Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

Цас хаялж, хүйтний эрч чангарсан өвлийн улиралд таныг дулаахан байлгах хамгийн чухал зүйлсийн нэг бол яах аргагүй хөлд эвтэйхэн, дулаахан гутал билээ. Гэхдээ бид гутал сонгохдоо харагдах байдалд нь хууртах нь бий. Иймээс та бүхэнд өвлийн гутал сонгохдоо анхаарах зүйлсийг танилцуулж байна. 

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Гутал хөл барих ёсгүй

Хэдийгээр чухал биш мэт санагдаж байгаа ч өвлийн улиралд гутал сонгохдоо та размерт нь анхаарал хандуулах хэрэгтэй. Таны сонгосон гутал хэт бариу, эсвэл хэт сул байх ёсгүй. Учир нь гутал агаарын солилцоо явагдах зайтай байх хэрэгтэй юм. Энэ нь таны хөлийн дулааныг хадгалахад тусалдаг.

Анхааруулга: Гутал хөл барих үед цусны эргэлт удааширч, хөл амархан даардаг байна.

Гутал хөл барих ёсгүй

2 Зузаан улавч сонгох

Өвлийн гуталдаа улавч хийх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр та гутлынхаа стандарт улавчийг илүү зузаан улавчаар солих нь зөв юм.

Зузаан улавч сонгох

3 Зузаан ултай байх шаардлагатай

Өвлийн гутлын ул нь нягт сайтай, зузаан байх хэрэгтэй байдаг учраас та нимгэн ултай гутал худалдаж авах гэсний хэрэггүй. Ихэнх хүмүүс өвлийн гутал сонгохдоо доторх үсийг нь л ажиглаж хардаг. Гэхдээ энэ нь өвлийн гутал сонгоход гаргадаг томоохон алдаануудын нэг юм.

Зузаан ултай байх шаардлагатай

4 Усны хамгаалалттай гутал сонгох

Өвлийн гутал нь ус нэвтрүүлдэггүй байх ёстой. Учир нь бид өдөр бүр цасан дээгүүр алхана шүү дээ. Улмаар гутал дээр тогтсон цас хайлж, ус болж хувирна. Тэгэхээр усны хамгаалалтгүй гутал нь амархан норж, таны хөлийг дааруулах болно.

Усны хамгаалалттай гутал сонгох

5 Материалд нь анхаарах

Хэдийгээр орчин үед гутлыг хиймэл, сайжруулсан материалаар хийдэг болсон ч та аль болох үүнээс татгалзах хэрэгтэй юм. Учир нь цэвэр материалаар хийгдсэн гутал таны хөлийг даарахаас хамгаалахаас гадна эдэлгээ сайтай байдаг. Мөн чийг татаж, таны хөлийг хөлөргөхөөс сэргийлдэг юм. 

Материалд нь анхаарах

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()