Хамгийн алдартай канистрын түүх

Анх Германы Вермахтын цэргүүд өнөө үед холын замд бензин, түлш хийж явдаг сав болох төмөр канистрыг үйлдвэрлэж хэрэглэж байжээ. Эхэндээ тус савыг 2 бариултай үйлдвэрлэж байсан ч хожим шинэчлэн сайжруулахдаа 3 бариултай болгон өөрчилжээ. Тэгвэл яагаад 3 бариултай хийх болсныг дараах мэдээллээс уншаарай. 

Хамгийн алдартай канистрын түүх
Хаах
Сурталчилгаа

1937 оноос хойш германы цэргийнхэн бензин, түлш хийж хадгалах, зөөвөрлөх зориулалттай нэгэн шинэ төрлийн сав үйлдвэрлэн, хэрэглэх болсон нь өнөөгийн бидний сайн мэдэх төмөр канистр байсан юм.  Үүнээс өмнө тэдний хэрэглэж байсан савны таг, баглаа боодол муугаас болоод шатахууныхаа 40 хувийг алддаг байв. Ингээд Герман даяар армийнхан шатахуунаа том торхонд хийж хадгалдаг болов.

Савны чанар мөн л хангалтгүй байсан бөгөөд хуучирсан, чанарын шаардлага хангахгүй савнаас болж гал түймэр цөөнгүй гарахаас гадна тэдгээр 20 литрийн багтаамжтай том торхнуудыг зөөх, тээвэрлэхэд хялбар бус байжээ. 1936 оноос Германы арми шатахуун зөөвөрлөх шинэ сав бүтээж байгаа тухай мэдэгдсэн бөгөөд хамгийн сайн хувилбараар нь  В.Грүнфогелийн төсөл тодорчээ. 

Шинэ канистрыг 1939 оноос үйлдвэрлэн гаргаж, дотоодын армиудад түгээмэл ашиглах болсон байна. 2-р дайны сүүл үе гэхэд 20 литрийн багтаамжтай Германы төмөр канистр дэлхий даяар алдартай болжээ. Мөн уг канистр нь 5,10 литрийн жижгэрүүлсэн хувилбараар ч үйлдвэрлэгддэг байв.

Харин Германы үйлдвэрлэгчид савыг 3 бариултай болгож өөрчилснөөр зөөхөд илүү хялбар болсон байна. Голын бариул нь нэг хүн ганцаараа зөөхөд тохиромжтой бол 2 захын бариул нь 2 хүн дамжлан зөөхөд зориулагджээ. Тэр бүү хэл 2 хүн 3 савыг ч зөөх боломжтой байв. Захын бариулыг ашиглан 2 хоосон канистрыг нэг гартаа бариад явах боломжтой байв. Ийнхүү канистрын бариулыг ялимгүй өөрчилж өгснөөр дайн дажинтай тухайн цаг үед армийнхны цаг завыг хэмнэж, цэргүүд шатахуунтай савыг зөөх тээвэрлэхэд илүү хялбар болгожээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()