Харакири: Самурай нарын "амиа егүүтгэх" хэрцгий уламжлал

Одоогоос 130 жилийн өмнө Японы самурай нар "харакири" хэмээх аймшигт ёслол үйлддэг уламжлалтай байжээ. Харакири буюу сэппуку гэдэг нь амиа хорлолт гэсэн үг бөгөөд энэхүү аргыг ихэнхдээ тэд өөрийн нэр хүндийг хадгалж үлдэх, эсвэл өстний гарт орсон үедээ ашиглана. Өөрийн дотор гэдсийг гаргах энэхүү уламжлал нэлээд хүнд төрлийн ёслол учир заавал олны өмнө хийгддэг байсан байна. 

Харакири: Самурай нарын "амиа егүүтгэх" хэрцгий уламжлал
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Самурай нар Хэйаны үед буюу МЭӨ710 жилийн өмнө Хонсю арлын хойд хэсэг болох Тохокугийн нутгийн иргэдийг захирах зорилготойгоор үүсэж байжээ. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам самурай нарын сүр хүч нэмэгдэж, тэд Японы дайчдын элит болсон бөгөөд 12-14-р зууны хооронд асар нэр хүнд, эрх мэдэл нь хэмжээлшгүй их болсон байна. 

Дайчид цагаан хувцастай самурай хэрхэн харакири хийж байгааг харж буй нь

Самурай нар Күнзийн шашны "дайчдын замнал" хэмээх зарчмйг мөрддөг байв.  Энэхүү аман журамд даруу байдал, үнэнч байдал, тулааны урлагийг хангалттай төвшинд эзэмшсэн байх хэрэгтэй гэж үздэг бөгөөд хамгийн гол нь насан туршдаа нэр хүндээ хадгалж үлдэх хэрэгтэй гэж заасан байдаг аж. Үүнээс гадна, самурай нь баатарлаг байж, гэр бүлийнхээ нэр хүнд, үнэт зүйлийг хамгаалах ёстой хэмээх хатуу журмыг чандлан мөрддөг байв. 

Харакири буюу гэдсээ хүүлж буй самурай

15, 16-р зууны үед хоорондоо маш олон самурайн бүлгэм байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам бүлгэмийн тоо цөөрсөөр л байжээ. Хатан зоригт самурай нар төрөл бүрийн зэвсэг болох нум сум, жад, буу болон самурайн илдийг биедээ авч явдаг байв. Гэвч Эдогийн эрин үед олон самурай нар багш, зураач, төрийн албан хаагчийн ажлыг гүйцэтгэх болжээ. Учир нь самурай заавал зодооны урлагийн чадвартай байх ёстой гэсэн баримтлал үгүй болсон билээ.

Самурайн бүлэг, эртний хувцаслалт болон зэвсгийн хамт. 1870 он

1868 онд Мэйдзи удирдагчийн албыг хаших болсноор самурайн эрх мэдэл, хүч чадлыг хасаж тэд сидзоку болсон байна. Эхлээд тэр Японы цэргийн бүлгэмд зөвхөн самурай нар байх журмыг цуцалж 1873 оноос цэрэг татлагыг барууны хэв маягаар хийх болжээ.

Бүсгүйчүүд Японы уламжлалт асарт, 19 зууны сүүл үе.

Мэйдзигийн шинэ баримтлалаар самурай нар биедээ сэлэм авч явах, тэдэнд хүндэтгэлгүй харьцсан хүмүүсийг цаазлах эрхгүй болсон байна.

Дайчдын анхны гэрэл зургуудийн нэг, 1862 онд даржээ.

Сидзоку хэмээх нэршлийг Дэлхийн 2-р дайны дараагаар буюу 1947 оноос хэрэглэхээ больжээ. Оргил үедээ самурай нар нийт Япончуудын 10 хувийг эзэлдэг байсан бөгөөд тэдний ёс заншил, арга барил өдгөө Японы соёлд, тэр дундаа тулааны урлагт хадгалагдан үлджээ. 

Бүлэг самурай, 1890 он.

Уламжлалт хувцас, гутал өмссөн самурай далайн дун үлээж байна.

Гурван самурайн бүрэн тоноглогдсон байдал.

Самурайн уламжлалт хувцаслалт, зэвсэг, 1890 он.

23
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()