Энэ оны дэлхийн хамгийн "залуу" 10 тэрбумтантай танилц

Энэ оны байдлаар дэлхийн хэмжээнд 2153 тэрбумтан байдаг бөгөөд тэдний хөрөнгө нийлээд 2.7 их наяд долларт хүрч байна. Харин 40-өөс доош насны 71 гаруй залуу тэрбумтан байдаг ба тэдний 40 нь өөрсдийн хүчээр эд баялаг, нэр хүндийг олж авч чаджээ. Ингээд хамтдаа 2019 оны дэлхийн хамгийн залуу 10 тэрбумтантай танилцацгаая.

Энэ оны дэлхийн хамгийн "залуу" 10 тэрбумтантай танилц
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 30 настай Бобби Мурфи нь 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

“Snap Inc.”-ийн 18 хувийг эзэмшдэг тэрбээр ахлах сургуулийн хүүхдүүдэд коллежид ороход нь зөвлөгөө, заавар өгөх зорилготой “Future Freshman” гэх онлайн сайтыг үүсгэн байгуулж байсан ч бүтэлгүйтэж, улмаар 2011 оноос Snapchat-ыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлжээ. 

30 настай Бобби Мурфи нь 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

9 30 настай Патрик Коллисон нь 2.1 тэрбум  ам.долларын хөрөнгөтэй

Тэрбээр өөрийн дүү Жоны хамт интернетээр хялбар гүйлгээ хийх зорилготой технологийн “Stripe” компанийг үүсгэн байгуулж байжээ. Сан Францискод төвтэй “Stripe” компани 2016 онд 150 сая долларын ашигтай ажиллаж, 9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.

30 настай Патрик Коллисон нь 2.1 тэрбум  ам.долларын хөрөнгөтэй

8 29 настай Анна Каспрзак нь 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Анна нь Данийн гутал үйлдвэрлэгч ECCO компанийг өөрийн ээж, ахынхаа хамтаар эзэмшдэг бөгөөд тус компанийг түүний өвөө Карл Тусби 1963 онд байгуулж байжээ.

29 настай Анна Каспрзак нь 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

7 29 настай Людвиг Теодор Браун нь 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Тэрбээр 1839 онд байгуулагдсан Германы эмийн үйлдвэрийн "B. Braun Melsungen AG” компанийн 10 хувийг эзэмшдэг. Түүний эцэг Людвиг Жорж Браун 1977 онд тус компанийг авахад жилийн орлого нь дөнгөж 24 сая ам.доллар байжээ. Харин өнөөдөр дэлхий даяар 60.000 ажилчинтай энэхүү компани дусаалга, тарилгын уусмал, мэс заслын хэрэгсэл гэх мэт эрүүл мэндийн салбарын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

29 настай Людвиг Теодор Браун нь 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

6 28 настай Эван Шпигель нь 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Эван Шпигель нь ухаалаг гар утасны Snapchat аппликэйшныг нэвтрүүлсэн Америкийн технологийн “Snap Inc.” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд өдгөө уг аппликэйшныг 170 сая гаруй хүн хэрэглэж байна.  Тэрбээр Стэнфордын Их Сургуульд сурч байхдаа хамтран үүсгэн байгуулагч Бобби Мурфитай танилцаж компаниа байгуулсан аж. Эван Шпигель компанийнхаа 18 хувийг эзэмшдэг. 

28 настай Эван Шпигель нь 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

5 28 настай Жон Коллисон нь 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Интернетийн вебсайт, аппликэйшнуудын онлайн төлбөр хүлээн авах банкны систем, зээлийн картын холболтыг шийдэж өгсөн "Stripe” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жон Коллисон нь өөрийн шинэлэг санаа, ур чадвараараа бүхий л эд баялаг, хөрөнгөө босгож чадсан юм. Тэрбээр Бостоны Их Сургуульд сурч байхдаа төлбөрийн системийн санаагаа олсон ба төрсөн ах Патрикын хамтаар компаниа байгуулж байв. Өдгөө түүний компани 20 тэрбум ам.долларын үнэлгээтэй явж байна.

28 настай Жон Коллисон нь 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

4 24 настай Густав Магнар Витцое нь 3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Норвегийн “SalMar ASA“ компанийн тал хувийг эзэмшдэг Густав Магнар Витцое нь дэлхий дээрх хамгийн залуу тэрбумтан юм. Тэрбээр эцгийнхээ бизнесийг үргэлжлүүлэн эрхлэхээс гадна технологийн гарааны бизнесүүдэд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг байна.

24 настай Густав Магнар Витцое нь 3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

3 23 настай Катарина Андерсен нь1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Александрагийн эгч Катарина Андерсан 2007 онд "Ferd" компанийн 42.2 хувийг өвлөн авснаар дэлхийн хамгийн залуу тэрбумтны нэг болжээ. Тэрбээр өв залгамжлагч болохдоо дөнгөж арван нэгхэн настай байв.

23 настай Катарина Андерсен нь1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

2 22 настай Александра Андресен нь 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Норвегийн хөрөнгө оруулалтын “Ferd” компанийн үүсгэн байгуулагч Иохан Х.Андресен өөрийн охиддоо бизнесээ хуваан өвлүүлснээр Александра дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг болжээ. Тэрбээр 2016 онд 19 настайдаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан юм.

22 настай Александра Андресен нь 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

1 21 настай Кайли Женнер 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Кайли Женнер нь дэлхийн хамгийн залуу тэрбумтан бөгөөд түүний үүсгэн байгуулсан “Кайли Косметикс” компани нь өнгөрсөн жилд л гэхэд 360 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Энэхүү жагсаалтад багтах үедээ тэрбээр Forbes сэтгүүлд "Би ерөөсөө ийм зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй. Хэн ч ирээдүйг тааж мэдэхгүй шүү дээ” гэж хэлж байсан аж.

21 настай Кайли Женнер 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

40
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()