55 настай жүжигчин "Киану Рийвз" найз бүсгүйгээ танилцууллаа

Өдгөө 55 настай, Холливудын нэрт жүжигчин Киану Рийвз (Keanu Reeves) ганц бие амьдралаар нэлээдгүй удаан амьдарсан билээ. Харин нэг сарын өмнөөс Америкийн хэвлэлүүд түүнийг нууцаар гэрлэсэн гэж мэдээлэх болсон юм. Тэгвэл энэхүү мэдээллийг батлах мэт Холливудын хамгийн ганцаардмал эр саяхан болсон "LACMA Gala Awards" наадмын улаан хивсэн дээгүүр найз бүсгүйтэйгээ алхжээ. Нууцлаг эрийн сэтгэлийг эзэмдсэн бүсгүйг Александра Грант (Alexandra Grant) гэдэг ба тэрбээр Кианутай бизнесийн хамтрагчид байсан гэнэ. 

55 настай жүжигчин "Киану Рийвз" найз бүсгүйгээ танилцууллаа
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Киану Рийвз өнгөрсөн 35 жилийн турш улаан хивсний ёслолд ганцаараа оролцдог байсан билээ. Өмнө нь тэрбээр жүжигчин Сандра Баллок, Аманда дэ Кэденет зэрэг олны танил үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан бөгөөд 1999 онд жүжигчин Женнифер Саймтай маш дотно харилцаатай болж, Эва нэртэй охиноо төрөхийг хүлээж байсан ч бүтээгүй юм. Харин дараа нь түүний найз бүсгүй Сайм 28 насандаа 2001 онд Холливудад авто ослоор амиа алджээ.

Уг ослоос хойш Киану хайр сэтгэлийн харилцаанд анхаарал хандуулахаа больсон аж. Тэгвэл Александра Грант болон Киану Рийвз нар олон жил бизнесийн хамтрагчид байсан ба ёслолын арга хэмжээн дээр Матрикс киногоороо олонд танигдсан жүжигчин маань өөрийн үзэсгэлэнт найз бүсгүйгээ дагуулан ирсэндээ бахархаж, бахадсан байдалтай харагдаж байсныг хэвлэлүүд онцолж буй юм.

20
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()