Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

2019-11-14, 17:03
5,223

Дэлхий ертөнц дээр олон төрөл зүйлийн ан амьтад, хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, аж төрж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрдэмтэн судлаачдын олж, нээж илрүүлээгүй өөр олон амьтад байсаар байгаа нь нууц биш юм. Бид оюун ухаан, сэтгэл зүрхээрээ тэднээс ялгаатай боловч, зарим амьтад хүнээс дутахааргүй ухаантай байдаг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ манай гарагийн хамгийн ухаантай амьтдыг танилцуулахаар бэлтгэлээ.

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 Халим

Бусад хөхтөн амьтдын адил халим нь уушгиар агаар авч хүчилтөрөгчөөр амьсгалдаг, халуун цустай, үр зулзагаа хөхүүлж сүүгээр тэжээдэг маш ухаалаг амьтдын нэг юм. Арьсан дороо зузаан өөхөн давхаргатай ба энэ нь энерги хадгалж хуримтлуулах, биеийн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ. Халим нь төрөл зүйлээс хамааран дундажаар 40-90 жил насалдаг. Тэд өөрсдийн гэсэн содон дуу чимээгээр өөр хоорондоо харилцдаг бөгөөд аюулыг мэдрэх онцгой чадвартай.

Халим

9 Наймаалж

Усны амьтад дотроо тархины хэмжээгээрээ дээгүүр бичигддэг энэхүү амьтан маш ухаантай ажээ.Тэд ямар ч хэлбэр дүрстэй газар руу хэлбэр дүрсээ өөрчлөн гарах, түүнчлэн аюулаас мултрахдаа гарамгай байна. Наймаалж нь аюул тулгарахад өөрөөсөө бараан өнгийн шингэн ялгаруулдаг бөгөөд ингэснээр усан дахь үзэгдэх орчин буурж, тэр үеэр амжиж зугтдаг аж. Түүнчлэн ой тогтоогт сайтай төдийгүй аливаа зүйлийг маш удаан мартдаг болох нь нотлогджээ.

Наймаалж

8 Тагтаа

Тагтааг өнх 5000 жилийн өмнө хүн төрлөхтөн тэжээж эхэлсэн гэдэн тооцоо бий. Тагтааг хэдийгээр сүүлийн үед хортон амьтан гэж үзэх болсон боловч энэ шувуу нь ихэнх нь амьтадаас хамаагүй ухаантай болохыг эрдэмтэд баталсан байна. Жишээ нь тагтаа өөрийнхөө дүрсийг толинд хараад таньдаг, бусад амьтадыг үйл хөдлөлийг хараад дуурайж чаддаг, мөн хангалттай сургуулилт хийх юм бол үсэг хүртэл нүдлэж чаддаг гэнэ.

Тагтаа

7 Хэрэм

Хэрэм шиг жижигхэн амьтанд амьд үлдэхийн тулд толгойгоо ашиглахаас өөр арга байдаггүй гэнэ. Үнэндээ ч хэрэм хурдан сэтгэж чаддаггүй бүйл аль хэдийн илүү том амьтадын идэш болоод дуусах байсан байх. Мөн тэжээвэр хэрэмнүүд хүний хэл хүртэл ойлгож чаддаг юм.

Хэрэм

6 Гахай

Судлаачдын үзсэнээр гахай нь нохой болон нялх хүүхэдтэй ижилхэн ухаалаг болох нь тогтоогдсон аж. Түүнчлэн тэд ойролцоогоор 20 гаруй төрлийн дуу чимээ гаргаж, өөр хоорондоо харилцдаг бөгөөд энэ нь харилцан яриатай тун төстэй гэнэ. Мөн тооройнууд эхийнхээ гаргах дууг холоос ч гэсэн танидаг тул, хэзээ ч төөрдөггүй аж. Энэ нь тэдний байгалийн зөв совинтой нь холбоотой билээ.

Гахай

5 Хэрээ

Хэрээ нь төрөл зүйлийн амьтад дундаасаа хамгийн ухаалаг, онцгой чадвартайд тооцогддог. Бусад шувуудыг бодоход тархины хэмжээ нь хавьгүй том төдийгүй хоол тэжээлээ олох, нуух, аюулыг урьдчилан мэдэх чадвараараа илүү байдаг. Түүгээр ч зогсохгүй тэд хүмүүстэй хэрхэн зохицож амьдрахаа сайн мэддэг байна.

Хэрээ

4 Заан

Бидний сайн мэдэх энэхүү аварга том, хүнд жингийн амьтан нь асар том тархитай төдийгүй, бусад ижил хэмжээтэй амьтдаас оюун ухаанаараа эрхгүй ялгардаг аж. Тэд 100 гаруй төрлийн амьтдын дуу чимээг ялгах чадвартай бөгөөд өөрсдийн сэтгэл хөдлөлийг дуу хоолойгоороо илэрхийлдэг байна. Мөн аюулыг урьдчилан тааварлах чадвар нь бусад амьтдаас илүү хөгжжээ.

Заан

3 Минж

Тус амьтад нь шөнийн амьдралтай, хагас усны мэрэгч амьтан юм. Энэ төрөлд Хойд Америкийн минж болон ЕвроАзийн минж ордог. Тэд далан хаалт барин, суваг шуудуу малтан үүр нүхээ хийж амьдардаг. Хөхтөн амьтдын дундаас хамгийн ухаалагт тооцогдох энэ амьтан, эсрэг хүйсийн амьтантайгаа насан туршид үр зулзагын хамт амьдардаг. Жилд 1-6 зулзага гаргах бөгөөд зулзага нь 10 хоноод усанд сэлж сурдаг. Эх минж зулзагаа тэр болтол дасгалжуулах бөгөөд зулзага нь ахин зулзагатай болсон ч, эцэг эхтэйгээ хамт амьдардаг аж.

Минж

2 Дельфин

АНУ-ын эрдэмтэд дельфиний тархины зургийг бусад ухаалаг хөхтөн амьтдынхтай харьцуулан үзжээ. Үүний дүнд дельфин тархи нь өөр ижил биетэй амьтдын тархитай харьцуулахад тав дахин том байв. Ялангуяа тэдний сэтгэлгээ болон сэтгэл хөдлөл боловсруулах үүрэгтэй их тархи нь илүү том байсан аж. Мөн дельфин нь тэмдэгт дээр тулгуурласан харилцааг ойлгодог, толинд өөрийгөө таньдаг болох нь тогтоогдсон аж.

Дельфин

1 Бич

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтнаар бичийг нэрлэж байна. Тус амьтан нь хүний хийж чадах маш олон зүйлийг түргэн хугацаанд хийж сурдаг бөгөөд ой тогтоолт нь өндөр хөгжсөн байдаг аж. Тэдний гавлын яс нь ч мөн хүнийхтэй тун төстэй. Гэр бүлийн харилцаа нь ч мөн хүмүүстэй ижилхэн бөгөөд үр зулзагаа өөрөө өсгөх, нэгнээ халамжлахдаа гарамгай байдаг байна.

Бич

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()