Биднийг мунхаг болгож байдаг өдөр тутмын үйлдлүүд

Идэвхгүй амьдралын хэв маяг, тамхи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь хүний эрүүл мэнд, уураг тархинд муу нөлөө үзүүлдгийг мэдэхгүй хүн байхгүй биз. Гэхдээ бидний эрүүл мэнд төдийгүй сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг зүйлс таны төсөөлж байгаагаас ч их байдаг. Тэгвэл дараах мэдээллээс таны оюун ухаанд сөрөг нөлөө үзүүлдэг өдөр тутмын тогтсон зуршлуудыг мэдэж аваарай. Эдгээр үйлдлээс аль болох сэргийлэх нь зүйтэй юм шүү. 

Биднийг мунхаг болгож байдаг өдөр тутмын үйлдлүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Баг, хамт олноороо ажиллах

Ганцаараа эсвэл хоёулаа ажиллахад бид илүү идэвхтэй ажилладаг бөгөөд харин багаар ажиллах үед бидний тархины ажиллах чадвар мэдэгдэхүйц мууддаг. Ээлжит уулзалтын үеэр бид хэт их ядарч, ямар ч үр дүнд хүрээгүй болохоо мэддэг. Яагаад?

Виржиниягийн Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд нэгэн туршилтыг явуулсан байна. Үүнд: Ижил төвшний IQ-тай хүмүүс бүлэг болж хуваагдаад төрөл бүрийн даалгавруудыг гүйцэтгэх байсан юм. Ийнхүү даалгавраа гүйцэтгэсний дараа хүн бүрийн IQ тодорхой хэмжээнд буурсан бөгөөд ажлын үр дүн тийм ч таатай байсангүй. Энэ нь хүмүүс уулзалт хийж аливаа асуудал хэлэлцэхийн оронд ганцаараа ажил хийсэн нь илүү бүтээлтэй болохыг баталсан байна.

Баг, хамт олноороо ажиллах

2 Бүдэг гэрэлтүүлэг

Гэрэлтүүлэг муутай орчинд удаан суух, ажиллах нь таны тархины хөгжилд сөргөөр нөлөөлнө. Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад муу гэрэлтүүлэг нь тухайн хүний сурах төдийгүй ой тогтоолтын чадварыг муутгадаг гэсэн байна. Ялангуяа өндөр настан болон танин мэдэхүйн чадвар муутай хүмүүст сөргөөр нөлөөлдөг аж.

Эрдэмтэд харх дээр туршилт хийсэн бөгөөд тэд 4 долоон хоногийн туршид хэсэг хархыг харанхуй бүдэг гэрэлтэй өрөөнд үлдээжээ. Энэ хугацаанд хархны тархины ой тогтоолт болон сурах хэсгийн чадвар 30 хувиар буурсан байна. Ингээд эдгээр хархнуудыг дахин гэрэлтүүлэг сайтай орчинд 4 долоо хоногийн турш үлдээхэд тэдний тархины чадвар дахин сэргэжээ. 

Бүдэг гэрэлтүүлэг

3 Мөрөөдөх дургүй

Мөрөөдөл гэдэг бол бидний хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг зүйл юм. Мөрөөдөж байх үед тархи идэвхтэй ажилладаг. Жишээлбэл: Сургуульд байхад багш  нар хүүхдүүдийг хичээлийн цагаар өөр зүйл бодож хичээлдээ анхаарахгүй байна хэмээн зэмлэдэг. Бодит байдал дээр мөрөөдөх нь тархийг гайхалтай хөгжүүлдэг байна. Энэ нь хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч хамааралтай.

Эрдэмтдийн үзэж байгаагаар мөрөөдөж байх явцдаа бид илүү их зүйлийг тогтоож чаддаг гэнэ. Яагаад?

Жишээ татаж үзье. Та найзуудтайгаа оройн зоог барьчхаад, гэртээ хариад залгая гэж хэлжээ. Ингээд гэр рүүгээ харих замдаа машиндаа түлш хийж, гэртээ бүтээгдэхүүн худалдаж аваад явж байтал замд тань автомашины осол таарч, та машинаасаа гарч хохирогчдод тусалсан байж болох юм. Та 2 цагийн дараа гэртээ хүрсэн ч найз руугаа залгахаа мартахгүй. Энэ төрлийн мэдээллийг хадгалах чадвар нь таны ой санамжтай холбоотой билээ. Харин энэ тогтоолтын чадварыг хийсвэр төсөөлөл, мөрөөдөл хөгжүүлдэг юм.

Мөрөөдөх дургүй

4 GPS хэрэглэх

Өөрөө аяллынхаа маршрутыг зохиох нь бидний тархины хөгжилд сайнаар нөлөөлж, нас тогтсон ч сэргэг ухаантай байхад тусална. Харин өдөр бүр GPS хэрэглэх нь энэ чадварт  сөргөөр нөлөөлдөг аж. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад GPS-ийн тусламжгүйгээр замаа олж чаддаг хүмүүс илүү идэвхтэй, сэтгэн бодох чадвар сайтай байсан гэнэ.

Энэ шалтгаанаар өдөр бүр өөрийнхөө маршрутыг өөрчилж, танихгүй газраар явах нь зүйтэй. Уг дасгалыг хийх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

GPS хэрэглэх

5 Танилын хүрээ бага

Ихэнхдээ бид хүсэл, сонирхол нэгтэй, өөртэйгөө ижил хүмүүстэй нөхөрлөдөг. Өөрөөр хэлбэл, бид өөртэйгөө ижил төрлийн хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлж байдаг. Энэ төрлийн танилын хүрээ нь таны тархийг сайн ажиллуулдаггүй учир бид тайвширч автоматаар бодож эхэлдэг байна.

Харин өөрөөсөө тэс өөр төрлийн хүмүүстэй харилцах нь хайрцгаасаа гарч сэтгэхэд тусалдаг бөгөөд бид шинэ зүйлийг сурч, тархиа хөгжүүлж байдаг гэсэн үг юм. Энэ тохиолдолд бид аливаа зүйлд илүү хянамгай ханддаг аж. 

Танилын хүрээ бага

6 Чимээ шуугиан ихтэй орчинд ажиллах

Хотын оршин суугчид ихэнхдээ өдөр бүр олон төрлийн дуу чимээтэй тэмцдэг. Бид энэ бүхнийг нэг бол тэвчиж, нэг бол чихэвч сонсож дардаг. Гэтэл үнэн хэрэгтээ чанга дуу чимээ нь бидний сонсголд төдийгүй тархинд сөргөөр нөлөөлдөг байна.

Саяхны судалгаанаас харахад сонсголын асуудалтай хүмүүс ой тогтоолт муутайгаас гадна мэдээллийг хүлээж авахдаа муу байдаг гэнэ. Тиймээс бүхий л аргаар өөрийнхөө сонсголыг хамгаалах хэрэгтэй. Үүнд: тусгай дуу тусгаарлагч чихэвчийг ашиглаж болно. 

Чимээ шуугиан ихтэй орчинд ажиллах

7 Олон нийтийн сүлжээг хэт их ашиглах

Дэлхийн даяар IQ-ийн төвшин буурч байгаа гэдгийг эрдэмтэд харамсалтайгаар дурдаад байна. Мэдлэг боловсрол олгох тогтолцоо, шинэ технологи хөгжиж байхад яагаад энэ тоо буурч байгаа юм бол?

Хариулт нь маш энгийн. Бид өөрөө өөртөө хөгжих боломжийг олгодоггүй.

Бид ямар нэгэн зүйлийг цээжлэх боломж өөртөө өгдөггүй. Учир нь хайлтын төхөөрөмжтэй гар утас байна шүү дээ. Үүнээс гадна шинэ зүйл сурч байх үедээ бид тогтоохыг огтхон ч боддоггүй. Яагаад гэвэл интернет бидэнд бүгдийг сануулчихна. Ингээд бид бодит мэдлэгээс татгалзаж, харин бидний оронд бүх зүйлийг мэдэх цахим сүлжээнд өөрийгөө даатгаж байна гэсэн үг юм.

Олон нийтийн сүлжээг хэт их ашиглах

8 Гомдоллох

Ямар нэгэн харилцан ярианы үеэр хүн дунджаар 1 минутад нэг гомдол хэлдэг.  Ингээд тархи энэхүү байдалд дасаж, үргэлж ямар нэг зүйлд гомдоллох хэрэгтэй гэсэн гүүрийг босгодог аж.

Үргэлж гомдоллох үед бидний тархи муу ажиллаж, аливаа асуудлыг шийдвэрлэх, хөгжих чадваргүй болдог гэнэ. Тиймээс бид гомдол хэлж олны өмнө сэтгэлээ уудлах нь аливаа зүйлийг өөрчлөхөөс хялбар гэсэн бодолтой болдог.

Гомдоллох

9 Олон даалгаврыг нэг дор гүйцэтгэх

Хэдий чинээ олон даалгавар гүйцэтгэж байна төдий чинээ бидний тархи илүү ажиллах болно гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ хүн нэг л мэдээллийг сайн хүлээж авдаг бөгөөд олон даалгавар зэрэг гүйцэтгэсэн тохиолдолд ажлаа хагас дутуу, чанаргүй хийдэг байна. Үүнээс гадна тогтмол олон даалгаврыг нэг дор гүйцэтгэх нь сэтгэн бодох чадварын төвшнийг 15 оноогоор буруулдаг аж. Энэ нь дутуу нойртой хоносны маргааш ажил хийж байгаатай ижил зүйл юм. Тиймээс олон даалгаврыг зэрэг гүйцэтгэх нь ой тогтоолтод сөргөөр нөлөөлж, шинийг сурах эрмэлзлийг үгүй хийдэг байна.

Олон даалгаврыг нэг дор гүйцэтгэх

10 Оройн цагаар бэлтгэл хийх

Хөдөлгөөн гэдэг нь бидний эрүүл мэнд болон тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг. Өглөөний цагаар бэлтгэл хийх нь таныг бүтэн өдрийн турш эрч хүчээр хангаж, танд аливааг сурах хүчийг хайрладаг байна.

Харин оройн цагаар бэлтгэл хийхэд бүх зүйл эсрэгээрээ эргэнэ. Эрчимтэй хөдөлгөөн хийх нь адреналины төвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь таныг эрчимтэй ажиллахад чиглэгдсэн байдаг. Тиймээс орой бэлтгэл хийсний дараа унтахад нэлээн асуудалтай болдог бөгөөд та сайн унтаж амарч чадахгүй. Үүнээс гадна бэлтгэлийн дараа таны бие организм нөхөн сэргэх хэрэгтэй болдог боловч энэ ажиллагаа шөнийн цагаар явагддаг байна. Энэ бүхний үр дүнд бид хангалттай амарч чадахгүй юм. Ингээд эрч хүчээ алдаж, ажиллах сонирхолгүй болдог аж.

Хэрвээ та өглөө дасгал хийж амжихгүй байвал орой бэлтгэл хийснийхээ дараа хангалттай ус ууж, уургийн агууламжтай хоол идэх хэрэгтэй. Энэ байдлаар та усны дутагдлаас сэргийлж чадна.

Оройн цагаар бэлтгэл хийх

Азаар өдөр тутам хэрэгжүүлдэг зүйлсээ бага зэрэг өөрчлөхөд л тархины үйл ажиллагаа хэвийн болох болно. Чимээгүй орчинд нэг аяга кофе уух, шинэ танилтай болох гэх мэт зүйлс муугүй сонсогдож байгаа биз.

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()