Дэлхийн хамгийн "ганган" бар

2019-10-31, 17:01
10,504

Германы шүдний эмч нар Масвейлер дахь амьтан хамгаалах газраас авчирсан эмэгчин бард алтан соёо суулгажээ. Уг ажилбарыг хийхэд 80 минут зарцуулагдсан байна. Харин одоо Кара хэмээх эмэгчин бар хэний ч атаархлыг төрүүлэм гайхалтай харагддаг болжээ. 

Дэлхийн хамгийн "ганган" бар
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Германы Масвейлерын амьтан хамгаалах газарт байдаг Кара хэмээх 6 настай эмэгчин барыг үзлэгт оруултал нэг соёо нь маш том цууралттай болсон байжээ. Малын эмч нар гэмтлээс болоод соёо нь бүрэн унаж магадгүй хэмээн үзэж олон улсын шинжээчдийн баг дуудсан байна.

Наймдугаар сарын сүүлээр Карад хиймэл шүд хийх мэргэжилтнүүдийн багийнхан ажлаа эхлүүлжээ.  Тэд Карад шүдний нэлээд хүнд төрлийн 2 мэс ажилбар хийсэн аж. 

Ингээд тэд гэмтсэн соёог цэвэрлэн гадна талыг нь алтаар бүржээ. 

 

Тус мэс ажилбарт биечлэн оролцсон 37 настай биологич Флориан Айсерло "Эхлээд соёог сайтар цэвэрлээд, пааланг нь бага зэрэг үрж өгсөн. Ингээд алтаар бүрсний дараа хэт ягаан туяагаар хатаасан" хэмээн ярьжээ. 

2013 онд Караг Италийн Муньяано хот дахь нэгэн бар үржүүлэгчээс авч 2015 онд Германы Масвейлер хотын ойролцоох "Tierart" хэмээх байгалийн нөөц газрын амьтны хүрээлэнд аваачиж байжээ. 

Австри, Герман, Дани улсын мэргэжилтнүүдийн хамтарсан баг 80 минутын турш уг ажилбарыг хийжээ. 3 долоо хоногийн дараагаас Кара урьдын адил хооллох болж, ястай махыг ч төвөггүйхэн зажилж иддэг болсон байна. 

"Кара одоо шинэ алтан шүдээ гарган хэвийн хооллодог болсноос гадна архирах үедээ ч гайхалтай сүрлэг харагддаг болсонд бид баяртай байгаа" хэмээн биологич Эва Линденшмидт ярьжээ.  

22
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()