Уран зургийг хэрхэн "унших" вэ?

Орчин үеийн нийгмийн хөгжлийг тодорхойлох хамгийн сонирхолтой зүйл бол урлаг. Гэвч урлаг ойлгодоггүй нэгэнд бол баян, уйтгартай хүмүүс л урлаг сонирхдог мэтээр харагддаг болох ч үнэндээ урлагаар дамжуулан амьдралын сайн сайхныг, цаашлаад эргэн тойронд болж байгаа зүйлсийн утга учрыг ойлгож авдаг. Иймдээ ч урлаг ойлгох нь хувь хүнээс анхаарал, тэвчээр, мөн өөртэйгөө ярилцахыг шаарддаг гэхэд болно. Зарим хүмүүс урлаг, уран сайхныг ойлгох гэж бүхэл насаа зориулдаг ч, хэрэв та хүсвэл багахан л цаг зарцуулахад л хангалттай. Бид та бүхэнд уран зураг ойлгох амархан гэмээр хэдэн арга зааж өгье. Зааж өгөх арга маань урт мэт боловч залхууралгүй, сураад авчихвал та ямар ч төрлийн уран зургийг амархан ойлгодог болно.

Уран зургийг хэрхэн "унших" вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Анди Вархол (Andy Warhol) сайн зургийг ольё гэвэл олон мянган зураг харах хэрэгтэй. Уран зураг ийм байвал, тийм байвал сайн гэх ойлголт байхгүй. Нэгэн цагт Ван Гогийн (Van Gogh) зураг хамгийн гайхалтай, мартахын аргагүй гэгдэж байсан үе бий. Мэргэжилтнүүдийн дунд сайн бүтээлийн стандарт байх ч, та ѳѳрийгѳѳ мэргэжлийн бус гэж санаа зовох хэрэггүй.

 

1 Сайн харах

Уран зураг нь заавал сайхан байх албагүй, зүгээр л нүдэнд тусахаар байхад болно. Тухайн зурагны сэдэв, ѳнгѳ, материал, харагдах байдал зэргийг нь сайн ажиглаж харах хэрэгтэй. Ажиглаж харсныхаа дараагаар ямар утгатай зураг болох талаар сайн бодох хэрэгтэй. Ямар сэдэвтэй, хэний, юуны тухай, байшин барилга бол ямар утга учиртай, утга учир нь юу болохыг тодорхойлох хэрэгтэй.

Гэхдээ 20-р зууны уран зургуудын ихэнх нь дүрс, зураг, будагны чанараасаа шалтгаалан хийсвэр байх нь бий. Дараах зураг бол Данийн уран зураач Брѳүгел (Breughel)-ийн Бабелийн цамхгийг (Tower of Babel) харуулсан зураг. Эртний уран зургуудад Библийн сургаал, үлгэр домгууд дүрслэгдсэн байдаг байсан ч 19-р зууны тѳгсгѳл хэсгээс ѳдѳр тутмын амьдралын байр байдлыг уран зургуудад оруулдаг болжээ.

Сайн харах

2 Ямар учиртай зураг вэ?

Тухайн уран зураг ямар учиртай, юуг илэрхийлсэн бэ гэдгийг нь олж харах нь чухал. Жишээлбэл, Бабелийн цамхаг (Tower of Babel) гэх зураг бардам зантай байхын сөрөг тал, хүмүүсийн хоорондын эв найрамдалгүй байдал зэргийг Барууны орнуудын хүмүүсийн амьдрал дээр дүрслэн үзүүлсэн зураг юм. Уран зураг бүр өөрийн гэсэн тодорхой утга санааг илэрхийлж байдаг.

Жишээлбэл, гавлын ясны зураг бол баячуудад эд хөрөнгө нь зөвхөн өөрийнх нь бус, дэлхийн бүх л иргэдийн өмч гэсэн утгатай байдаг бол бусад хүмүүсийн хувьд зүгээр л гавлын яс гэж ойлгогдох жишээтэй. Гэхдээ зураачийн ямар утга санаа илэрхийлсэн нь бус, танд юу гэж ойлгогдохоор байгаагаараа л ойлгох нь чухал.

Ямар учиртай зураг вэ?

3 Яаж зургаа зурсан бэ?

Уран зураг ойлгоход туслах дараагийн нэг зүйл бол зураачийн зурсан хэв маяг. Сэргэн мандалтын үеийн зураачдын бүтээл хоорондоо маш адилхан мэт харагддаг. Зарим нь зургаа маш их хичээж, зураас бүрт нь анхаарал хандуулдаг бол зарим нь зүгээр л будгаа цацах гэх мэтээр хайхрамжгүй зурдаг. Зарим зурагны утга учир тодорхойгүй байдаг ч зурахдаа хэрэглэсэн аргаас нь зураачийн санааг ойлгох нь ч бий.

Жексон Поллокийн (Jackson Pollock) нэгэн алдартай бүтээл хийсвэр утгатай боловч, зурсан арга барил нь түүний сэтгэл хөдлөл, эрх чөлөөт байдлыг нь харуулдаг. Харин, Вермирийн (Vermeer) Саальчин (Milkmaid) хэмээх зураг энгийн нэгэн саальчин сүүгээ савлаж байгаа мэт боловч тосон будгийг маш нимгэнээр түрхэж, маш анхааралтайгаар зурсан байдаг байна.

Яаж зургаа зурсан бэ?

4 Манай хүүхэд ч ингэж зурж чадна...

Уран зургийн хамгийн сонирхолтой хэсэг нь зураач зургаараа дамжуулан санаа зовнил, уур бухимдал зэргийг үзүүлэн хүний сэтгэл санаанд нөлөөлөх байдаг. Гэсэн ч уран зургийн галерейгаар зочилсон хүмүүс, зургийн жинхэнэ утга санааг ойлголгүй, 3 настай хүүхэд ч ингэж зурж чадна гэх нь олонтаа. Харин зургийн утга учрыг нь олохоор цаг зарцуулан сайн ажиглаж, зургийг хараад танд ямар сэтгэгдэл төрж байна уурлаж байна уу, баярлаж байна уу гэдгээ тодорхой болгож, танд яагаад ийм сэтгэгдэл төрж байгааг ч өөрөөсөө асуух хэрэгтэй.

Яг юу нь таныг уурлуулж байгаа, энэ зураач яагаад таныг уурлуулах зүйл зурав эсвэл та яагаад баярлаж байна вэ гэх талаараа сайн бодох хэрэгтэй. Ер нь уран зураг харна гэдэг нь зүгээр нэг зураг харахаасаа илүү өөртэйгөө ярилцах боломж юм. Дээр өгсөн зөвлөгөө маань уран зураг ойлгоход дангаараа хичээл болохгүй ч, дөнгөж сонирхож эхэлж байгаа нэгэнд үнэтэй зөвлөгөө болно. Тиймээс сонирхолдоо хөтлөгдөхийнхөө хажуугаар зөвлөгөөг минь даган олон зүйлсийг ойлгож, мэдэх гэж хичээгээрэй. Хичээхийн хэрээр туршлагатай нэгэн болдог шүү дээ.

Манай хүүхэд ч ингэж зурж чадна...

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()