"Осама бин Ладен"-ыг хэрхэн хөнөөсөн бэ?

2011 оны 5-р сарын 2-ны өдөр Пакистаны Аботтабад хотод байрлаж байсан Аль-Кайда бүлэглэлийн байр луу АНУ-ын тусгай хүчин дайралт хийж, дэлхийн хамгийн алдартай эрэн сурвалжлагдаж байсан террорист болох Осама Бин Ладеныг хөнөөсөн билээ. 40 минут үргэлжилсэн тус ажиллагаа нь олон жилийн төлөвлөгөө, сургуулилтын үр дүн байсан юм. Тагнуулчид түүнийг 9 минутын дотор олж хөнөөсөн бөгөөд “Seal Team 6” баг ажиллагааг ямар ч өө сэвгүй гүйцэтгэж чадсан гэдэг.

"Осама бин Ладен"-ыг хэрхэн хөнөөсөн бэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ-ын тагнуулын газар Пакистан дахь томоохон байгууламжид туршуулаа холбосон

2007 онд АНУ-ын тагнуулын ажилчид террорист үйл ажиллагааг дэмждэг, тэднийг нуун дарагдуулахад оролцсон байж болзошгүй Осама бин Ладены нэгэн ойрын мэдээлэгчийн нэрийг олж мэджээ. Улмаар 2010 оны эцэс гэхэд шинжээчид тагнуулын онгоцоороо Исламабад хотоос хойд зүгт 56 км-ын зайд орших Абботтабад дахь өндөр нууцлалтай, томоохон байгууламжийг олсон байна. Тэд тус байгууламжийн ер бусын, өргөн цар хүрээтэй аюулгүй байдлын хамгаалалт болон тагнуулчдын өгсөн мэдээллүүдээс үзээд тэнд Осама бин Ладеныг орогнож байж болзошгүй гэж сэжиглэжээ.

АНУ-ын тагнуулын газар Пакистан дахь томоохон байгууламжид туршуулаа холбосон

2 “Seal Team 6” баг дайралтад зориулж энэхүү байгууламжийн хуулбарт бэлтгэл хийж байв

2011 оны 4-р сарын 29-ний өдөр ерөнхийлөгч Барак Обама “Seal Team 6” гэх тусгай багт тагнуулын ажиллагаа явуулах, дайралт хийх зөвшөөрөл олгожээ. Улмаар багийнхан ажиллагаандаа эрчимтэй бэлтгэж эхэлсэн бөгөөд уг байгууламжийн бодит хуулбарт сургуулилт хийж байв.

“Seal Team 6” баг дайралтад зориулж энэхүү байгууламжийн хуулбарт бэлтгэл хийж байв

3 "Нептуны жад" ажиллагаа 2011 оны 5 сарын 2-нд эхэлжээ

"Нептуны жад" нэртэй жинхэнэ даалгавар 5 сарын 2-ны өглөө буюу Пакистаны цагаар 5 сарын 1-ний үдээс хойш албан ёсоор эхлэв.

13:25 минутад Ерөнхийлөгч Обама бусад дээд албан тушаалтнуудын хамт "Нептуны жад" ажиллагааг гүйцэтгэхийг албан ёсоор батлав.        13:51 минутад "Stealth Black Hawk" нисдэг тэрэгнүүд Афганистанаас хөөрч, Тэнгисийн цэргийн 25 хүнтэй багийг авч явав.

15:30 минутад нисдэг тэрэгнүүд Абботабад дахь байгууламжид газардав. Нэг онгоц нь осолдсон ч ямар ч хүн гэмтээгүй бөгөөд ажиллагаа тасалдалгүй цааш үргэлжилж байв.

15:39 минутад Осама Бин Ладеныг байгууламжийн 3 давхарт байхад нь олж, зүүн нүднээс дээш хэсэгт толгойн тус газар нь буудав. Ажиллагааны үеэр түүний хүүтэй нийлээд 3 эрэгтэй, 1 эмэгтэй  хүн алагдсан байдаг.                    

"Нептуны жад" ажиллагаа 2011 оны 5 сарын 2-нд эхэлжээ

15:53  минутад тагнуулчид Бин Ладеныг мөн болохыг тогтоож, нас барсан гэсэн урьдчилсан мэдээг Ерөнхийлөгч Обамад өгчээ.

15:55 минутад “Seal Team 6” багийн гишүүд  Бин Ладений биеийг нэг давхар луу зөөж, цогцсыг уутанд хийсэн байна.

15:39-16:10 минутад тэд Тагнуулын мөрдөн шалгах ажиллагаанд зориулж байгууламжийн эд зүйлсийг байранд нь байрлуулж засав.

16:05 минутад эхний нисдэг тэрэг байгууламжаас явжээ.

16:08 минутад багийнхан сүйрсэн онгоцоо устгав.

16:10 минутад нөөц нисдэг тэрэг багийн үлдсэн гишүүдийг авч, тэндээс хөөрчээ.

17:53 минутад “Seal Team 6” багийн сууж явсан нисдэг тэрэг Афганистанд буцаж ирэв.

19:01 минутад ерөнхийлөгч Обама дайралтын үеэр амиа алдсан хүний цогцос Бин Ладеных мөн гэсэн тагнуулын дараагийн мэдээллийг авав.

23:35 минутад ерөнхийлөгч Обама тэрхүү дайралтын талаар улс даяар мэдэгдэж, үг хэлжээ.

00:59 минутад Осама бин Ладены цогцсыг Исламын хуулийн дагуу 24 цагийн дотор далайд живүүлсэн байна. Дараагийн өдөр нь ДНХ-ийн шинжилгээгээр цогцос нь Осама бин Ладеных болохыг баталсан юм.

4 АНУ-ын тусгай хүчин тус нууц байгууламжаас үнэ цэнэтэй тагнуулын мэдээллүүдийг олж авчээ

Тагнуулчид 9-р сарын 11-ний террорист халдлагын гол эзнийг хороосноос гадна тус байгууламжаас маш чухал, үнэт зүйлүүдийг хураан авчээ. Үүнд 10 компьютерын хард диск, 5 компьютер, 100-аас ч илүү мэдээлэл хадгалсан төхөөрөмжүүд байсан юм. Тэдгээрт Бин Ладены Аль-Кайда дахь үүрэг болоод уг байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар өгүүлсэн тагнуулын ноцтой мэдээллүүд байв.

АНУ-ын тусгай хүчин тус нууц байгууламжаас үнэ цэнэтэй тагнуулын мэдээллүүдийг олж авчээ

5 Бин Ладены үхэл дэлхий дахинд нөлөөлсөн нь

Осама бин Ладеныг хөнөөсөн явдал нь АНУ-ын засгийн газар болоод Америкийн ард иргэдийн хувьд томоохон ялалт байв. 9 сарын 11-ний олон хохирогчдын гэр бүлийн хувьд түүний үхэл шударга ёс ба шийтгэлийг бэлгэдсэн юм. Тэрбээр террорист бүлгэмийн удирдагч Аль-Кайдагийн гол тоглогч байгаад зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон дагагчдыг өөртөө элсүүлж чадсан нэгэн байв.

Бин Ладены үхэл дэлхий дахинд нөлөөлсөн нь

Осама Бин Ладеныг нас барахад дэлхийн улс орнууд өөр өөр хариу үйлдэл үзүүлсэн юм. Зарим Арабын орнуудын удирдагчид АНУ-ын үйлдлийг буруутгаж байв. Гэсэн хэдий ч Осама бин Ладеныг устгаж чадсан "Seal Team 6" багийн ажиллагааг ихэнх мэргэжилтнүүд гайхамшигтай амжилтад тооцож, магтан сайшааж байсан билээ. 

39
таалагдаж байна

31
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()