5G сүлжээ хүний биед ямар ч "аюулгүй" болохыг шинжлэх ухаан баталжээ

5G  буюу утасгүй технологи бүхий шинэ дэд бүтцийг ойрын хэдэн жилд дэлхий даяар нэвтрүүлэх тухай яригдсаар байгаа. Гар утасны интернетийн хурдыг хангах чадварын хувьд 4G сүлжээ нь 3G-ээс хэдэн зуу дахин илүү байдаг. Энэ нь дэлхий даяар хэрэглэгчдэд HD TV цацах, хурдтай интернет ашиглах, өндөр чанартай видео дуудлага хийх боломжийг олгодог. 5G гарч ирснээр секундэд 100 гигабит хурд гаргах ба энэ нь 4G-с 100 дахин хурдан юм. Үүнээс гадна, 5G сүлжээ нь хүн төрөлхтөнд ямар ч аюулгүй гэдгийг шинжлэх ухаан батлаад байна. 

5G сүлжээ хүний биед ямар ч "аюулгүй" болохыг шинжлэх ухаан баталжээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Энэ зурагт цахилгаан соронзон хүрээг харуулжээ. Бид зөвхөн гэрлийн(үзэгдэх) болон хэт улаан туяаны (дулааны) цацрагийн талаар мэддэг бөгөөд бидний биед эдгээрээс гадна илүү их цацраг нөлөөлж байдаг байна. Долгионы урт нь миллиметрээс метрийн хооронд байдаг энерги багатай богино долгионы цацраг нь биднийг байнга цацрагаар бөмбөгдөж байдаг. Үүнд агаар мандлын молекулууд, сансрын дохио зэрэг байгалийн долгионы холимог, их тэсрэлтээс үлдсэн туяа, хүмүүсийн гараар бүтсэн радио, радар, хиймэл дагуул, Bluetooth, GPS, өргөн хүрээний долгион болоод 3G, 4G, 5G WIFI сүлжээнүүд багтана. Хэт ягаан туяа, рентген туяа, гамма туяаны гэрэл зэрэг хүний нүдэнд үл үзэгдэх эдгээр цацрагууд ч мөн үүнд орно.

Ямар ч төрлийн цацрагийн хэмжээ их байвал амьд биетэд аюултай ба энгийн хэмжээтэй цацрагийн хувьд долгионы өндөр энергитэй үгүй нь чухал байдаг. Үүний шалтгаан нь энергийн болон материйн тоон шинж чанартай холбоотой.

Жишээ нь өвс ногоон гэрлийг шингээхийн оронд буцааж ойлгодог болохоор ногоон өнгөтэй байдаг. Усны молекулууд (бусад зүйлсийн хамт) нь богино долгионы цацрагийг маш сайн шингээдэг учир халаах боломж олгодог. Ийм учраас богино долгионы зууханд хоол болгодог. Сонирхуулахад хөлдүү хүнсийг усанд болгох үед гадар талынх нь мөс хайлж хамт буцалж байхад дотроо хөлдүү хэвээрээ байдаг учир нь мөсний молекулууд торон хэлбэртэй байрладаг болохоор богино долгионы цацрагийг шингээхдээ муу байдаг байна.

Ионжуулалт болж электронууд атомаас салах нь биологийн бие махбодод эсийн төвшинд нөлөөлөх хор хөнөөлтэй цацрагийн төрөл юм. Нарны шууд гэрэлд арьс тань түлэгдэнэ гэдгийг мэддэг учраас нарны тос түрхдэг шүү дээ. Учир нь хэт ягаан туяа нь таны арьсан дахь материалыг ионжуулж хүнд хэлбэрийн түлэгдэлт үүсгэдэг. Энерги ихтэй цацраг таны биед маш аюултай хор хөнөөл учруулдаг тул рентген зураг авахуулах үед хар тугалган хаалт байрлуулдаг. Цөмийн реактортай ойр байрлах үед их хэмжээний хамгаалалт шаарддаг, хүмүүсийг цөмийн дэлбэрэлт болсон үед аль болох хол байлгадаг учир нь гамма цацраг, энерги ихтэй цацрагуудын бага болон тааруулсан тун нь эсэд ихээхэн хор хөнөөл учруулах цаашлаад хүний аминд ч халдах аюултай байдаг.

Ионжуулсан цацраг нь хүнээс гадна бүх амьд биетэд шууд нөлөөлж хор хүргэдэг учир дэлхий даяар эдгээр аюултай цацрагийг ялгаруулах аж ахуйн нэгжүүдэд хатуу зохицуулалт хийдэг. Ионжуулаагүй цацраг нь шингэх чадвартай бол аюултай хэвээрээ бөгөөд хохирол учруулах хангалттай энергитэй байна гэсэн үг. Энэ цацраг нь салангид электроныг ионжуулахын оронд шингэж дулааны энерги болон хувирч ургамал, амьтан, мөөгөнцрийг ч болгохоор хэт их халж амьд биетийг бүр мөсөн устгаж чадна. Тэгэхээр биднийг тойрон хүрээлж байгаа цацраг, 5G утасгүй технологи нь бидэнд аюул учруулах уу? гэж асуух нь зүйн хэрэг болно.

Зарим нэг WIFI -н хор нөлөөнд итгэдэг хүмүүс хэлэхдээ “ WIFI бидэнд аль хэдийнээ хор учруулаад эхэлсэн, хүн амын дунд өргөн тархсан олон тооны эрүүл мэндийн асуудлын шалтгаан болж эдгээрийг нуун дарагдуулах хуйвалдаан ч их байгаа ба ДЭМБ нь WIFI цацрагийг хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж ангилсан тул бид аюулгүй гэдгийг батлах хүртэл үүнийг нэвтрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй” гэнэ. Гэвч хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэдэг нь эрсдэлийн хүчин зүйл гэж үзэх хамгийн бага аюулын төвшин юм. Аль нэг судалгаагаар аливаа бодисын ямар ч тун тэр ч байтугай жижиг дээжийн хэмжээтэй, бүр бага эсвэл эргэлзээтэй ач холбогдолтой байсан ч  ямар ч амьтанд хорт хавдар бага хэмжээгээр үүсгэсэн бол энэ ангилалд оруулах шалтгаан болдог. Хэрэв та хариулт мөнгөнийхөө оронд ганга, никел зэрэг орлох зүйлс авахаасаа айдаггүй бол WIFI сүлжээний цацрагаас ч мөн айх хэрэггүй.

Таны биед шингэсэн нийт энергиэр л энэ цацраг танд хор учруулж чадна. Аль нэг төхөөрөмжөөс утасгүй дохио илгээх юм уу хүлээж авахад зохих цацрагийн давтамжийг ялгаруулж эсвэл хайдаг. Бүх төхөөрөмж эрчим хүч ашигладаг ба ялгарч буй энерги нь орчинд тархдаг: эх үүсвэрээс гарахад эл энерги нь зайд тохируулан урвуу байдлаар багасдаг. Хэрэв та зөөврийн радио, том хөгжмийг өөртөө ойр авч явдаг бол халаасанд тань багтдаг 5G төхөөрөмжөөс илүү их цацрагийг хүлээж авна. Хэрэглэгчийн гар дээр очих төхөөрөмж, тэр ч байтугай таны оффис, танхим эсвэл нисэх онгоцны буудалд таныг хүрээлэн буй олон арван төхөөрөмж, энергийн асуудалд үндэслэн аюул учруулах ёсгүй цацрагийн төвшинг дамжуулдаг. Америкийн Шинжлэх ухаан, эрүүл мэндийн зөвлөлийн доктор Алекс Березовын хэлснээр 5G нь аюулгүй гэсэн таамаглал нь шинжлэх ухааны иж бүрэн судалгаанд үндэслэгдсэн гэв.

Онолын үүднээс авч үзвэл 5G технологи, WiFi цацрагийг ямар ч хэлбэрээр ашиглахад айх зүйл огт үгүй. Хэрвээ та хүн төрөлхтөнд учирч болзошгүй аюулын талаар үнэхээр сонирхож байгаа бол 5G цацраг туяаны хамгийн өндөр төвшинд өртөж буй хүмүүст анхаарлаа хандуулаарай.

Их Британид радио давтамжийн цацрагтай ойрхон ажилладаг 4500 хүн байдаг. Тэд радиодавтамжинд нийт хүн амаас тав дахин ихээр өртдөг бөгөөд тэдэнд бусад бүх хүн амтай харьцуулахад WiFi цацраг туяагаар дамждаг хорт хавдрын өвчлөл эсвэл эрүүл мэндийн бусад асуудал өндөр байгаа гэсэн нотолгоо байхгүй байна. Гэхдээ тэдний хийж чадах хамгийн  сайн хэмжүүр бол энэ төрлийн цацрагийг их хэмжээгээр ялгаруулдаг хориотой бүсэд радио тулгуурууд (эсвэл цамхгууд) байрлуулах юм. Энэ хориотой бүс нь бүх талдаа 10м байх бөгөөд энэ бүсээс гадна орших ямар ч хүн аюулгүй байна. Газраас эсвэл өндөр барилгаас дээш 10 метрийн өндөрт байрладаг хүлээн авагч /дамжуулагч нь түүний доор байгаа бүх хүмүүсийг аюулгүй байлгах болно.

Эцэст нь хэлэхэд ирэх арван жилийн хугацаанд 5G технологийн нийгэмд үзүүлэх үр өгөөж нь үнэхээр хувьсгал болно. Илүү хурдан болохоос гадна 5G-ийн дэд бүтцийг байрлуулах нь соёл иргэншлийг өөрчлөх ухаалаг технологийг ашиглах, бараг хязгааргүй тооны төхөөрөмжүүдийн холболт хийх боломжийг олгоно. 5G нь өөрөө явагч машин, ухаалаг залгуур, гэрэл, камер, шүдний сойз, термостат, эрүүл мэндийн хяналтын төхөөрөмж гэх мэт интернеттэй холбогдож өргөн хүрээнд тархах технологийг нийтэд хүртээмжтэй болгоно.

Дэлхий дээр бодит аюул заналхийлэл маш их байдаг ч 5G сүлжээ, фторт ундны ус, онгоцноос ялгардаг утаа зэрэг нь эдгээрт ордоггүй. Үнэнийг мэдэхийн тулд биднийг чиглүүлдэг үзэл суртал, айдсаас илүү шинжлэх ухааны баримтад найдах ёстой. Ингэснээр бид аюулгүй, хоорондоо холбогдсон дэлхийн ашиг тусыг хүртэх болно.

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()