Солонгост дэлгэрээд байгаа бөөнөөр нь "оршуулах ёслол"

Өмнөд Солонгос нь эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 12-т жагсдаг хүчирхэг орон юм. Гэхдээ улс орон хөгжиж, эдийн засгийн байдал нь дээшлэхийн хэрээр нийгэмд янз бүрийн сөрөг үзэгдлүүд газар авах нь бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (WHO) мэдэгдэлд Өмнөд Солонгосын ойролцоогоор 100.000 хүн тутмын 28.9 хувь нь амиа хорлож байгаа болохыг дурджээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилготой нэгэн шинэ үйлчилгээ их л эрэлттэй байгаа гэнэ шүү. 

Солонгост дэлгэрээд байгаа бөөнөөр нь "оршуулах ёслол"
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Энэ улсын хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг, орчин үеийн амьдралын хэв маяг, дарамт шахалт, ажлын ачааллаас болж стресс, сэтгэл гутралд орсон хүмүүс амиа хорлох замыг сонгодог бөгөөд өдөрт хамгийн багадаа 40 хүн амиа хорлох үйлдэл хийдэг байна.

Нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болоод буй энэхүү хүн амын амиа хорлох асуудалд тус улсын удирдагчид янз бүрийн арга хэмжээ авсаар ирсэн ч дорвитой үр дүн гараагүй л байна. Мөн жил ирэх бүр амиа хорлогсдын тоо нэмэгдэж байгаа аж.

Харин саяхан Солонгос улсад нэгэн шинэ зүйл хэрэгжиж эхэлжээ. Энэ нь амиа хорлохыг завдсан, сэтгэл гутралд орж амьдрах хүсэлгүй болсон хүмүүст зориулсан “Death Experience” буюу "Үхлийг мэдрэх" үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь хүн нас барах ямар байдгийг бодитойгоор үзүүлж, үхлийг мэдрүүлэх зорилготой гэнэ.

Ингэснээр хүмүүс үхлийн дараах уй гашуу, хор хөнөөлийг ойлгож, амьдрах хүсэлтэй болж, амьд байгаадаа талархаж сурах ажээ.

Жион Юун-мун (Jeong Yong-mun) хэмээх нэгэн оршуулгын газар ажиллаж байсан хүн "Seoul Hyowon Healing Center" гэх энэхүү төвийг удирдаж байгаа бөгөөд тун олон үйлчлүүлэгчтэй байгаа гэнэ.

Тухайлбал, энэ төвд ирсэн хүмүүс үндэснийхээ хувцсыг өмсөөд гашуудлын туузаар ороосон жаазтай зургаа тэврэн авсанд хэвтэх бөгөөд тэднийг хэвтэх зуур лам нар хойдохыг нь уншиж "оршуулах ёслол"-ыг нь үйлддэг байна.

Улмаар тэд үхээд авсанд орох ямар байдгийг мэдрэх бөгөөд эцэст нь амьдралын үнэ цэнийг мэдэрдэг байна. Одоогийн байдлаар тус төв нь нийт 25 мянган иргэний "оршуулах ёслол"-ыг хийсэн байгаа бөгөөд нэг дор 50 гаруй хүнд зэрэг үйлчилдэг аж.

Судалгаагаар тус төвд хандсан хүмүүсийн ихэнх нь ахин амьдрах хүсэлтэй болдог болох нь тогтоогджээ.

27
таалагдаж байна

30
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()