Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы ахын үхэлд хэн буруутай вэ?

Хойд Солонгосын удирдагчийн өв залгамжлагч гэгдэж байсан Ким Жон Нам нь Токиогийн Диснейландийг үзэх гэж эх нутгаасаа гарснаар эрх мэдлээ алдаж, улмаар 2017 онд Малайз улсад байхдаа амь насаа алдаж байсан юм. Тэрбээр Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Жон Уны ах билээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы ахын үхэлд хэн буруутай вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хойд Солонгосын өмнөх удирдагч Ким Жон Ил нь Ким Жон Нам, Ким Жон Ун гэх 2 хүүтэй байжээ

1971 онд төрсөн Ким Жон Нам нь өөрийн дүү Ким Жон Унаас өөр ээжтэй юм. Тэрбээр Хойд Солонгосын удирдагчийн албан тушаалыг өвлөж авах байсан ч дүү Ким Жон Ун нь түүний ээжийг аавынх нь нууц амраг байсан талаарх баримтыг олон нийтэд ил болгожээ. Улмаар Ким Жон Нам гэр бүлээсээ хөөгдөж, дүү Ким Жон Ун нь аавыгаа өнгөрсний дараа өв залгамжлагчаар тодорсон байна. 

Хойд Солонгосын өмнөх удирдагч Ким Жон Ил нь Ким Жон Нам, Ким Жон Ун гэх 2 хүүтэй байжээ

Ким Жон Нам-ын аллагын хэрэгт буруутгагдсан Индонезийн иргэн Сити Айся (Siti Aisyah), Вьетнамын иргэн Доан Ти Хуонг (Doan Thi Huong) нарыг шүүгч урьдаас төлөвлөсөн аллагадаа хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэж байв.

Тэд НҮБ-аас хориглосон "VX" гэх бодис түрхэж, түүний амийг хороосон гэдэг. 

Малайзын шүүгч Азми Арифин (Azmi Ariffin) "Энэхүү хэрэгт 2 бүсгүйгээс гадна Хойд Солонгосын 4 хүн оролцсон. Энэ бол улс төрийн аллага байх магадлалтай. Гэсэн ч би баталж чадахгүй байна" гэж хэлж байжээ. 

2017 оны 11-р сард 2 бүсгүйн шүүх хурал Малайзын дээд шүүхийн танхимд болсон бөгөөд тэд сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, гавлуулсан байдалтай, буутай цагдаа нараар хамгаалуулсан байв.

20-иод насны тус 2 бүсгүй өөрсдийгөө телевизийн реалити шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байсан учраас аллагад буруугүй хэмээн мэдүүлэг өгч байжээ. 

2 Ким Жон Намыг “Play boy” хэмээдэг байв.

Ким Жон Нам нь мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлд донтсон нэгэн байсан бөгөөд түүний тухай сонин хэвлэлүүдээр байнга гардаг байсан юм.

2011 онд тэрбээр Доминиканы Бүгд Найрамдах Улсын хуурамч паспортыг ашиглаж байгаад Токиогийн Нарита олон улсын нисэх буудал дээр баривчлагдаж байв. Тухайн үед Ким Жон Нам Токиогийн Диснейландыг үзэхийн тулд хуурамч бичиг баримт ашигласан гэж мэдүүлж байжээ. Энэ явдлаас болж, түүний нэр хүнд унаж, өв залгамжлах асуудалд нь ч саад учирч эхэлсэн байна.

Тэрбээр 2012 онд Японы Асахи телевизэд өгсөн ярилцлагадаа "Хойд Солонгосын удирдагч болох хүсэлгүй байгаа, өв залгамжлалын асуудалд эсрэг байр суурьтай байдгаа болон өөрийн дүү Ким Жон Уныг Хойд Солонгосын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэж хэлж байсан аж.

Харин Guardian сэтгүүл Ким Жон Ил удирдагч өөрийн бичсэн номондоо “Ким Жон Ун улс орныг удирдаж чадахгүй, удирдлаа гэхэд нэг их удахгүй. Өөрчлөлт, шинэчлэлт явагдахгүй л бол Хойд Солонгос улс удаан оршин тогтнохгүй” гэж бичсэн байсан талаар нийтэлжээ. 

Ким Жон Намыг “Play boy” хэмээдэг байв.

3 Ким Жон нам хэрхэн нас барсан бэ?

Ким Жон нам Малайзын Куала Лампур нисэх онгоцны буудалд байхдаа нас барсан бөгөөд түүний нүүрэнд VX гэх химийн хорт бодис наалдаастай байжээ. VX бодисын ганцхан дусал л хүнийг алж чадах хүчтэй бөгөөд түүний нүүрэнд тус бодисыг түрхсэн 2 бүсгүй өөрсдөө ч мөн хордсон байсан талаар Малайзын цагдаагийн газар мэдээлж байсан юм. 

Хэргийг тодруулбал, 2017 оны 2 сарын 14-нд Ким Жон Намыг Макао руу явах нислэг хүлээж байх зуур түүний хойноос нэгэн бүсгүй ирж шингэн түрхсэн уутаар нүүрийг нь бүтээжээ. Тэр даруй Ким Жон Нам нисэхийн угтагч руу очиж, нүд нь түлэгдсэн талаар хэлж, тусламж гуйсан байна. 

Ким Жон нам хэрхэн нас барсан бэ?

4 VX гэж юу вэ?

VX нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, биеийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. VX-ыг анх Их Британийн АйСиАй гэх компанийн 2 химич 1950-иад онд гарган авч байжээ. 1952 онд Ранажит Гош (Ranajit Ghosh), Ньюмэн (J.F.Newman) гэх хүмүүсийн нэр дээр патент нь гарсан боловч хүний биед хор хөнөөлтэй гэх шалтгаанаар дахин ашиглахыг хориглосон байна. VX нь хүний биед орсон үед булчингууд ямар ч хяналтгүйгээр хөдөлж эхэлдэг бөгөөд энэ байдал нь яваандаа таталт болж, улмаар тухайн хүн нас бардаг аж. 1997 онд гарсан Химийн зэвсгийн журамд 10мг VX шууд үхэлд хүргэнэ гэж зааж байжээ.

Ким Жон Нам Куала Лампурын нисэх буудлаас Путражаяа (Putrajaya) эмнэлэг рүү явж байх замдаа нас барсан байна. Задлан шинжилгээний хариугаар түүний биеэс цианитаас 1200 дахин хүчтэй бодис болох рицин гэх бодисоос гадна загасны хор  олдсон юм.

VX гэж юу вэ?

5 Гэмт хэргийн буруутан хэн байв?

Сити Айся (Siti Aisyah), Доан Ти Хуонг (Doan Thi Huong) нар энэхүү хэргийн гол буруутан бөгөөд тэдний гэм буруутай нь тогтоогдвол цаазын ял авах юм.

Аллага болох үеэр Доан Ти Хуонг (Doan Thi Huong) “LOL” гэсэн бичигтэй цамц өмсөж явж байсан нь камерын бичлэгт үлдсэн байсан бөгөөд тэрбээр Ким Жон Намын нүүр рүү шингэн зүйл цацаж байх үедээ найзуудынхаа зохиосон нэгэн тоглоомд л оролцож байгаа гэж бодсон гэж цагдаад мэдүүлжээ. Түүнчлэн Индонез гаралтай Сити Айся (Siti Aisyah) гэх бүсгүйг ч камерын бичлэг дээрээс шүүж олсон байна.

Гэмт хэргийн буруутан хэн байв?

6 Ким Жон Нам яагаад нуугдаж байсан бэ?

Ким Жон Нам 2014 онд өөрийн авга ах Жан Сон Намыг алагдсанаас хойш Малайзад нуугдаж эхэлсэн бөгөөд 2003 оноос Хойд Солонгосоос гарч амьдрах болжээ. 2013 онд Ким Жон Ун Хойд Солонгосын 2 дахь хүчирхэг удирдагч гэгддэг авга ахыгаа цаазаар авах шийдвэр гаргасан нь түүнтэй маш дотно байсан Ким Жон Намд хүнд цохилт болсон байна.

Авга ахыгаа өнгөрснөөс хойш Ким Жон Нам сэтгэл гутралд орж, аялал хийх нь багассан гэдэг. Мөн тэрбээр 2012 онд өгсөн нэгэн ярилцлагадаа Хятадын засгийн газар өөрийг нь хамгаалахаас гадна бас хянадаг. Энэ бол түүний хувь тавилан. Тиймээс хувь тавилангаасаа зугтааж чадахгүй бол ядаж л өөртөө таатайгаар амьдрах хэрэгтэй гэж ярьж байжээ. Авга ахыгаа нас барснаас хойш Ким Жон Нам Хятад улсын удирдлагад байх Макаод амьдарч эхэлсэн бөгөөд тэрбээр дүү нь өөрийнх нь хойноос тагнуул тавьж, алахаар оролдоно гэдгийг мэдэж байсан талаар Өмнөд Хятадын Өглөөний сонины мэдээнд нийтэлж байсан юм.

Ким Жон Нам яагаад нуугдаж байсан бэ?

8
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()