Ердөө 50-хан эд зүйл эзэмшдэг эрийн сонирхолтой амьдрал

68 настай Йоахим Клекнер хэмээх эр минималист амьдралын хэв маягийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж яваа нэгэн юм. Тэрээр тэтгэврийнхээ мөнгөөр амьдардаг бөгөөд ердөө 50 ширхэг зүйлийг өдөр тутмын амьдралын хэрэгцээндээ ашигладаг байна. Йоахим энэ бүхнээсээ маш их аз жаргал мэдэрдэг учир бусадтай хуваалцахаар шийдэж, минималист амьдралын талаарх лекц, сургалт зохион байгуулдгаас гадна "Бяцхан минималист" нэртэй ном хүртэл бичжээ. Ингээд түүний цомхон амьдрахаар шийдсэн түүх болоод бусдад өгч буй зөвлөгөөг хүргэж байна. 

Ердөө 50-хан эд зүйл эзэмшдэг эрийн сонирхолтой амьдрал
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн анх 1986 онд надад зөвхөн хэрэгцээт зүйлээ л ашиглаж амьдрах талаар бодол төрсөн юм. Тэр үед тавдугаар сар эхэлчихсэн байхад миний амьдардаг Кассел хотод цас орж байлаа. Гэхдээ энэ бол хожимдсон цас биш харин Чернобылийн ослоос үүдэлтэй цас байсан билээ. Ингээд би эрчим хүчний зөвлөхөөр суралцаж, компаниудад хэрхэн цахилгаан эрчим хүч хэмнэх талаар зөвлөгөө өгдөг болсон юм. Байгальд ч ээлтэй, бусдад ч тустай энэ ажлаасаа их маш их аз жаргал мэдэрч байлаа. Тиймээс би өөрийн гараар өөртөө болон найз нөхдөдөө гэрийн тавилга хийж эхэлсэн. 

Намайг минималист амьдралын хэв маягийг сонгоход нөлөөлсөн өөр нэг шалтгаан нь найз бүсгүйгээсээ салсан явдал байсан юм. Бид 2 жил хамт амьдарсны дараа салахаар шийдэхдээ гэртээ байсан бүх эд хөрөнгөө зарж, хувааж авсан. Энэ бүхний дараа надад усанд шумбалтын хэрэгслээс өөр том хэмжээтэй эд зүйл үлдээгүй. Харин би маш их тайвшрал мэдэрч, амьдралд минь өөрөө өөртөө цаг гаргах, дотоод хүнтэйгээ ярилцаж, оюун санаагаа цэгцлэх цаашлаад дэлхий ертөнц болоод бусдын сайн сайханд зориулах маш их орон зай бий болсныг ойлгосон. 

2008 онд би Берлин рүү нүүсэн, энэ хот надад маш их таалагдаж байсан учир хэсэгтээ л эндээс явах бодол төрөөгүй. Танил маань намайг хотын хамгийн анхны коворкингийн нээлтэнд оролцохыг урьсан бөгөөд тэндээс коворкинг, стартап, нээлт болон амьдралын идэвхтэй хүмүүсийг хараад Берлинд асар их ирээдүй байгааг би анзаарсан юм. 

Нүүх болгондоо би өөрийн ачааг хөнгөлж байсан. Эцэст нь миний хувцасны шүүгээнд 2 дотуур өмд, оймс, гутал, хоёр футболка, өвөл зуны нэг нэг комбинзон, хөнжил, цүнх үлдсэн байв. Би хувцсаа тусгай хувцасны дэлгүүрээс авдаг учир ихэнхдээ цагаан, ягаан өнгөтэй. Хувцсаа угаахдаа бүгдийг нь хамт угаадаг учир хоорондоо төстэй өнгөтэйг сонгодог. Энэ байдлаар би бүх зүйлийг хэмнэдэг. Би хийлдэг гудсан дээр унтдаг. Одоо ч гэсэн би өөрөөсөө надад энэ гудас, хөнжил хэрэгтэй юу гэж асуудаг. Хэрэггүй зүйлээсээ салах үйл ажиллагаа маань 20 гаруй жилийн турш үргэлжилж байна.

Татгалзахыг хүсэхгүй байгаа цор ганц зүйл маань миний компьютер. Түүний тусламжтайгаар би ном уншиж, хөгжим сонсож, минималист амьдрахын давуу талыг харуулсан блог хөтөлж, цахим шууданд хариу өгдөг. Мөн гар утаснаас  татгалзахыг хүсдэггүй. Саяхан би эрүүл мэнддээ анхаарал хандуулахын тулд Apple Watch худалдаж авсан. Эцэг маань зүрхний шигдээс өвчнөөр нас барсан учир ийнхүү би эрүүл мэнддээ анхаарал хандуулахаар шийдсэн. Эдгээр гурван зүйлийг орлох зүйлийг олох гэдэг хэцүү. Бас нэгэн зүйл бол би зураачийн студийн хажуу өрөөг түрээсэлж амьдардаг бөгөөд энэ нь намайг аз жаргалтай болгодог. Миний үндсэн орлого бол тэтгэвэр болон минималистын чиглэлээр явуулж буй сургалт, лекцийн мөнгө юм. Миний амьдралын хэв маяг Швейцарь, Австри, Германд ихээхэн сонирхолтой санагддаг учир би дэлхийг тойрон аялж, өөрийн амьдралын талаар лекц уншдаг.

Эд хөрөнгөөс ангижрах тусмаа би яагаад илүү аз жаргалтай болж байна вэ? гэж би өөрөөсөө асуусан.  Үүндээ жинхэнэ хариулт олохын тулд би мэдрэлийн биологийн шинжлэх ухааныг судалж эхэлсэн. Хариулт нь: Бидний мотивацийн систем үндсэн гурван мэдрэлийн медиатораас бүрддэг. Үүнд дофамин, серотонин болон окситоцин хэмээх аз жаргалын дааврууд багтана. Дофамин нь амттай зүйл идэх, бэлтгэл хийсний дараа таатай мэдрэмж авах үед ялгардаг. Харин серотонин нь амжилттай нийгмийн амьдрал болон бусад хүмүүстэй хамтран ажиллах, ярилцахад ялгардаг. Окситоцин нь орчин тойрноосоо аз жаргалыг мэдрэхэд ялгардаг даавар байсан юм. Сэтгэл санааны гүн хямрал гэдэг бол юун түрүүнд урт хугацааны туршид аз жаргалын дааврыг ялгаруулж чадаагүйтэй холбоотой байдаг.

Хүмүүсийн өдөр тутмын амьдралын толгойны өвчин бол татвар, гэр орон, өдөр тутмын зарлага болон бусад төрлийн материаллаг зүйлс юм. Энэ хэв маягаар амьдрахад аз жаргалыг мэдрэх, аз жаргалын даавар ялгаруулах боломж тун бага болдог. Зохион байгуулалтын урлаг гэдэг цагаан цаас л гэсэн үг. Хүн бүр энэ цаасан дээр өөрийн бодлыг зурж, ямар тавилга хэрэгтэйгээ хэлж чадна. Харин зарим нь хэрхэн аз жаргалтай болох вэ гэсэн асуултыг тавьж болох юм. Тавилга хэрэгтэй гэдэг нь заавал шаардлагатай зүйл биш. Хэдийгээр энэ нь ухамсартай сонголт ч аз жаргалын дааврыг ялгаруулахгүй.

Худалдан авалт хийсний дараах баяр баясгалан удаан үргэлжилдэггүй. Авсан зүйлдээ сэтгэл хангалуун байх процесс ердөө 8 секунд үргэлжилдэг хэмээн судалгаагаар батлагдсан байна. Тиймээс хүн хэдий чинээ их зүйл худалдаж авна төдий чинээ түүний орон зай болон оюун бодол нь байр, машинаа арчлах, татвар төлөх гэх мэт зүйлсэд анхаарал хандуулах болно. Хэрэггүй зүйлээсээ ангижирч чадсанаар би амьдрал болон бусдад зориулах цаг хугацааг олж авсан: хамтран ажиллах (серотонин), ярилцах (окситоцин).

Хүн төрөлхтөн олон зууны турш аз жаргалын гурван дааврыг ялгаруулах тал дээр анхаарал хандуулж байгаа. Францын хувьсгалын үеийн хамгийн алдартай уриа бол “эрх чөлөө, эрх тэгш байдал, хамтран ажиллах” юм. Харин арабын хаврын уриа бол “эв нэгдэл, давуу тал, ажил” билээ. Эрх чөлөө – өөрийнхөөрөө байх боломж, хамтран ажиллах – бусадтай хамтарч ажиллах,  эрх тэгш байдал, эв нэгдэл – хамтын ажиллагаа юм.

Саяхнаас шашин шүтлэг болон үзэл суртал нь хүмүүсийн хэрхэн амьдрахыг заах болсон. Дэлхий ертөнцийн зарим нэг газар энэ үзэл суртал байсаар л байгаа. Гэхдээ барууны орнуудын хувьд шашин шүтлэгийн оронд хувь хүний шинж чанарыг илүүд үзэж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн хүн өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэх ёстой гэсэн зарчим юм. Сургуулиа төгссөнийхөө дараа буюу 20 орчим насандаа хүн өөртөө цаг хугацааг зориулж, хүссэн зүйлээ хийх хэрэгтэй. Хэрхэн биеэ даах чадвартай болох вэ? Бидэнд энэ зүйлийг хэн ч зааж өгөхгүй. Тиймээс тоталитар дэглэм болон сүмийн оронд хэрэглээ гэх зүйл бий болсон бөгөөд энэ нь бидний хоосон орон зай, оюун бодлыг нөхөж өгөх болжээ.  

Орчин үед хүүхдийг багаас нь эхлэн өөрөө өөрийнхөө хийх зүйлийг ол хэмээн сургаж эхэлсэн. Гэхдээ хүн өөрийн хоосон орон зайг зөв зүйлээр нөхөж сурах хүртэл нэлээд олон жил шаардагдах болов уу. Минимализм гэдэг нь өөрийн хоосон орон зайг зөв нөхөхөд чиглэгдсэн зүйл бөгөөд та энэхүү орон зайг илүү бүтээлч, сонирхолтой амьдрах байдлаар нөхөж чадах юм.

Минимализм нь аз жаргалтай амьдралын эхлэл болохоос гадна байгалийн энерги болон материаллаг зүйлс хийхэд зориулагдсан материалын хэрэглээг багасгахад тустай. Герман хэлээр байгал орчин гэдэг бол Umwelt (um -гадуур, багтаагүй,;Welt — байгаль орчин) гэсэн утгатай. Харин миний хувьд Mitwelt буюу (mit -хамтдаа) гэсэн хэллэгийг хэрэглэхэд илүү  тохиромжтой мэт санагдана. Энэ нь байгал ертөнц болон хүн төрөлхтөн хамтран ажиллах гэсэн санааг илэрхийлнэ.

Миний найз нөхөд болон гэр бүлийнхэн амьдралын маань өөрчлөлтийг сонсоод ихээхэн гайхсан. Зарим нь үл ойлгосон байдалтай харагдаж байсан. Харин ээж маань: “Тиймээ, хүн төрөлхтөн чам шиг амьдарч чадна. Дайны дараа бүх хүмүүс ийм байдалтай амьдарч байсан. Гэхдээ би чиний энэ амьдралын хэв маягийг ойлгохгүй байна” гэж хэлж байсан юм. Бас нэгэн түүх бий. Берлинд ирээд би нэг бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон юм. Бид хамтран амьдрахаар шийдсэн боловч нэг нэг өрөөнд тусдаа амьдрах шийдвэр гаргасан. Нэг удаа тэрээр миний амьдарч буй өрөө рүү шагайгаад унтаж буй дэвсгэрийг минь хараад толгой сэгсэрсэн бөгөөд шинэ гудас худалдаж авах хэрэгтэй болсон билээ.

Бусдын сонголтод би хүндэтгэлтэйгээр ханддаг учир тэд ч гэсэн миний энэ байдлыг хүлээн зөвшөөрдөг. Миний амьдарч буй өрөө бол зураач найзын маань студи юм. Тэр маш олон байр, их эд хөрөнгөтэй хэдий ч бид эвээ олж чаддаг. Миний 32 настай хүү ч надаас тэс өөрөөр амьдардаг. Гэхдээ тэр надаас шалтгаалахгүйгээгээр өөрийнхөө эрх чөлөөт амьдралыг сонгосонд би баярладаг юм.

Хэдийгээр номлогчийн ажлын байр бага байдаг хэдий ч намайг төрөл бүрийн лекц, семинарт илтгэгчийн байр суурьнаас урьдаг. Ээлжит нэгэн семинарын үеэр сонсогч над руу залгаж өөрийн түүхийг ярьсан. Тэр эхнэрийнхээ хамтаар IKEA-аас хэрэгцээтэй гэсэн 2 тэрэг дүүрэн бүтээгдэхүүн авсан хэдий ч эхнэр нь: Чи надад ноён Клекнерийн талаар ярьж байснаа санаж байна уу? Эдгээр зүйлс бүгд хэрэгтэй гэдэгт чи итгэлтэй байна уу” гэж надаас асуусан. Ингээд тэд хоёр тэрэг дүүрэн зүйлсээ дэлгүүрт үлдээж аз жаргалтайгаар гэр рүү явцгаажээ. Нэг харахад би эрчим хүчний зөвлөхөөс амьдралын хэв маягийн зөвлөх болж өөрчлөгдсөн байсан юм. 

Миний танд өгөх зөвлөгөө гэвэл: жижиг зүйлээс татгалзаж эхэл. Хүмүүст олон жилийн турш хэрэглээгүй зүйлс маш их бий. Хамгийн түрүүнд эдгээр зүйлсийг хаяж сур. Ebay-д зарах эсвэл хэрэгтэй хүнд нь өгөөрэй. Тэд баярлах болно.

66
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()