Ердөө 5 настай байхдаа жирэмсэлсэн "Лина" охины түүх

Перугийн нэгэн тосгонд төрж, өссөн Лина Медина гэх охин ердөө 5 настай байхдаа жирэмсэн болж байжээ. Итгэмээргүй ч гэсэн охины энэхүү жирэмслэлт нь түүнийг дэлхийн хамгийн залуу ээж болгосон юм. Ингээд Лина Мединагийн хачирхалтай түүхийг та бүхэнд сонирхуулж байна. Тэр юунаас болж, яагаад бага насандаа жирэмсэн болчихсон юм бол?

Ердөө 5 настай байхдаа жирэмсэлсэн "Лина" охины түүх
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Перугийн жирийн нэгэн гэр бүлд төрж, өссөн Лина Мединагийн гэдэс 5 настай байхад нь томорч эхэлжээ. Улмаар бүгд л түүнийг ямар нэг өвчин туссан гэж сэжиглэж байсан тул эцэг, эх нь эмнэлэгт үзүүлэхээр шийдсэн байна. Гэвч эмч Линагийн эцэг, эхийг удалгүй эмээ өвөө болох гэж байгааг дуулгав. Үүний дараа охины түүх хэвлэл мэдээллээр   цацагдаж, дэлхий даяар түүний талаар шуугих болжээ. Хэдийгээр өнгөрсөн зууны 40-өөд оны нийгэм маш хуучинсаг байсан ч олон хүмүүс охиныг хүүхдээ төрүүлэх хэрэгтэй хэмээн үзсэн юм. 

Гэвч эмч нар үүнийг охинд болон хүүхдэд нь аюултай байх болно гэж анхааруулж байв. Мөн нөгөө талаасаа жирэмсний хугацаа аль хэдийн 7 сар болсон байсан тул аборт хийх ч маш эрсдэлтэй байжээ. Эцэст нь түүний эцэг, эх шийдвэрээ гаргаж, хүүхдийг үлдээхээр болсон байна. Гайхамшигтай нь охин ямар ч хүндрэлгүй амаржиж, эрүүл саруул, хөөрхөн хүүтэй болсон юм. Лина Медина хүүхдийнхээ ээж нь гэхээсээ илүү эгч шиг нь л харагддаг байв. Тийм ч учраас хүүг эмээ, өвөө нь асрамжлахаар болж, түүнийг эх барьсан эмчийнх нь нэрээр Херардо гэж нэрлэжээ.    

Удаан хугацааны турш хүү өөрийнхөө төрсөн ээжийг Лина гэдгийг мэдэхгүй явжээ. Учир нь бүх төрөл төрөгсөд нь үнэнийг тас нуусан  байсан юм. Түүнчлэн хүүгийн эцэг болохыг хэн ч мэдэхгүй байв. Лина өөрөө ч тэр талаар хэзээ ч ярьж байгаагүй юм. Гэхдээ охин Перугийн  хачирхалтай зан үйлээс жирэмсэлсэн байх магадлалтай аж. Харин Линагийн эцэг, эх зээ хүүгээ бурхны бэлэг гэж үздэг. 

Лина эрт ээж болсноор хангалттай боловсрол эзэмшиж чадаагүй тул насан туршдаа эмнэлэгт нарийн бичгээр ажиллажээ. Мөн тэрбээр ажиллаж байх хугацаандаа сувилагч болж чадсан байна. 

Бүсгүй гучин тавтайдаа нөхөрт гарч, гучин естэйдөө хоёр дахь хүүгээ төрүүлжээ. Энэ нь ах, дүү хоёрын хоорондох насны зөрөө 34 байсан гэсэн үг юм. 

Линагийн хүү Херардо эрүүл саруул өсөж торнисон ч, огт боловсрол эзэмшээгүй бөгөөд өөрийн чадахаараа л амьдралаа болгож байсан тэрбээр 40 насандаа чөмөгний хавдар туссанаа мэджээ. Гэхдээ энэ нь түүний маш залуухан эхээс төрсөнтэй ямар ч хамааралгүй байсан аж.

Олон хүн Лина Медина гэх эмэгтэйг түүхэнд байгаагүй гэж үздэг. Гэхдээ юу болсныг гэрчлэх баримтууд цөөнгүй байдаг билээ.

Тухайн үед Линагийн гэр бүл олны анхааралд өртөхөөс зугтаж байв. Тэд бүхий л чадлаараа Лина болон Херардог салж өгдөггүй сэтгүүлчдээс хамгаалж байжээ. Лина 2015 онд 82 настайдаа өөд болсон байна. Тэрбээр үхэн үхтлээ хүүгийнхээ эцгийн талаар юу ч хэлээгүй юм. Түүнчлэн маш олон жилийн дараа Херардо өөрийнхөө төрсөн ээжийг хэн болохыг мэджээ. Гэхдээ энэ нь ээж, хүү хоёрын харилцаанд ямар ч нөлөө үзүүлээгүй гэдэг.

10
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()