Таны амьдралыг хялбарчлах гайхалтай "лайфхакууд"

2019-11-06, 17:45
3,574

Цаг бол алт гэдэг. Өнөөдөр бид цагтай уралдан ажиллаж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай лайфхакуудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Таны амьдралыг хялбарчлах гайхалтай "лайфхакууд"
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Сарнайг төмсөнд үндэслүүлэх

Хэрвээ та сарнай тарихаар шийдсэн бол дараах аргыг хэрэглээрэй. Төмсийг цоолоод сарнайны ишийг хийснээр илүү амархан үндэслэх болно.

Сарнайг төмсөнд үндэслүүлэх

2 Ус нэвтэрдэггүй гуталтай болох

Зөгийн лав тосыг хайлуулж гутландаа түрхэх юм бол ямар ч шингэн нэвтрэхгүй болно.

Ус нэвтэрдэггүй гуталтай болох

3 Угаасан хувцасаа хурдан хатаах

Хэрвээ та хувцсаа түргэн хатаахыг хүсвэл хуурай алчууранд ороож тавиарай. Ингэснээр алчуур хувцасан дахь чийгийг түргэн шингээж авах болно.

Угаасан хувцасаа хурдан хатаах

4 Гуталны үнэр дарах

Хэрвээ таны гутлаас эвгүй үнэр гарч байвал цайны ханд дотор нь хийж хонуулаад үзээрэй.

Гуталны үнэр дарах

5 Бариу гутал

Хэрвээ таны гутал хэт бариу байвал норгоод, сонин чихэж хонуулаарай.

Бариу гутал

6 Гал асаах

Хэрвээ танд гал ноцоох зүйл хэрэгтэй бол чипсээр асаагаад үзээрэй.

Гал асаах

7 Алдсан зүйлээ олох

Хэрвээ та жижиг зүйлээ алга болгосон бол тоос соруулагчныхаа урд маарал хийгээд булан тохой бүрээ соруулаарай.

Алдсан зүйлээ олох

8 Усны саваараа цаг хэмжих

Хэрвээ та өдөрт уух шингэнээ цагаар нь хэмжихийг хүсвэл усны сав дээрээ хэдэн цагт ямар хэмжээтэйг уухаа бичээрэй.

Усны саваараа цаг хэмжих

9 Аяганы өнгөр арилгах

Хэрвээ таны аяган тавганд арилахгүй өнгөр тогтсон бол дотор нь кола хийж хонуулаарай. Маргааш нь өнгөр шууд арилах болно.

Аяганы өнгөр арилгах

10 Бөглөөс арилгах

Нэг минутын турш бөглөрсөн хоолой руу халуун ус гойжуул. Дараа нь нэг аяга хүнсний сода хий. 5 минутын дараа ахин халуун ус хийвэл бөглөөс арилах болно.

Бөглөөс арилгах

11 Шүршүүрийн толгой цэвэрлэх

Усыг уксустай холиод шүршүүрийн толгойд зүүвэл зэв, нян мэтийг хялбархан арилгана.

Шүршүүрийн толгой цэвэрлэх

12 Товчыг бэхлэх

Хэрвээ та хувцасныхаа товчыг унахаас сэргийлэхийг хүсвэл оёдолд нь хумсны будаг түрхээрэй.

Товчыг бэхлэх

13 Биеийн үнэр дарах

Хэрвээ та биеийн үнэрээ дарахыг хүсвэл жүрж юмуу апелсиний хальс биендээ үрээрэй.

Биеийн үнэр дарах

14 Утасны дуугаа нэмэгдүүлэх

Аяганд дотор утсаа хийвэл дуугаралт нь хэд дахин нэмэгдэх болно.

Утасны дуугаа нэмэгдүүлэх

15 Мөсийг илүү удаан хайлуулах

Мөсөн дээр давс цацвал илүү удаан хайлдаг юм.

Мөсийг илүү удаан хайлуулах

16 Амны үнэр дарах

Алим идвэл таны амны үнэр дарагдана.

Амны үнэр дарах

17 Гэрийн үнэр дарах

Апелсиний хальсан дотор лаа асаавал гэрээр тань анхилуун үнэр тархах болно.

Гэрийн үнэр дарах

18 Савны таглаа гацахаас сэргийлэх

Хэрвээ та ямар нэг савны таглаа гацахаас сэргийлэхийг хүсвэл дээр нь гялгар уут тавиад таглаарай.

Савны таглаа гацахаас сэргийлэх

19 Сав халихаас сэргийлэх

Хэрвээ та хоол хийж байгаа саваа халихаас сэргийлэхийг хүсвэл дээр нь халбага тавиарай. Ингэснээр хальж буй савны хөөс халбаганд хүрээд буцаад буух болно.

Сав халихаас сэргийлэх

20 Сим картаа авах

Хэрвээ танд зүү байхгүй бол бичгийн хавчаараар сим картаа гаргаж авч болно.

Сим картаа авах

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()