Контейнерууд ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан залуу

Дизайнер Уилл Броу хэмээх залуу уламжлалт архитектураас татгалзаж, 11 ачааны контейнер ашиглан 232 мкв талбай бүхий байшинг барьжээ. Тэрээр гадаад үзэмж гэхээсээ илүүтэй дотоод засалдаа анхаарал хандуулсан байна. Үр дүн нь үнэхээр гайхалтай болжээ. 

Контейнерууд ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан залуу
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Түүний шинэ гэр  Хьюстоны МакГован гудамжинд байрладаг бөгөөд эзнийх нь хэлснээр энэ хавьдаа хамгийн том хэмжээтэй байшин болсон гэнэ. 

11 контейнерээс бүтсэн уг байр нь 3 давхар байшинтай тэнцэхүйц өндөртэй гэнэ. 

Уилл 2000 оноос хойш өөрийн гэсэн байртай болохыг мөрөөддөг байсан ч түүнд архитектурыг нь гаргаж өгөх хүн олдохгүй байсан учир бүгдийг өөрөө хийхээр шийджээ.

Барилгын мэргэжилтнүүдтэй тохиролцоонд хүрч чадаагүй тэрээр 2001 оноос өөрөө байрныхаа зураг төсөл дээр ажиллаж эхэлсэн байна. 

Контейнерээр байшин барих санаа түүнд аль эрт төрсөн байна.

Ачааны контейнер нь галд тэсвэртэй, бат бөх, хар салхи болон аливаа байгалийн гамшгийн үед ч аюулгүй, өндөр чанартай байдаг. 

Залуу маань өөрөө барилгын мэргэжилтэн биш, санаагаа хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй байсан ч, ямартай ч эхлүүлэхээр шийджээ. 

Ийнхүү зураг төслөө хийж дуусгаад байшингаа барих ажилдаа орсон байна. Үр дүнд нь Уилл 232 мкв талбай бүхий гайхалтай байгууламжийн бахархалт эзэн болж чадсан юм. 

47
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()