Бид яагаад бүх зүйлийг санаж чаддаггүй вэ?

Хүний хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг бол өөрийн хийж байгаа үйлдэлдээ итгэлтэй бус байх явдал юм. Ялангуяа юу хийснээ санахгүй байх нь хүмүүсийг маш их стрестүүлдэг шүү дээ. Тэр ч утгаараа бид та бүхэнд ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг зүйлсийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Бид яагаад бүх зүйлийг санаж чаддаггүй вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Кортизол дааврын түвшин ихэссэн

Кортизол даавар нь таны эрч хүчтэй байдалд ихээхэн нөлөөлдөг. Ялангуяа тогтмол стресстэй байх үед кортизол дааврын түвшин ихсэж таны ой санамжид асуудал үүсэж эхэлдэг. Кортизол дааврын түвшин их байх нь тархины мэдрэлийн эсүүдийн холбогддог хэсэгт синапс үүсгэж, ямарваа нэгэн мэдээллийг устахад хүргэдэг байна. Тиймээс ч заримдаа хүмүүс сэтгэл санааны гүн хямралд орсны дараа бүх зүйлээ мартаж орхидог аж.

Кортизол дааврын түвшин ихэссэн

2 Бухимдалтай байх

Сэтгэл судлалын холбооны судалгаанаас харахад 18-36 насныхны стрессийн түвшин их байдаг ажээ. Тэднийг ажил болон мөнгө, харилцаа гэх мэт бүхий л зүйлс стресстүүлдэг байна.

Харин ганц бие эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон сексийн гаж хөгжилтэй хүмүүс стрессэнд маш тэвчээртэй ханддаг байна. Энэ нь тэдний нийгэмд хүндрэлтэй олон асуудлуудтай тулгардагтай холбоотой. 

Үүнээс гадна залуусын ой тогтоолтын байдалд техникийн хөгжил маш ихээр нөлөөлдөг. Нэг талаасаа төрөл бүрийн цахим тоглоом тоглох үед стресс тайлагддаг боловч энэ нь нэлээд их кортизол дааврыг ялгаруулдаг. Тэгэхээр таны амьдралын буруу хэв маяг, дутуу нойр, эрүүл бус хооллолт зэрэг нь ой тогтоолтыг муутгах эх үүсвэр болдог юм.

Эрүүл бус хооллолт нь стресстэй шууд холбоотой гэдгийг санаарай. Учир нь хүн стресстэх үедээ нойргүйдэж эсвэл буруу хооллож эхэлдэг. Гэтэл нойр болон хоол нь тархийг идэвхтэй, хэвийн ажиллахад тусалдаг шүү дээ. Мөн стресстэй үед тархи нь сэтгэл зүйн хувьд илүү их энергийг зарцуулдаг. Ингэснээр тархи ой тогтоолтод зарцуулах ёстой энергиэ алддаг ажээ.

Бухимдалтай байх

3 Үргэлж яарч амьдрах

Үргэлж яарч, аливаа зүйлийг хурдан хийх гэж оролдох нь ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг боловч бидний хувьд энэ нь хэвийн үзэгдэл мэт санагддаг. Хүмүүс ямар нэг зүйлийг яарч хийж байх үедээ юу хийж байгаагаа төдийлөн анзаардаггүй. Тиймээс энэ нь стресс үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, та яарсан үедээ индүүгээ салгасан эсэхээ ч мартаж орхидог аж. Бид өдөр тутам хийдэг зүйлсээ “автомат”-аар хийдэг. Тэгэхээр тус автомат байдлыг орхиж, хийж байгаа зүйлдээ анхааралтай хандах хэрэгтэй. Таны хийж буй үйлдэл бүхэн ухамсартай үйлдэл байх шаардлагатай юм.

Үргэлж яарч амьдрах

4 Өвчин

Үнэн хэрэгтээ ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Жишээлбэл, зүрх судасны өвчний үед цусны эргэлт мууддаг учир тархинд очих хүчил төрөгчийн хэмжээ багасаж, ой тогтоолт мууддаг байна.

Ялангуяа халдварт өвчин нь ой тогтоолтыг ихээр муутгадаг. Мөн зүрх судасны өвчин, чихрийн шижин, нуруу нугасны өвчин гэх мэт маш олон төрлийн өвчнүүд нь ой тогтоолтыг муутгаж, анхаарал төвлөрөлтийг багасгадаг юм.

Ой тогтоолт муудах үед заримдаа хүн ямар нэг зүйлийг санахдаа хийсвэр сэтгэлгээгээр хандаж, огт болж байгаагүй үйл явдлыг бодит мэтээр төсөөлөх нь бий.

Үүнээс гадна хамгийн аймшигтай гэгддэг Альцгеймерийн өвчин нь мэдрэлийн эд, эсийг үхүүлж, ой тогтоолтыг бүр мөсөн устгадаг байна.

Өвчин

5 Стресс

Ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг стрессээс ангижрах шилдэг арга бол дэлгэцээс холдох явдал юм. Өдөр, шөнөгүй зурагт үзэхийн оронд тархиа амраах нь зүйтэй. Мөн эмч нар зурагт үзэхээ болихоос гадна бясалгал хийх хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Үүнээс гадна та спортоор хичээллэж өөрт хэрэггүй бүхий л зүйлсээсээ ангижрах ёстой юм. Түүнчлэн та сайн унтаж амарч, эрүүл хооллох шаардлагатай гэдгийг бүү мартаарай.

Стресс

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()