Орон гэргүй эмэгтэй Америкчуудыг алмайруулжээ

Орон гэргүй нэгэн эмэгтэйн Лос Анжелес хотын метронд дуурийн дуу дуулж буй бичлэг интернетэд тавигдаж, олон сая хүний анхаарлыг татаад байна. Гайхалтай уянгалаг хоолойтой Эмили Замоурка гэх Орос бүсгүйн авьяас олон нийтэд танигдсанаас хойш тэрбээр баярын ажиллагаанд уригдаж, гудамжинд бус харин тайзнаа дуулдаг болжээ.

Орон гэргүй эмэгтэй Америкчуудыг алмайруулжээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Эмили Замоуркагийн метроны буудал дотор дуулж байгаа энэ бичлэг 9-р сарын 27-нд твиттерт тавигдсан юм. Лос Анжелес хотын цагдаагийн ажилтан тус бичлэгийг хийж,  өөрийн твиттер хуудаснаа байршуулжээ. 

Өдгөө 52 настай Эмили Замоуркагийн дуурийн дууг чадмаг дуулж буй анхны бичлэгийг 1 сая гаруй хүн үзсэнээс гадна олон хүмүүс орон гэргүй эмэгтэйн уянгалаг хоолой, авьяас чадварыг биширч байгаагаа илэрхийлсэн байна. Замоурка орон гэргүй болохоосоо өмнө гудамжинд хийл хөгжим тоглон мөнгө олж, түүгээрээ хоол хүнс болон байрны түрээсээ төлдөг байжээ.

Гэвч тэрбээр гурван жилийн өмнө хийл хөгжмөө хулгайд алдаж, гудамжинд тоглолт хийж чадахаа болиод зогсохгүй түрээсийн байрныхаа төлбөрийг төлж дийлэхгүйд хүрч, орон гэргүй нэгэн болж хувирчээ. Харин түүний метроны буудалд дуурийн дуу дуулж байгаа бичлэг олон хүнийг анхаарлыг татаж, Замоуркад хийл хөгжим худалдан авч өгөх хандивын аян өрнөсөн байна.

Тус хандивын аянаар 75.000 америк доллар цугларсан гэнэ. Үүнээс гадна Замоурка баярын үйл ажиллагаанд уригдаж,  гудамжинд бус тайзнаа дуулж эхэлжээ. Америкийн зарим хэвлэлд  30 жилийн  өмнө Оросоос Америкт ирсэн Замоуркаг хэсэг хугацаанд  хөгжмийн багшаар ажиллаж байсан гэдгийг онцолж байна.

Гэвч тэрбээр хүнд өвчин тусаж, өндөр үнэтэй эм бэлдмэл авахын тулд янз бүрийн ажил хийх болжээ. Мөн бүсгүй нэмэлт орлого олдог байсан 10.000 америк долларын үнэ бүхий хийлээ алдсанаар амьдрал нь бүр дордож эхэлснийг сэтгүүлч нар мэдээлсэн байна.

68
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()