөрсөн байдаг билээ. Ихэнх хүмүүс тэднийг тэр л дүрээр нь төсөөлөх боловч мэдээж тэд өсөж том болох нь гарцаагүй. "Гэртээ ганцаараа" киноны фэнүүд бяцхан хүүгийн дүрээр тэдний сэтгэлд үлдсэн жүжигчин Маколей Калкинийг хожим хараад нэлээд цочролд орсон. Гэхдээ бүх алдартай хүүхдүүд карьераа сүйрүүлээгүй. Зарим бяцхан одод өөрсдийн салбарт чадварлаг мэргэжилтнүүд болж өсжээ. Ингээд бидний хайртай бяцхан авьяастнууд хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

Хүүхэд насны тань дурсамж болон үлдсэн жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хэйли Жоэл Осмент (Haley Joel Osment)

"Зургаа дахь мэдрэхүй" кинонд тоглодог хүүг одоо хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг хүсвэл  "Extremely Wicked, Shockingly Evil and Vile" киноны шинэ трэйлерийг үзээрэй. Тус кинонд тэрээр Теда Банди хэмээх түүхэн дэх хамгийн аюултай гэмт хэрэгтний дүрд тогложээ. 

Хэйли Жоэл Осмент (Haley Joel Osment)

2 Кристина Риччи (Christina Ricci)

1991 онд  Венсиди Аддамс хэмээх 2 туйлт сэтгэцийн өвчтэй охины дүрийг гайхалтай бүтээж, олонд танил болсон жүжигчин Кристина Риччи 2018 онд гарсан "Distorted" кинонд тоглосон байна. 

Кристина Риччи (Christina Ricci)

3 Жорж Хенли (Georgie Henley)

"Нарниагийн домог" кинонд гардаг Люси Певенси хэмээх эгдүүтэй охин хүн бүрийг хайрыг татаж чадсан билээ. Тэгвэл жүжигчин Жоржи Хенли аль хэдий насанд хүрсэн бөгөөд одоо "Испанийн гүнж" цуврал кинонд Маргарита Тудорын дүрийг бүтээж байна. 

Жорж Хенли (Georgie Henley)

4 Мэттью Лоуренс (Matthew Lawrence)

1993 оны “Mrs. Doubtfire” кинонд Кристофер Хиллардын дүрийг бүтээж байсан жүжигчин Мэттью Лоуренс аль хэдийн 39 нас хүрчээ. Тэрээр хамгийн сүүлд  "Girl Meets World" кинонд Жек Хантерын дүрийг бүтээжээ. 

Мэттью Лоуренс (Matthew Lawrence)

5 Николь Том (Nicole Tom)

1992 оны "Бетховены гэр бүл" инээдмийн киноны од маань одоо  "Готам"  цувралд тоглож байгаа аж. 

Николь Том (Nicole Tom)

6 Анна Кламски (Anna Klamsky)

"My Girl" киноны Маколей Калкины найз, бяцхан охины дүрийг жүжигчин Анна Кламски бүтээж байжээ. Тэрээр одоо 38 настай бөгөөд "Halt and Catch Fire" цувралд эмч Кэти Херманы дүрийг бүтээж байна. 

Анна Кламски (Anna Klamsky)

7 Абигэил Бреслин (Abigail Breslin)

13 жилийн өмнө “Little Miss Sunshine” киноны гол дүрийн царай муутай бяцхан мисс одоо үзэсгэлэнтэй бүсгүй болжээ. Түүнийг "Scream Queens" цуврал киноноос харж болно. 

Абигэил Бреслин (Abigail Breslin)

8 Жэйми Белл (Jamie Bell)

Элтон Жоны тухай өгүүлэх "Рокетман" киноны гол дүрийн залууг "Билли Эллиот" кинонд гардаг мэргэжлийн балетчин болохыг мөрөөддөг хүү гэдгийг хүмүүс төдийлөн таньдаггүй.  

Жэйми Белл (Jamie Bell)

9 Жонатан Липницки (Jonathan Lipniki)

"Stuart Little" киногоор танил болсон хүү хамгийн сүүлд "Date" хэмээх богино хэмжээний кинонд тоглосон байна. 

Жонатан Липницки (Jonathan Lipniki)

10 Анна-София Робб (Anna-Sophia Robb)

Анна-София Робб 11 наснаасаа хойш кинонд тогложээ. "Чарли ба Шоколадны үйлдвэр" хүүхдийн киноны од тэрээр саяхан "The Act" хэмээх гэмт хэргийн сэдэвтэй цуврал кинонд тогложээ. 

Анна-София Робб (Anna-Sophia Robb)

11 Фредди Хаймор (Freddie Highmore)

Жүжигчин Фредди Хаймор 2017 оноос хойш "The Good Doctor " цувралд тоглож байгаа. Тэрээр хүүхэд байхдаа "Чарли ба Шоколадны үйлдвэр" кинонд бүтээсэн дүрээрээ Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшиж байжээ. 

Фредди Хаймор (Freddie Highmore)

12 Линдсэй Лохан (Lindsay Lohan)

Линдси Лохан  “The Parent Trap ” инээдмийн кинонд 12 настай 2 ихэр охины дүрийг ганцаараа бүтээж дэлхий нийтэд танил болсон билээ. Тэрээр хэсэг хугацаанд кино урлагаас хол байсан боловч саяхан “Among the Shadows” кинонд цус сорогчийн дүр бүтээсэн байна. 

Линдсэй Лохан (Lindsay Lohan)

28
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()