Жирийн нэгэн чулуу Америкийн хотын гол үзмэр болсон нь

Небраска мужийн Омаха хот дахь нэгэн автомашины зогсоолын буланд том чулуу байрлуулжээ. Үүнийг зүлгэн дээгүүр машин явуулахгүй байх, орж ирж буй машинуудаар замын хашлагыг сүйтгүүлэхгүйг байх зорилгоор авчирч тавьсан аж. Гэвч жолоочид чулууг үл тоомсорлон, зам товчлох гэж оролдсон хэвээр байсан нь хүмүүсийг гайхшруулжээ. Энэ тухай мэдээллийг нутгийн иргэд фэйсбүүк хуудаснаа нийтэлж, тэр нь хотод нэлээд алдартай болсон байна. 

Жирийн нэгэн чулуу Америкийн хотын гол үзмэр болсон нь
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Омахагийн нэлээд завгүйд тооцогдох энэхүү зогсоолд машинаа тавьсан жолоочид эргэж гарахдаа булангийн ногоон зүлгийг дайрч сүйтгэдэг байна. Тэдний энэхүү үйлдлийг болиулахын тулд тэнд том чулуу авчирч тавьжээ. Ойролцоох дэлгүүрт ажилладаг Девон Барнетт хэмээх иргэн "энэ чулууг хэзээ энд байрлуулсныг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2000 онд лав энд байж л байсан" хэмээн ярьжээ. 

Барнеттын хэлснээр жолоочид өмнө нь үргэлж тус замын бордюрыг дайрч гардаг байж. Заримдаа тэд дугуйгаа ч хагалах тохиолдол цөөнгүй аж. Түүнчлэн тэд эргэлт хийхдээ замын өвсийг хайр найргүй сүйтгэх бөгөөд ялангуяа бороо орсон үед уг хэсэг тэр чигтээ шавар шавхайд дарагддаг гэнэ. 

Сонирхолтой нь, том чулуу тавиад ч хайхрамжгүй жолоочдын үйлдлийг зогсоож чадаагүй байна. Ихэнх үйлчлүүлэгчид том чулуу байгааг мэдсээр байж огцом эргэлт хийж чулуун дээр гацаж орхидог аж. 

"Том жийп унасан жолооч нар чулууг анзаардаггүй байх л даа. Гэхдээ л тэд илүү анхаарал болгоомжтой байж, дүрмийн дагуу гүйцэд эргэх ёстой" хэмээн Барнетт ярьжээ. 

Ийнхүү том чулуун дээр олон олон машин гацах болсноор орон нутгийнхны анхаарлыг татаж эхэлжээ. Тус дүүргийн оршин суугчид твиттер, фэйсбүүк дээр тусгай хуудас үүсгэж дараа дараагийн ийм үйлдэл гаргасан машинуудын зургийг оруулдаг байна. 

Жолооч нар яагаад ийм асуудал гаргаад байгааг нутгийн иргэд ойлгохгүй байгаа гэнэ. Тэд замаа хардаггүй юм уу эсвэл хэт эрт эргэлт хийдэг юм болов уу? Ямартай ч энэ том чулууг харахгүй байна гэж үзэхэд хэцүү л юм. 

Чулуун дээр ингэж гацдаг хэнэггүй нөхдөд зориулагдсан цахим хуудас нэлээд алдартай гэнэ. 

Ийнхүү энгийн л нэг чулуу хотын хамгийн алдартай газруудын нэг болсон бөгөөд хүмүүс бүр тэнд зургаа татуулдаг байна. 

Хотын иргэд чулууг хангалттай бус байна гэж үзэн түүн дээр жижгэвтэр хэмжээтэй динозавр  байрлуулжээ. Охамагийн жолооч нар одоо үлэг гүрвэлтэй чулууг анзаарах байлгүй дээ..

26
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()