Өөр орны хүнтэй болзохдоо юу хийж болохгүй вэ?

2019-10-28, 16:47
16,468

Гадаад орноор аялж байх үед тань хэн нэгэн таалагдвал, эсвэл жинхэнэ хайраа оллоо гэж бодвол мэдээж эхлээд болзоонд урьдаг. Гэхдээ болзох үед баримтлах ёс зүйн дүрэм, биеэ авч явах байдал зэрэг нь улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс гадны улс оронд хэн нэгэнтэй болзохоор шийдсэн бол дараах 10 зүйлийг анхаараарай. 

Өөр орны хүнтэй болзохдоо юу хийж болохгүй вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Олон нийтийн газар хайр сэтгэлээ илэрхийлэх

Сургуулийн сурагчид хоорондоо үнсэлцэж, тэврэлдэж байгаад баригдах ямар санагддаг билээ? Тэгвэл зарим улс орнуудад иймэрхүү үйлдэл гаргах нь ихээхэн асуудал дагуулдаг байна. Япон, Солонгост бол энэ маш бүдүүлэг үйлдэлд тооцогдоно. Саудын Араб болон бусад Арабын орнуудад гудамжинд үнсэлцэж байгаад баривчлагдах ч тохиолдол байдаг гэнэ.  

Олон нийтийн газар хайр сэтгэлээ илэрхийлэх

2 Олны дунд хэт хаалттай байх

Улс орнуудын дунд биеэ зөв авч явах дүрмийн талаар мэддэг байх нь таныг тухайн нийгэмд дасан зохицох, хэн нэгэнд буруу ойлголт төрүүлэхгүй байхад ихээхэн тус хүргэнэ. Ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ, хайрттайгаа олон нийтийн газар хэрхэн харьцах тухай, цаашлаад үе тэнгийн найз нөхөдтэйгөө ч харилцах ёс зүйн талаарх соёлын төрөл бүрийн хэлбэр, шалгуурууд бий. Тухайлбал, Төв болон Өмнөд Америкийн улсуудад хүмүүс нэг нэгнийхээ хацар дээр үнсэж мэндэлдэг.  Харин иймэрхүү халуун дотно үйлдэл гаргахгүй байх нь таныг хүйтэн хөндий, сэтгэл хөдлөлгүй, мэдрэмжгүй хүн болгож харагдуулдаг. 

Олны дунд хэт хаалттай байх

3 Тооцоогоо хувааж төлөх

Барууны орнуудад тооцоогоо хувааж төлөх нь маш “төгс” үйлдэл. Эрэгтэйчүүд нь бүх тооцоог хийдэг уламжлал түгээмэл байсан ч өнөө үед энэ үйлдлийг эмэгтэй хүнийг дорд үзсэн хэрэгт тооцох болж. Харин Солонгост найзуудын хувьд л тооцоогоо хувааж төлдөг  учраас хосууд тооцоогоо хуваах нь зүй бус юм. Ихэвчлэн хэн их мөнгө олдог тэр нь л тооцоогоо хийх учиртай бөгөөд эмэгтэйчүүд тооцоо хийх нь нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл ажээ. 

Тооцоогоо хувааж төлөх

4 Хурим, үдэшлэгт хостойгоо очих

АНУ-д хуримын зочноор уригдах яг л дайны талбарт гарахтай адил гэнэ. Хуримын ёслолд хосгүй очих нь нийгмийн хувьд маш ичгүүртэй хэрэг бөгөөд найзууд, гэр бүлийнхнийг чинь хосын зуучлагч дуудахад хүргэнэ. Харин Англид томоохон хэмжээний үйл ажиллагаанд ганцаараа явахыг зөвлөдөг бөгөөд харин ч ганц бие хүмүүс хүмүүстэй танилцах боломжтой газар гэж үздэг байна. Бүр зарим хуримын үйл ажиллагаанд ганц бие хүмүүсийг ганцаараа ирэхийг шаарддаг байна.

Хурим, үдэшлэгт хостойгоо очих

5 Үнсэлцэх

Олон нийтийн газар үнсэлцэх нь улс орнуудын хувьд харилцан адилгүй байдаг. Европын орнууд болох Герман, Польш улсуудад болзооны үеэр тэврэлдэж болох ч үнсэлцэхийг илүү дотно харилцааны хүмүүст л тохиромжтой гэж үздэг.

Үнсэлцэх

6 Тансаг ресторанд хооллох

Америкчууд болзоог нэлээд чухалчилж үздэг.  Болзооны үеэр Мак Доналдс явах нь зөвхөн сургуулийн сурагчид, эсвэл аль эрт гэрлэсэн хүмүүст л тохиромжтой.  Харин Шведүүд тансаг газрууд руу явахын өмнө кофе ууж, нарийн боов, бялуу зооглох дуртай ба үүнийг “fika” гэж нэрлэдэг.

Тансаг ресторанд хооллох

7 Цаг зарцуулах

Америкчууд болзоондоо их цаг зарцуулдаг. Өнөө үед энэ нь хоцрогдсон үйлдэлд тооцогдох ба болзсон газраа цагаасаа өмнө ирэх нь таныг хэт догдолсон мэт харагдуулж, эсвэл бусдыг яаруулж байгаа мэт санагдана. Харин Германд хүний цагийг алт гэж үздэг учраас хэн нэгнийг хүлээлгэх нь их л бүдүүлэгт тооцогддог.

Цаг зарцуулах

8 Авсан бэлгээ нүдэн дээр нь задлах

Бэлэг нь хэн нэгэн таныг хэр их хайрлаж, хүндэлдгийн нэг илрэл болдог. Барууны орнуудад бэлэг авсны дараа талархсанаа илэрхийлэх нь маш чухал, шууд нээж үзэхгүй байх нь зохимжгүйд тооцогддог. Харин Хятад, Энэтхэг, бусад азийн орнуудад бэлэг өгсөн хүнийхээ дэргэд задалж үзэхгүй байх нь тэр хүнийг хүндэлж байгаа хэрэг. Үнэндээ бэлгээ шууд хурдан задалж үзэх нь хүниг шуналтай харагдуулдаг.

Авсан бэлгээ нүдэн дээр нь задлах

9 Хооллох зуршил

Болзооны үеэр хамт хооллохыг хүсэж байгаа бол хэрхэн зөв хооллохоо мэддэг байх хэрэгтэй. Ихэнх улс орнууд хамт хуваалцах үед зарим нэг үйлдлүүдэд хориг, цээр тавьдаг.  Барууны орнуудад хоолоо гараараа биш халбага хэрэгслээр дамжуулж хуваалцах нь илүү тохиромжтой бол Японд савхаар хоол дамжуулах нь маш буруу үйлдэлд тооцогдоно. Хятадад гоймон идэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Гоймонг идэж байхдаа хугалах нь азгүйдэл авчирдаг учир сорж идэх ёстой ажээ. 

Хооллох зуршил

10 Цэцэг бэлэглэх

Болзож буй бүсгүйдээ цэцэг бэлэглэх нь аль ч соёлд түгээмэл үзэгдэл. Орост эрэгтэйчүүд болзоот бүсгүйдээ сондгой тоогоор цэцэг бэлэглэдэг. Харим зарим цэцэгсийн тоо оршуулгад зориулагдсан байдаг. Цэцэгс нь ямар нарийн утга учир агуулдаг байсныг бид түүхээс мэдэж болно. Тухайлбал, Викториягийн үед шар сарнай нь атаархал, урвалтыг бэлгэддэг байсан тул шар сарнай  бэлэглэх нь доромжилсон хэрэг болно. Харин өнөөдөр шар сарнай нөхөрлөлийг илэрхийлэх болсон ба зөвхөн өөрийн найз гэж бодсон хүндээ л бэлэглэвэл зүйтэй юм. 

Цэцэг бэлэглэх

8
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()