3 сарын зөрүүтэй төрсөн ихрүүдийн хувь тавилан

Та ид шид, гайхамшиг байдаг гэдэгт итгэдэг үү? Тэгвэл бараг 3 сарын зөрүүтэй төрсөн ихэр охидын амьдрал олны анхаарлыг маш ихээр татаж байна. Ингээд тэдний сэтгэл уярам түүхийг хамтдаа сонирхоцгооё.

3 сарын зөрүүтэй төрсөн ихрүүдийн хувь тавилан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Эмч нар ихэр охидыг амьд гарна гэдэгт итгэлгүй байжээ. Учир нь бүсгүй 24 долоо хоногтой байхдаа Эми охиныг төрүүлсэн байна. Азаар хоёр дахь төрөлт зогсож, Эмигийн дүү нь гэдсэндээ үлджээ.

Ингээд 87 хоногийн дараа Кэти төрж, Эми охин ч амьд үлдэн эгчийгээ хүлээж авсан байна. Ихэр хүүхдүүд ийм удаан хугацааны зайтай төрөх нь маш ховор үзэгдэл ажээ.

Эми болон Кэти Жонс-Эллиотт (Amy and Katie Jones-Elliott) нар ээж Мария (Maria)-ийнхаа хамтаар

38 настай Мария “Ээж бүрийн хувьд өөрийнх нь хүүхэд бусдаас онцгой байдаг. Гэхдээ би тэднийг сургуульд орсон эхний өдөр нь маш их баярласан. Учир нь бид ийм зүйл тохиолдоно гэдэгт итгэлгүй байсан. Эмч нар хүүхдүүдийг маань амьд гарч чадна гэдэгт ч баталгаа өгөөгүй. Гэхдээ хүүхдүүд маань амьдралын төлөө бүх хүчээ дайчлан тэмцэж, амьд үлдсэн нь миний хувьд гайхамшиг байсан юм” хэмээн хэлж байжээ.

2012 оны 5 сард Мариягийн бие өвдөж, түүнийг Уотерфордын Их сургуулийн эмнэлэг рүү авчирснаар түүний төрөлт эхэлжээ. Харин ихрүүдийн аав болох 44 настай Крис тус эмнэлэгт сувилагчаар ажилладаг байсан юм.

Эми болон Кэти нар сургуульд орох гэж байна.

Эмч нар охидыг амьд гарч чадна гэдэгт баталгаа өгч чадахгүй байжээ. Гэхдээ бүсгүй нөхрийнхөө дэмжлэг болон өөрийнх нь залбирлын ачаар гайхамшиг биеллээ олно гэдэгт итгэсэн байна. Тэрбээр жирэмсний 24 дэх долоо хоног дээрээ буюу 6 сарын 1-ний 9:15 минутад 540 гр Эми охиноо төрүүлжээ. Бяцхан охин товлосон хугацаанаасаа бараг 4 сарын өмнө мэндэлсэн юм. Угтаа бол эмч нар Мариягийн төрөх сүүлийн хугацааг 9 сарын 21 гэж тогтоож байв.

Эми хугацаанаасаа 3 сарын өмнө төрсөн бөгөөд инкубаторт амьд гарахын төлөө тэмцсээр...

“Тэр маш сул биетэй, жижигхэн байсан учир би түүнийг гар дээрээ ч авч чадахгүй байсан. Үүнээс гадна дахиад нэг хүүхэд төрөх ёстойг би мэдэж байсан учир тайвширч чадахгүй байсан” хэмээн Мария ярьжээ.

Гэтэл бяцхан Эмиг төрсний дараа өвдөлт зогссон байна. Эмч нар анх удаа л ийм зүйлтэй учирсан аж. Ихэр хүүхдүүд төрөх үед умай агшиж, хоёр хүүхэд хоёул ойрхон зайтай төрдөг гэнэ. Харин Эми хэтэрхий жижиг төрсөн учир ийм явдал тохиолдоогүй бололтой хэмээн эмч нар таамаг дэвшүүлсэн байна. Ихрүүд бүсгүйн анхны хүүхдүүд биш бөгөөд тэрбээр 18 настай Оливия, 16 настай Жек хэмээх хүүхдүүдтэй гэнэ.

Ихэр охид нярай үедээ

“Би ээж болохын аз жаргалтай мэдрэмжийг тухайн үед авч чадаагүй. Миний нэг хүүхэд амьдрахын төлөө инкубаторт, сэхээн амьдруулах тасагт амь тэмцэж байсан бол, хоёр дахь нь миний гэдсэнд амьд гарахын төлөө тэмцэж байсан юм. Би хүүхдүүдийнхээ аль нэгэнтэй нь хамт гэртээ харих эсэхдээ ч эргэлзэж байсан. Гэхдээ би эцсийн мөчид эмнэлгээс хоёр хүүхдээ авч гарна гэж шийдсэн” хэмээн ихэр охидын ээж дурсамжаасаа сөхөн хуваалцаж байв.

Мария төрөөд 4 хоногийн дараа л бяцхан охин Эмигээ инкубаторт харсан бөгөөд энэ нь түүнд үнэхээр аймшигтай санагдаж байжээ.

Ихэр охидын анхны төрсөн өдөр

Мария өдөр бүр инкубаторт байгаа охиноо эргэдэг байсан бөгөөд очих бүрдээ Францын Лурд хотын ариун усыг авч очдог байжээ. Улмаар 5 долоо хоногийн дараа бяцхан охиноо анх удаа тэвэрсэн байна.

Тэрбээр энэ талаараа “Тэр үеийн сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан. Би Эмиг тэврэх үед Кэти гэдсэн дотор минь хөдөлж байсан” хэмээн ярьж байсан юм.

Төрсөн өдрийн эзэн

8 сарын 27-нд жирэмсний 36 дахь долоо хоног дээрээ Мария 2.5 кг жинтэй Кэти охиноо төрүүлжээ.

“Кэтиг тэврэх үед тэр инээмсэглэж байсан. Тэр цоо эрүүл байсан бөгөөд 2 цагийн дараа ихэр охид маань эцэст нь хамт байх болсон. Бяцхан Кэтиг Эмигийн инкубаторт хамт хэвтүүлж, харин Эми зүүдэндээ инээмсэглэж байсан юм. Энэ бол үнэхээр аз жаргалтай мөч байсан” гэж ихэр охидын ээж хэлсэн байна.

Ихэр охид төрсөн өдрөө 6 сард болон 8 сард тус бүрдээ тэмдэглэдэг гэнэ.

Крис охидыг хамтад нь бүртгүүлэхийн тулд Кэтиг төрөхийг хүлээж байжээ. Кэти төрөөд 5 хоногийн дараа гэртээ ирсэн бол Эми Кэтигээс хойш долоон долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. Харин жилийн дараа Эми хөгжлөөрөө дүүгээ гүйцэж чаджээ. Түүнчлэн Кэтиг аутизмтай хэмээн оношилсон боловч өвчин нь аажмаар эдгэж байгаа гэнэ.

Охид төрсөн өдрөө тус бүрдээ тэмдэглэдэг бөгөөд эцэг, эх нь тэдэнд зориулж бялуу худалдан авч, найз нөхөд, ойр дотны хүмүүсийг нь урьдаг аж.

Охидыг хамтдаа сургуульд орсонд эцэг, эх нь хязгааргүй их баяртай байгаа аж. Охидод сургуульд сурах маш их таалагдаж байгаа бөгөөд Эми англи хэл, харин Кэти тооны хичээлдээ дуртай гэнэ.

Эх хүний хайрын хүч гэдэг агуу зүйл бөгөөд энэ нь гайхамшгийг  ч бүтээж чаддаг. Охидын аз жаргалтай амьдрал нь үүний баталгаа биш гэж үү?

40
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()