Африкт дэгдсэн "үхрийн бослого"

2019-11-12, 17:09
5,588

Хэдийгээр үхэр нь тайван амьтан гэгддэг ч нэг уурлавал замдаа таарсан бүгдийг сүйтгэх чадалтай ажээ. Үүнийг илтгэж буй мэт өнгөрсөн сард Өмнөд Африкийн нэгэн фермийн үхэр сүрэг удаан хугацаанд хашигдсаны эцэст тэсэлгүй "бослого" гаргасан байна. Ингээд тэдгээр хилэгнэсэн үхрүүдийн зургийг хамтдаа сонирхоцгооё.

Африкт дэгдсэн "үхрийн бослого"
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Өмнөд Африкийн Порт Элизабет хотын ойролцоо байрлах нэгэн ферм хэмнэлт гаргах үүднээс үхрүүдээ гадагш гаргалгүй хэдэн сарын турш хашжээ. Улмаар үхрүүд нь тэсэж чадалгүй хашаагаа эвдэн гарч, зэргэлдээх хот руугаа дайрсан байна.

Эдгээр улангассан үхрүүд замдаа таарсан бүхнийг сүйтгэж, хэдэн арван машиныг мөргөж, ихээхэн хэмжээний хохирлыг учруулжээ. Гэхдээ азаар тэд хүмүүсийг гэмтээгээгүй гэнэ.

Тэдний энэхүү "бослого"-ын зургийг 59 настай, Люк Хостэн хэмээх эр авсан бөгөөд түүний дарсан зургууд цахим ертөнцөд шуугиан тариад байна.

Үнэхээр ч өмнө нь үхрүүд ийм авир гаргаж байхыг хэн ч хараагүй биз ээ. Люк Хостэн "Би эдгээр зургуудыг авч байхдаа айж байсан ч бас инээд хүрч байсан" гэж хэлжээ.

Азаар орон нутгийн зэрлэг амьтан хамгаалах байгууллагынхан тэдгээр үхрүүдийг унтуулах сумаар буудаж, тайвшруулсан бөгөөд бүгдийг нь фермд нь буцааж өгчээ. Гэвч үхрүүдийн энэхүү бослогын улмаас нийт 500 мянган ам.долларын хохирол учирсан байна.

16
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()