Тэд яагаад ийм өнгөтэй байдаг вэ?

Хүний нүд 7 сая орчим өнгийг ялгаж харах чадвартай байдаг. Харин бид өөрсдийнхөө амьдралыг илүү амархан болгох үүднээс тодорхой тооны өнгөнүүдийг л түлхүү ашигладаг ажээ. Тэр ч утгаараа та бүхэнд хүмүүсийн өдөр тутамдаа байнга хэрэглэдэг 10 зүйлсийн өнгө, тэдгээрийн утга учрыг танилцуулж байна.

Тэд яагаад ийм өнгөтэй байдаг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Галын гидрант

Галын гидрантууд нь минутад хэдэн галлон (1 галлон=378 литр) ус гаргах чадалтайгаасаа хамаарч өөр өөр өнгөтэй байдаг. Мөн ямархуу хэмжээний галыг унтраах боломжтой гэдгээсээ шалтгаалж, хэмжээ нь харилцан адилгүй байдаг аж. Галын гидрантын өнгөнүүд нь ихэвчлэн улаан, улбар шар, ногоон, цэнхэр байдаг. 

Галын гидрант

2 Нисэх онгоц

Нисэх онгоцнуудыг цагаан ѳнгѳөр будах нь нарнаас ирж байгаа гэрлийг ойлгож, онгоцыг хэт халахаас сэргийлдэг аж. Мѳн энэ нь онгоц зогсоолд зогсох үед хурдан хѳрѳхѳд тусалдаг гэнэ. 

Нисэх онгоц

3 Дугуй

Дугуйны резинэн материал нь цагаан ѳнгѳтэй байдаг бөгөөд үүнийг нүүрсний хөө түрхэж хар өнгөтэй болгодог аж. Нүүрсний хөө түрхсэнээр дугуйнд ирэх нарны цацрагт туяа саармагжиж, халах процесс нь багасаж, дугуйн хүч, эдэлгээ нэмэгддэг байна.

Дугуй

4 Гэрлэн дохионууд

Гэрлэн дохионууд яагаад заавал улаан, ногоон, шар өнгөтэй байдаг юм бол? Тайлбарлавал, улаан өнгө нь хамгийн урт долгионтой байдаг учраас холоос маш сайн харагддаг. Шар өнгө нь улаантай харьцуулахад арай богино долгионтой ч ногооноос урт долгионтой байдаг. Тэгэхээр энэхүү гэрлийн долгион гэх зүйл бидэнд дээрх 3 өнгийг хооронд нь ялгах боломжийг олгодог аж.

Гэрлэн дохионууд

5 Явган хүний гарц

Хар, цагаан өнгөнүүд нэлээд холоос ялгарч харагддаг бөгөөд үүний тусламжтайгаар л жолооч нар хурдаа багасгаж явган зорчигчдод зам тавьж өгдөг. Мөн хар, цагаан өнгөнүүд бусад орчноос хялбархан ялгардаг тул явган зорчигчдод ч замаа олоход нь тусалдаг байна.

Явган хүний гарц

6 Сургуулийн автобус

Автобусны өнгө шар байдгийн учир нь аюулгүй байдлыг хангахтай холбоотой гэнэ. Түүнчлэн энэ нь хүүхдүүдэд автобусаа амархан ялгаж, танихад тусалдаг юм.

Сургуулийн автобус

7 Такси

Бусад машинаас ялгарахын тулд таксинууд шар өнгөтэй байдаг.

Такси

8 Хөл бөмбөгийн бөмбөг

Хөл бөмбөгд зориулсан бөмбөгийг хамгийн анх цайруулагчаар цайруулан цагаан өнгөтэй болгодог байжээ. Гэтэл нэгэн удаа Adidas компаниас хар өнгө нэмэх санааг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлснээр одоогийн хар, цагаан алагласан бөмбөг үүссэн байна.

Хөл бөмбөгийн бөмбөг

9 00-ын цаас

00-ын цаасыг цагаан болгохын тулд цайруулагч бодис хэрэглэдэг гэнэ. Угтаа бол 00-ын цаас нь бордуу өнгөтэй байдаг гэнэ. 

Үүнээс гадна, төрөл бүрийн өнгөтэй 00-ын цаас нь усанд уусаж, задрахдаа уддаг байна. Мөн энэ нь эрүүл мэндэд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй болохыг эмч нар сануулдаг юм.

00-ын цаас

10 Олон нийтийн сүлжээ

Олон нийтийн сүлжээний платформ бүр өөр өөрийн гэсэн өнгө, логотой байдаг ч ихэнх нь цэнхэр өнгийг хэрэглэсэн байдаг. Тэгвэл цэнхэр өнгө нь оюун ухаан, сэтгэхүйтэй холбоотой байдаг учир харилцаа холбооны хэрэгсэлд ашиглахад нэн тохиромжтой байдаг гэнэ.

Мөн цэнхэр өнгө нь аюулгүй байдал, итгэл найдварыг бэлгэддэг аж. Тиймээс л олон нийтийн сүлжээний компаниуд хүмүүсийн харилцааны гол хэрэглүүрийг бүтээж байгаагийнхаа хувьд цэнхэр өнгийг түлхүү сонгодог байна. 

Олон нийтийн сүлжээ

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()