Амны эвгүй үнэрийг арилгах "шалгарсан" 9 арга

Амнаас эвгүй үнэр гарах нь үнэхээр ичмээр бөгөөд дэлхий даяар 80 сая гаруй хүн үүнээс болж зүдэрч байна. Усаар ганц зайлаад л болох мэт боловч болзоо эсвэл ажлын ярилцлага дээрээ угаалтуур авч яваад байх боломжгүй шүү дээ. Харин оронд нь шинэхэн алим эсвэл бохь авч явж болно оо. Амнаас муухай үнэр үнэртэх вий гэж санаа зовохгүйгээр бусадтай өөртөө итгэлтэй харилцахыг хүсвэл дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. 

Амны эвгүй үнэрийг арилгах "шалгарсан" 9 арга
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Алим, лууван, цоохор майлзны иш зажлах

Алим, лууван нь хоолны шингэцийг сайжруулж, хоол боловсруулах системийг эрүүл байлгадаг. Энэ нь ходоодонд хий үүсгэхгүй гэсэн үг бөгөөд хэрэв уг хий амнаас гарвал муухай үнэртдэг байна. Мөн шинэхэн жимс хүнсний ногоо нь шүлс ялгаруулж шүд, хэл, буйлнаас гарах эвгүй үнэр үүсгэдэг бактерийг зайлуулдаг. Хоосон ходоод нь хүчил үүсгэдэг учир эвгүй үнэр гарах бас нэг шалтгаан болдог байна. Тиймээс  жимс, хүнсний ногоог зажилж идэх нь таны ходоодыг дүүрэн байлгах эрүүл аргаас гадна амны эвгүй үнэрийг дардаг. 

Алим, лууван, цоохор майлзны иш зажлах

2 Хүнсний ногоо идэх

Амны эвгүй үнэр нь ходоодны хүчил дээш өгсөх өвчин болоод хоол боловсруулах бусад эрхтнүүдийн эмгэгийн шинж тэмдэг юм. Хэрэв дархлааны систем сайн бол эдгээр өвчин тусах нь ховор бөгөөд хүнсний ногоо идэх нь таны дархлааг сайжруулах маш сайн арга юм.  Ногоон хүнсний ногоонууд нь ургамлууд нарнаас энерги шингээж авахын тулд фотосинтездээ ашигладаг пигмент болох хлорофиллоор баялаг байдаг. Хлорофилл нь үр дүнтэй байгалийн үнэр дарагч бөгөөд амнаас  гарах ямар ч үнэрийг дарна. 

Хүнсний ногоо идэх

3 Хоолны хачраасаа зажил

Гааны навч нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог ходоодны хямрал, цээж хорсолтыг намдаадаг. Гааны навч, яншуй, үсүү(coriander) гэх мэт хоолны хачрууд нь амны хөндийн хүчтэй үнэр дарагчид юм. Иймээс хоол идсэнийхээ дараа эднээс багахан хэсгийг нь хадгалаад аваарай. Дараа нь идсэн хоолныхоо үнэрийг арилгахын тулд хачраа зажлаарай. 

Хоолны хачраасаа зажил

4 Тарагтай нөхөрлө

Тараг дахь ашигтай бактери нь хоол боловсруулалтад буюу ялангуяа сүүн бүтээгдэхүүний боловсруулалтад тусалдаг. Энэ нь хоол боловсруулах тогтолцоог эрүүл байлгаж улмаар амнаас эвгүй үнэр гарах боломжийг бууруулдаг. Хоол боловсруулах систем муу байхаас гадна аманд сульфитийн нэгдлүүд хуримтлагдах нь амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг. Пробиотикт  агуулагдах ашигтай бактери аманд агуулагдах сульфитийн нэгдлүүдийн төвшинг бууруулдаг нь олон судалгаагаар нотлогдсон. Тараг худалдаж авахдаа чихэртэйг нь бүү аваарай.  

Тарагтай нөхөрлө

5 Интоор ид

Метанетиолын нэгдэл нь муудсан байцаа шиг үнэртэй бөгөөд амнаас муухай үнэр гаргадаг. Харин интоор идэх нь үүний эсрэг үр дүнтэй эм болно. 

Интоор ид

6 Аяга ногоон цай уу

Ногоон цай нь тархины үйл ажиллагааг сайжруулж, зарим төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг бууруулж байдгаараа эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн. Үүнээс гадна биеийн хорыг гадагшлуулдаг болохоор амны эвгүй үнэрийг ч мөн багасгадаг байна. Ногоон цайнд катехин хэмээх байгалийн антиоксидант агуулагддаг бөгөөд энэ нь амны эвгүй үнэрийг гаргадаг бактерийг устгадаг.

Аяга ногоон цай уу

7 Цитрусын төрлийн жимс бактери устгана

Цитрусын төрлийн жимсэн дэх нимбэгний хүчил нь амны хөндий, хоол боловсруулах замын бактери өсөх боломжгүй нөхцөл үүсгэдэг. Эдгээр нь аманд муухай үнэр үүсгэдэг бактери юм. Тэгэхээр бактери байхгүй бол эвгүй үнэр ч байхгүй болно гэсэн үг. 

Цитрусын төрлийн жимс бактери устгана

8 Нимбэг, цагаан гаатай цай бол гайхалтай үнэр дарагч

Цагаан гаа нь олон төрлийн эмийн шинж чанартай байдаг. Үүнийг хоолондоо нэмж хэрэглсэнээр амнаас эвгүй үнэр  гаргаж байгаа хямарсан ходоодыг эмчилнэ. Хэрэв та цай уух дургүй бол үүгээр амаа зайлж болно. Цагаан гаа нь муухай үнэрийг дардаг бол нимбэгний хүчил нь бактери үржихгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. 

Нимбэг, цагаан гаатай цай бол гайхалтай үнэр дарагч

9 Шар айрагны хэрэглээг багасгаж, ус их уу

Амаа чийгшүүлснээр та хоолны үлдэгдэл, үхсэн эсийг зайлж угаана. Энэ нь аман дахь бактерийг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх болно. Ус уух нь бусад олон бодисын солилцооны үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Иймээс усыг алгасаж болохгүй. 

Шар айрагны хэрэглээг багасгаж, ус их уу

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()