Найзын хүрээнээс гарч, сэтгэлээ илчлэх 6 арга

Дурласан бүсгүйдээ сэтгэлээ илчлээд "Хоёулаа найзууд байя" гэсэн хариултыг авч байсан олон залуус бий. Магадгүй зарим нь ийм хариулт авахаасаа эмээж сэтгэлээ илчилж чадахгүй л яваа байх. Тэгвэл найзын хүрээнээс гарч, таалагдсан бүсгүйтэйгээ илүү дотносохыг хүсэж байгаа залуус анхаарлаа нааш нь хандуулаарай.

Найзын хүрээнээс гарч, сэтгэлээ илчлэх 6 арга
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Та түүнд таалагддаггүй

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст эсрэг хүйстнээ харах өөр өөрийн үнэлэмж, сонирхол гэж байдаг. Өөрөөр хэлбэл, та хичнээн царайлаг, хөгжилтэй, их мөнгөтэй залуу байсан ч, тухайн эмэгтэйн сонирхол биш бол яах ч аргагүй юм. Энэ тохиолдолд та түүнд сэтгэл татагдсан гэдгээ хэлбэл тэр яриаг чинь зүгээр л наргиан болгоод л өнгөрөх болно.

Ерөнхийдөө та түүний хувьд зүгээр л нэг ухаалаг, хөгжилтэй, сайхан залуу төдий. Хэцүү сонсогдож байгаа биз. Тэгвэл тэр эмэгтэйн сэтгэлийг өөрчлөх хэд хэдэн арга бий.

1. Нөхцөл байдлыг зөвөөр хүлээн авах

"Надад боломж олгооч" хэмээн түүнээс гуйх хэрэггүй. Хэрэв тэгвэл бүсгүй чинь тантай найз байхаар бүр мөсөн шийдэх магадлалтай юм. Тэгэхээр та түүнд биш, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй. 

2. Өөрийгөө хөгжүүлэх 

Энэ хорвоо дээр хэн ч төгс биш. Тиймээс өөрийгөө сайтар ажиглаж, гадаад төрх болон эрүүл мэнддээ анхаар. Учир нь өөртөө итгэлтэй, ухаалаг, хөгжилтэй залууст эмэгтэйчүүд татагддаг юм. 

3. Энгийн зүйл хийхдээ хүртэл түүнтэй цагийг хамт өнгөрөө

Лааны гэрэлд оройн хоол идэж, нар мандахыг хамт харах гэх мэт романтик зүйлс хийх гэж хичээх хэрэггүй. Харин зүгээр л бүсгүйнхээ хүслийг дага. Тэр ч бүү хэл, түүнтэй хамт дэлгүүр хэсэж ч болно. Хамтдаа цагийг өнгөрөөж, түүнд тусалж байгаагаа мэдрүүлэх нь дотносох хамгийн сайн арга юм шүү. 

4. Бусад найз нѳхѳдтэйгѳѳ хамт бай

Бага зэргийн хардалт нь харилцааг сайжруулахад тусалдаг. Жишээлбэл, өөр бүсгүйтэй бага зэрэг сээтэгнэж түүнд өөрийгөө алдаж болохгүй нэгэн гэдгийг мэдрүүлж болох юм.

Ялангуяа хэрэв та түүнд сэтгэлээ илчилсэн бол бусад бүсгүйчүүдийг ч өөртөө татаж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Ингэснээр та түүний хувьд чухал нэгэн болж чадна. 

Бүх өндөгнүүдээ нэг сагсанд хийж болохгүй гэсэн эртний үг байдаг шүү дээ. Тиймээс өөр хүмүүстэй уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрөөж,  яагаад болохгүй гэж?

5. Сэтгэлээ зөвөөр илэрхийл

Өөрийн таалагдсан бүсгүйгээ бага зэрэг өдөж эсвэл магтаж байх хэрэгтэй. Жишээлбэл, түүний үнэртэй усны талаар ярилцаж, сонголтыг нь сайшааж болно шүү дээ. Гэхдээ нас, жингийнх нь талаар огтхон ч ярьж болохгүйг санаарай.

6. Бие махбодийн заль 

Түүний гарт санаандгүй мэтээр хүрч ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь анзаар. Хэрэв бүсгүй тантай сээтэгнэж, инээмсэглэж байвал энэ сайны дохио.

Гэхдээ тэглээ гээд тэр танд түрүүлж сэтгэлээ илчлэх нь юу л бол. Тиймээс нөхцөл байдлыг гартаа авч харилцаагаа гүнзгийрүүлэх алхмуудыг хийж эхлээрэй.

7. Бүр болохгүй бол найз хэвээр үлдэх

Хэрэв таны гаргасан хичээл зүтгэлийг тэр олж харахгүй, үнэлэхгүй байвал найз хэвээрээ үлдэхэд л болно. Учир нь хэзээ ч бүтэхгүй харилцааны араас зүтгэснээр хэн хэнийгээ эвгүй байдалд оруулах нь бий. Тиймээс өөртөө тохирох бүсгүйг олж, жаргалтай байх алхмыг сонгоорой.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()