Сайн эхнэрийн "хайрыг дааж" чадаагүй алдартнууд

Улаан хивсний ёслолын зургаас харахад эдгээр хосууд ямар ч асуудалгүй, аз жаргалтай амьдарч байгаа мэт санагдана. Гэтэл бодит байдал арай өөр аж. Холливудын оддын хувьд араар тавилт гэх зүйл маш их байдаг бөгөөд өөрийн нэр төр, алдар хүндийг бодож тэд энэхүү хууралтыг бусдаас нууцлах нь элбэг. Ингээд нөхрийнхөө араар тавилтыг тэвчиж байсан холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн мэдээллийг танд хүргэе.

Сайн эхнэрийн "хайрыг дааж" чадаагүй алдартнууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Гэвин Россделл ба Гвен Стефани

Гвен Стефани 2002 онд Россдейлтай гэр бүл болохдоо энэ гэрлэлт түүнд ямар их асуудал, дарамт авчирхыг төсөөлөө ч үгүй байсан биз. Хөгжимчин Россдейл  трансжендер хүнтэй нууцаар явалдаж, эхнэрээ араар тавьснаар асуудал ар араасаа цуврах болжээ. Түүнийг эхнэрээ хуурсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдах бүрд  Гвен энэ бүр дээр нүдээ аниж өнгөрөөдөг байв. Эцэст нь хөгжимчин залуу гэр бүлээс гадуур том охинтой болох нь тогтоогдож Гвен 2016 онд энэхүү харилцаанд төгсгөл тавихаар шийдэж, салах өргөдөл өгсөн байна.

Гэвин Россделл ба Гвен Стефани

2 Оззи Осборн ба Шэрон Осборн

Шэрон Осборн удаан хугацааны туршид нөхрийнхөө ар талыг хариуцаж байсан бөгөөд тэрээр нөхрийнхөө архидалт, хар тамхины донтолт зэрэгтэй тэмцэж, их хэмжээний концерт, олон тооны шүтэн бишрэгч эмэгтэйчүүдийг нь тэмцдэг байжээ. Гэтэл үнэн хэрэгтээ шүтэн бишрэгч эмэгтэйчүүд нь зөвхөн түүний уран бүтээлийг дэмждэг байгаагүй нь тодорхой болсон байна.

Тэрээр нэг биш нэлээд хэдэн нууц амрагтай байжээ. Оросын өсвөр насны охин, Английн массажист, Лос-Анжелес дахь массажист,  тогооч гэх мэт. Дэлхий даяар олон нууц амрагтай байсан тухайгаа Осборн нэг ярилцлагад нуулгүй хуваалцжээ. 2016 онд Шэроны тэвчээр алдагдаж салах өргөдөл өгсөн байна. Гэхдээ  тэд салаагүй бөгөөд эцсийн мөчид бүсгүй түүнд дахин нэг боломж олгожээ.

Оззи Осборн ба Шэрон Осборн

3 Жей Зи ба Бейонсе

Жей Зи болон Бейонсе нарыг үлгэр жишээ болсон сайхан хосууд гэж шүтэн бишрэгчид нь үздэг.  Гэтэл нэг удаа дуучин бүсгүй маань шүтэн бишрэгчиддээ өөрийн сэтгэлийг уудалсан бөгөөд энэ үед тэрээр нөхөр нь Бейонсег араар тавьдаг талаар ярьсан байна. Бүсгүйн Lemonade хэмээх цомгийн ихэнх дуунууд араар тавилт, сэтгэлийн шаналлын тухай агуулгатай. Эцэст нь бүсгүй нөхрөө уучилж, харилцаагаа дахин цагаан цааснаас эхлүүлж байгаагаа нэгэн ярилцлагын үеэр хэлжээ.

Жей Зи ба Бейонсе

4 Кевин Костнер ба Синди Костнер

Жүжигчин Кевин Костнер анхны эхнэр Синдигийнхээ сэтгэл санаагаар нэлээд тоглож байжээ. 15 жилийн турш бүсгүй нөхрийнхөө араар тавилт болон гэр бүлдээ цаг зарцуулахгүй байгаа байдлыг тэвчиж байсан гэнэ. Костнер зураг авалтын үеэр болон бусад оронд томилолтоор явах үедээ залуу бүсгүйчүүдтэй үргэлж орооцолддог байжээ. Энэ бүх зүйл 1994 онд дуусгавар болсон бөгөөд Синди салах өргөдөл өгч, 80 сая долларын сэтгэл санааны нөхөн төлбөр нэхсэн байна.

Кевин Костнер ба Синди Костнер

5 Бен Аффлек ба Женнифер Гарнер

Түүний нөхөр хүүхэд асрагчтайгаа эхнэрээ араар нь тавьсан бөгөөд энэ талаар Женнифер мэдсэн ч салах өргөдөл өгөөгүй юм. Харин үүний оронд тэд хамтдаа сэтгэл судлаачид хандаж, гэрлэлтээ авч үлдэхийг хүссэн байна. Гэвч энэ нь үр дүнд хүрээгүй бөгөөд Афлек амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсэхгүй байсан учир архинд орсон аж. Эцэст нь Гарнер гэрлэлтээ цуцлуулахаар болжээ. Харин одоо экс хосууд энгийн харилцаатай байж, хүүхдүүдийнхээ хүмүүжилд хамтдаа анхаарал хандуулж байгаа гэнэ.

Бен Аффлек ба Женнифер Гарнер

6 Хунтайж Чарльз ба Диана гүнж

Диана гүнж ханхүү Чарльзтай гэрлэж байхдаа түүнийг Камилла Паркер-Боулзтай хайр сэтгэлийн холбоотой болохыг мэдэж байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Камилла болон Чарльзийн харилцаа илүү гүнзгийрч энэ нь хосуудын гэр бүлийн амьдралд асуудал дагуулсан байна. Ханхүү Чарльзийг Камиллатай болзож байх үед хатагтай Ди олон нийтийн сайн дурын үйл ажиллагаа явуулж, сэтгэл санаагаа тайвшруулдаг байжээ. Ингээд 1996 онд хосуудын гэрлэлт салалтаар төгссөн байна.

Хунтайж Чарльз ба Диана гүнж

19
таалагдаж байна

62
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()