Өвлийн гайхамшгийг утгаар нь мэдрүүлэх 10 улс

Диваажинг ганцхан элсэрхэг, халуун наран шарлагын газраас л мэдэрч чадна гэж боддог бол та эндүүрч байна. Учир нь далдуу модны доор, халуун наранд биеэ шаран хэвтэхээс илүүтэй хүйтэн уур амьсгалтай газарт дуртай хүмүүс цөөнгүй бий. Тэр ч утгаараа бид та бүхэнд өвлийн улиралд аялахад тохиромжтой 10 улсыг танилцуулж байна. 

Өвлийн гайхамшгийг утгаар нь мэдрүүлэх 10 улс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 Канад

Өвлийн улиралд Канад улсад үзэх, хийх зүйлс маш их бий. Та энэ улсын хамгийн үзэсгэлэнтэй, уулархаг Британийн Колумб, Альберта мужуудад цанаар гулгаж, Жонстон хавцалд авиран, “Icefields Parkway” замаар аялах боломжтой. Мөн Кэбэк хотод чаргаар гулгаж, мөсөн дээр котокдож, Туйлын туяаг харж болох юм.

Канад

9 Япон

Хавар сакура дэлбээлэхийг харах, зуны баяруудыг үзэх, намрын өнгөт навчсыг тольдох, өвөл цана чаргаар гулгах гэх мэтчилэн Японд аль ч улиралд очсон үзэх, хийх зүйлс маш олон бий. Ялангуяа Хакуба, Нисэкод байрлах алдарт “Japow” цанын бааз нь хэдэн жилийн турш Австраличуудыг татсаар ирсэн билээ. Та Японд өвлийн наадам үзэж, алдарт набэ шөлийг зооглохоос гадна “Ротенбуро” задгай талбайн халуун рашаанд орж, цас хаялахыг харж, Жигокуданигийн цасны сармагчнуудтай заавал танилцах хэрэгтэй шүү.

Япон

8 Норвеги

Өвлийн цагт Норвегийн Алта, Тромсо мужийн цасанд хучигдсан үзэсгэлэнт байгалийг  харж, дугуй майханд амрангаа туйлын туяаг ажих юутай сайхан.  Та энэ газарт нохой чаргаар цасан дээр гулгаж, цаа буга хөлөглөсөн иргэдтэй танилцаж, цана болон буудлагыг хослуулсан биотлоны спортоор хичээллэж амралтаа зугаатай өнгөрөөх боломжтой.

Норвеги

7 АНУ

Америкт та ууланд авирч, Аляскад моторт чарга, цанаар гулгаж болохоос гадна өвлийн соёлын үйл ажиллагаануудад оролцож, задгай талбайд мөсөн дээр гулган, гайхамшигт мөсөн баримлуудыг харж болно. Тэндхийн айл өрх бүр гэрээ зул сарын баярт зориулан асдаг гэрлээр чимэглэдэг ба цонхоор нь аварга том гацуур мод харагдах нь бий. Та өөр хаанаас ч тийм сайхан өвлийн уур амьсгалтай газар үзэхгүй биз ээ.

АНУ

6 Швейцар

Ихэнх хүмүүс цасны спортоор хичээллэж, тэмцээн үзэхээр л Швейцар улсыг зорьдог. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар л Швейцарт очих нь бага зэрэг уйтгартай юм. Учир нь тэнд Швейцар бяслагтай "fondue" зооглон, хүйтэнд интоорын конъяк  ууж, модон чаргаар гулгаж болох юм.

Швейцар

5 Антарктик

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлд орших Антарктик тив нь чимээ аниргүй, гайхамшигтай үзэсгэлэнт газар юм. Энэ тивд очсоноор та завьтай аялал хийж, оцон шувуудыг харж, мөсөн голоор алхангаа аварга том халим загастай ч тааралдах боломжтой юм.

Антарктик

4 Шинэ Зеланд

Австрали улсад өвөл цанаар гулгахгүйгээр явж болохгүй. Ялангуяа "Coronet Peak", "Remarkables" цанын баазуудаар заавал зочилж, жинхэнэ өвлийн аяллыг мэдрэх хэрэгтэй юм.  Тэнд өвөл ч өндрөөс үсэрч /bungee jumping/ болдог бөгөөд шар айргийн үйлдвэрүүдээр зочилж,  регби тэмцээн үзэхийг ч орхигдуулж болохгүй юм.

Шинэ Зеланд

3 Австри

Австри нь өвлийн улиралд очиход тохиромжтой Европ дахь цөөн хэдэн улсуудын нэг билээ. Тэнд та яг л үлгэрт гардаг шиг тосгод, сүрлэг уулс, цастай ой, мөсөн нууруудыг харж болно. Мөн Австрид соёлын олон үйл ажиллагаа зохиогддог юм. Үүнээс гадна нутгийн өвлийн хоол болох амтат "Kaiserschmarrn"-ыг зооглон, Сент Антон шиг амралтын хотуудад болдог “Apres- Ski” дэлхийн хамгийн том цанын баярт оролцох боломжтой.

Австри

2 Чили/Аргентин

Чили, Аргентин улсуудын өмнөд хэсэгт Патагониа цөл бий. Тэнд өвлийн улиралд маш цэлмэг байдгаас гадна цас, мөсөөр хучигдсан байгаль нь үнэхээр сэтгэл татам харагддаг. Мөн та цана, чаргаар гулгаж, зэрлэг ан амьтадтай таарч болох юм.

Чили/Аргентин

1 Исланд

Та өвлийн аяллаа мартагдахааргүй өнгөрүүлмээр байвал Исланд улсыг зориорой. Тэнд шөнө хамгийн урт байдаг учир танд хийх зүйл мундахгүй их гарна. Жишээлбэл, Туйлын туяа, Гуллфоссын хүрхрээ, халуун рашаан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан морь унаж, халим харж мөн Сильфра галт уулын дэлбэрэлтийн бүсэд очих ч боломжтой.

Исланд

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()