Хоббитууд бодитоор оршин байсан нь үнэн үү?

2003 онд Индонезийн Бали арлын ойролцоо орших Флорес арал дээрээс хүн төст амьтдын бүхэл бүтэн бүлгийн үлдэгдэл олджээ. Олдворыг судалж үзсэн палеоантропологичид тэдний өндрийг 1 метр ч хүрэхгүй гэдгийг тогтоож, "Homo hobbitus" хэмээн нэрлэсэн байна. Мөн тэдний хамт эдэлж хэрэглэж байсан зүйлс болох чулуун хэрэгсэл, шатсан амьтны яс зэрэг олдсон аж. 

Хоббитууд бодитоор оршин байсан нь үнэн үү?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Дээрх олдвор хоббитууд чулуун зэвсэг хийж ашиглах чадвартай байсан гэдгийг гэрчилснээр эрдэмтдийн гайхшралыг төрүүлж, эргэлзээ үүсгэсэн юм. Учир нь тэдний тархины хэмжээ ердөө 400 см3 байсан бөгөөд энэ нь  ухаант хүний гавлын ясны боломжит хэмжээг тогтоосон шинжлэх ухааны онолтой зөрчилдөж байгаа юм. Уг олдвороос өмнө палеонтологичид неандертал хүмүүсийн тархины хэмжээ бидний тархинаас 20 хувь том болохыг тогтоосон байж. Үүнээс үзэхэд тэдний оюуны хөгжил биднийхээс илүү байх ёстой боловч боловсронгуй соёл иргэншлийн ямар нэг ул мөр олдоогүй билээ. 

Энэ бүхэн шинжлэх ухаан тархины хувьсал хөгжлийн талаарх тогтсон онолоо эргэн харах цаг болсон гэдгийг харуулж байгаа юм. 

Бичийг сургаж, хүмүүжүүлбэл ямар дүнд хүрч болохыг илтгэсэн хэд хэдэн гайхмаар үйл явдал бидний нийгэмд өрнөж байсан билээ. Жишээлбэл, Коко горилл 2000 гаруй дохионы хэлээр хүмүүстэй харилцаж сурсан. Тэрээр юу мэдэрч байгаагаа хүмүүст ойлгуулж санал бодлоо илэрхийлдэг байв. Мөн Канки хэмээх сармагчин ярьж чаддагаас гадна нэлээд төвөгтэй асуудлыг ч шийдвэрлээд зогсохгүй өөрөө хоол хийдэг байжээ. Нэгэн удаа Канзи өөрийн омгийн сармагчингууддаа би эр хүн гэж хэлж байсан гэдэг. 

Ийнхүү хоббитууд нэгэн цагт оршин байсан боловч өдгөө ул мөргүй устан үгүй болсон нь тун харамсалтай хэрэг билээ. Оюун ухаант төрөлхтөн үүсэн, аж төрөх болсноор тэдгээр бяцхан хоббитуудыг бүгдийг нь устгасан байх өндөр магадлалтай байна. 

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()