Эрчүүдийг айлгадаг, бүсгүйчүүдийн гоо сайхны 5 трэнд

Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Тиймдээ ч эрчүүд сайхан бүсгүйн үзэсгэлэнтэй төрх, дур булаам байдлыг харах дуртай байдаг билээ. Гэхдээ  эмэгтэйчүүдийн зарим гоо сайхны чиг хандлага эрчүүдийг татахаас илүүтэй айдаст автуулдаг гэнэ шүү. Ингээд та бүхэнд эрчүүдэд таалагддаггүй эмэгтэй хүний гоо сайхны 5 трендийг танилцуулж байна.

Эрчүүдийг айлгадаг, бүсгүйчүүдийн гоо сайхны 5 трэнд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Тод хараар будсан хөмсөг

Эрчүүдийн ихэнх нь тодоор будсан хар хөмсөг харахыг хүсдэггүй гэжээ. Энэ нь тэдэнд яг л нүүрэн дээрээ сахал зурчихсан юм шиг харагддаг аж. Тэдний хэлж буйгаар тод хар хөмсөгтэй бүсгүйчүүд алиалагч шиг, бас  зорилго нь тодорхой Гейша шиг харагддаг гэнэ.

Тод хараар будсан хөмсөг

2 Хиймэл хөх

Эрчүүд хиймэл хөхтэй бүсгүйчүүдийг нэг хараад л мэддэг бөгөөд тэдний нүдэнд энэ нь яг л бөмбөг шиг харагддаг гэнэ. 

Мөн бэлгийн харьцаанд орж байхдаа хиймэл хөхөнд хүрэх үед эрчүүдийн сэрэл буурч, тааламжгүй мэдрэмж авдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд яг л "хиймэл хүүхэн"-тэй унтаж буй мэт сэтгэгдэл төрдөг аж.

Хиймэл хөх

3 Урт хиймэл хумс

Эрчүүдийн 90 хувьд нь эмэгтэйчүүдийн урт, тод өнгөтэй, нарийхан хиймэл хумснууд үлгэрт гардаг Баба Яага болон бусад шуламс, аймшгийн дүрүүдийг санагдуулдаг гэнэ.

Түүнчлэн тэд бэлгийн харьцаанд орж байх үед урт хиймэл хумстай эмэгтэйчүүд дур тавьж байхдаа хамтрагчийнхаа биед шарх, сорви үлдээх аюултай байдаг хэмээн боддог аж. 

Урт  хиймэл хумс

4 Цайруулсан шаргал үс

Цайруулсан шаргал үс нь 1950-иад оноос хойш тренд болж байгаа ч  энэ нь эрчүүдэд тийм ч гоё харагддаггүй гэнэ. 21-р зуунд эмэгтэйчүүд үсээ янз бүрийн өнгөөр будуулж, сэтгэл татам харагдахыг хичээх болсон. Гэхдээ дэлгүүрүүдэд зарагддаг хямдхан цайруулагчаар үсээ цайруулж, шаргал болговол та яг л хямдхан хятад хүүхэлдэй шиг харагдана гэдгийг битгий мартаарай.

Цайруулсан шаргал үс

5 Силикон уруул

10 настай нэгэн хүү силикон уруултай эмэгтэйтэй таарч, түүнээс “Таны уруул яачихаа вэ?” гэж асуужээ. Бүсгүй түүнд “Энэ бол шинэ тренд. Мэс заслын аргаар ийм болгочихсон юм" гэж хариулав. Гэтэл хүү, “Үнэхээр харамсалтай юм. Одоо хэн ч таныг үнсэхийг хүсэхгүй байхдаа” гэж хэлсэн байна. 

Силикон уруул

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()