"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео, Жульетта бие биенээ анх хармагцаа л дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох “Титаник” кинонд ч анхны харцаар дурлахын ид шидийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч ер бусын зүйл биш аж. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурладгийн нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна. 

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Анхны харцаар дурлах нь хэт туйлшралын нэг хэлбэр

Бид бүгдэд ухаангүйгээр хэт нэг тийш хэлбийх гажуудал байдаг бөгөөд үүний нөлөөгөөр бид заримдаа уулзаад хэдхэн секунд болсон хүнээ ч шүүмжилж орхидог. Тиймээс бид өөртөө тохирох төгс нэгэн гэж бодсон хүндээ “анхны харцаар дурлах” магадлал өндөр байдаг байна.

Анхны харцаар дурлах нь хэт туйлшралын нэг хэлбэр

2 Нөхөн үржихүйн зөн совин

Бид хэн нэгэнд татагдахад тестостерон, эстроген зэрэг дааврууд ажиллаж эхэлснээр илүү дотносож эхэлдэг  байна. Үндсэндээ, энэ бол хүн төрөлхтнийг устахаас сэргийлж буй жам ёсны зохицуулалт юм. Тиймээс агшин зуурт дурлана гэдэг бол зүгээр л бидний нөхөн үржихүйн зөн аж.

Нөхөн үржихүйн зөн совин

3 Допамин дааврын нөлөө

Хамтрагчтайгаа цагийг дотно сайхан өнгөрүүлсний дараа бидний тархи “допамин” хэмээх даавар ялгаруулдаг. Энэ бодис ялгарснаар хүмүүс харилцаандаа сэтгэл ханамжтай байж, бүр илүү дотно байхыг хүсдэг байна. Хайрлаж дурласан учраас л нэг нэгнээсээ илүү ихийг хүсэх нь мэдээжийн хэрэг гэж та бүхэн бодсоор ирсэн ч байж магадгүй юм.

Допамин дааврын нөлөө

4 Серотонин дааврын нөлөөгөөр хэн нэгэнд онцгойлон татагддаг

Бид бүхэн хүсэн хүлээж байсан хүнээсээ ямар нэг тааламжтай мэдрэмж авах үед “серотонин” хэмээх бодис өдөөгдөн ялгарч байдаг байна. Энэхүү бодис ялгарснаар бид бүхэн аз жаргал, сайн сайхныг мэдрэхийн сацуу хэн нэгнийг байнга бодоход хүрдэг байна.  Тиймээс өөр зүйлийн талаар бодох нь түвэгтэй байдаг учир хүмүүс “дурласан” гэж бодох хандлагатай байдаг байна.

Серотонин дааврын нөлөөгөөр хэн нэгэнд онцгойлон татагддаг

5 Дурласан хүн сохор болдог

“Хайр дурлалын эм” гэгддэг фенилэтиламин хэмээх бодисын нөлөөгөөр бид бүхэн сэтгэлт хүнээ байгаагаас нь илүү сайхнаар хардаг байна. Өөрөөр хэлбэл, дурласан хүн сохор юм шиг болж хайртай хүнээ ямар ч өө сэвгүй мэтээр бодоход энэ бодис нөлөөлдөг байх нь ээ.

Дурласан хүн сохор болдог

6 Бид “сайшаал”-ыг эрэлхийлж байдаг

Анхны харцаар дурласантай холбоотойгоор илрэх бие сэтгэлийн хариу үйлдлүүдийн үр дүнд бид маш их сэтгэлийн таашаалыг олж авдаг. Хайр дурлалын даавруудын ачаар бид сайн сайхныг мэдэрч, сэтгэлт хүнийхээ сайшаалыг хүртэхийг эрмэлзэж байдаг. Тиймээс сэтгэл татагдсан хэн нэгэнтэй хамт байхад сайхан зүйлс тохиолддог гэж бид боддог байна.

Бид “сайшаал”-ыг эрэлхийлж байдаг

7 Гормоны нөлөөгөөр ибд илүү мэдрэг болдог

Сэтгэлт хүнтэйгээ нэг оронд орсны дараа oкситоцин хэмээх даавар ялгардаг. Үүнийг “тэврэлтийн гормон” гэж нэрлэх нь ч бий.  Өөрөөр хэлбэл, хүмүүс нэг нэгэнтэйгээ хэдий чинээ ойр ойрхон уулзаж учирна “oкситоцин” хэмээх даавар төдий чинээ ялгарч, ойртож дотносуулдаг байна

Гормоны нөлөөгөөр ибд илүү мэдрэг болдог

8 Хайрлаж дурлах нь гадаад төрхөөр хязгаарлагдахгүй

“Анхны харц” гэдэг бол 100 хувь нүдээрээ харахтай холбоотой. Гэхдээ анхны харцаар дурлана гэдэг шууд хараад дурлах гэсэн үг яг ч биш юм. Үйл хөдлөл, үнэр, дуу хоолой болон ярианы өнгө аяс гэх мэт нь анх уулзаж учирч буй хүний талаар ямар сэтгэгдэлтэй үлдэхэд бидэнд асар их нөлөөлдөг байна.

Хайрлаж дурлах нь гадаад төрхөөр хязгаарлагдахгүй

9 Дурласан үед бидний биеэс маш их гормон ялгарч байдаг

Хайр дурлал нь олон үе шаттай бөгөөд хайр дурлалыг гүнзгийрүүлэхэд цаг хугацаа шаардлагатай. Бид хэн нэгнийг анх харсан цагаасаа бие мах бодиос ялгарч буй даавруудаа бүхэлд нь мэдрэх нь бараг боломжгүй зүйл юм. Харин урт удаан хугацаанд харилцаатай байснаар дурсамжиндаа хөглөгдөн бие биедээ дурлах магадлалтай байдаг. Гэхдээ ийм маягаар хайр сэтгэлийн холбоотой болсон хүмүүс хожим нь зүгээр л “анх харсан цагаасаа л дурласан” гэж боддог байна. 

Дурласан үед бидний биеэс маш их гормон ялгарч байдаг

10 Анхны харцаар дурлана гэдэг нь зүгээр л шунал тачаал

Хэрвээ бид ямар нэгэн юмыг хараад таалагдаж байна гээд авахыг хүсдэгтэйгээ адилхан хэн нэгний гадна төрхийг хараад л хамт байхыг хүсэж байвал энэ нь зүгээр л шунал, тачаал юм. Шунал тачаал гэдэг нь бие махбодийн хувьд хэн нэгэнд хүчтэй татагдах бөгөөд үүнд чин сэтгэл ямар байх нь хамаагүй.

Анхны харцаар дурлана гэдэг нь зүгээр л шунал тачаал

11 Царайлаг хүмүүс анхны харцаар дурлах нь түгээмэл байдаг

Гоо үзэсгэлэнтэй хүмүүс харсан үзсэндээ тулгуурлан бусдад дурлах магадлал “царай муутай” хүмүүстэй харьцуулахад 9 дахин өндөр байдаг болохыг анхны харцаар дурлахтаы холбоотой нэгэн судалгаагаар тогтоосон байна.

Царайлаг хүмүүс анхны харцаар дурлах нь түгээмэл байдаг

12 Анхны харцаар харилцан дурлалцах нь ховор

Дээрх судалгаанд оролцогчдын ярианд үндэслэн хэлэхэд, анхны харцын дурлал нь ихэнхдээ “нэг тал”-тай байдаг байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүн бие биедээ анхны харцаар дурлана гэдэг тийм ч түгээмэл биш ажээ. Тиймээс бидний татагдсан хүмүүс биднийг амьдралдаа оруулах хүсэлгүй ч байж болох учир анхны харцын дурлалд гүн итгэж зүрхээ шархлуулуузай.

Анхны харцаар харилцан дурлалцах нь ховор

13 Анхны харцаар дурлах нь хэт материаллаг зүйлсэд татагдахтай адил

Хэн нэгнийг хармагцаа л дурласан гэж хэлэх нь сайхан хувцас, үнэт эдлэл, тансаг машин гэх мэт материаллаг юмсыг анх хараад л шунал хөдөлдөгтэй үндсэндээ адилхан. Харин бид хайр дурлалд чин сэтгэлийг чухалчилдаг билээ. 

Анхны харцаар дурлах нь хэт материаллаг зүйлсэд татагдахтай адил

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()